Нүүрсний сонсгол “хөдөлж” нүүрсчид бужигнаж байна

2023-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын суудлыг Х.Нямбаатарааас Нүүрсний сонсголын ажлын хэсгийн ахлагчийн албан тушаалтай нь өвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ ийм шийдвэр гаргасан байна. Нүүрсний сонсгол бол яахын аргагүй нийтийн анхаарлын төвд орчихоод байгаа юм. Учир нь энэ сонсгол явах эсэхээс нүүрсний хулгай шийдэгдэх үү, үгүй юу гэдэг нь шалтгаална. Б.Энхбаярын хувьд өнгөрсөн хавар Хөгжлийн банкны сонсголыг гардаж зохион байгуулсан. “...Тэр сонсголыг сайн зохион байгуулсан” гэж үнэлдэг. Тэр утгаар нь нүүрсний сонсголыг зохион байгуулчих болов уу гэж олон нийтийн зүгээс найдлага тавьж байна. Магадгүй, энэ нь түүний ХЗДХ-ийн сайд болоод хэр зэрэг ажилласныг нь дүгнэх хамгийн том үнэлгээ болж магадгүй юм. Гэхдээ нүүрсний сонсголыг явуулах тун хэцүү. Өмнөх хоёр ажлын хэсэг нь жил хагас ажиллаад хийж чадаагүй юм. УИХ-ын гишүүн Г.Ганболд жил шахамд нь ажлын хэсгийг ахалсан. Түүнээс Х.Нямбаатар аваад хагас жил орчим болж байна. Ер нь бол нүүрсний сонсголыг явуулахад улс төрийн элдвийн шахалт, дарамт ирэх магадлал өндөр гэдэг. Гэхдээ Б.Энхбаяр өөрөө ямар нэг нээнтэг, сэжүүргүй бол тэр нөлөөлөхгүй. Ямартай ч тэрбээр нүүрсний сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийг гартаа авлаа. “...Б.Энхбаяр гэдэг улстөрч цаашдаа ямар түвшинд улс төр хийх чансаатай үлдэх вэ” гэдэгт нь энэ ажил том шалгуур болно.

Түүнийг нүүрсний ажлын хэсгийн ахлагч болж байх зуурт нүүрстэй холбогдсон улстөрчид нэлээд сандарч, бужигнасан гэх мэдээлэл яригдаж байна. Тэдний хувьд ямар нэг акц хийгээд энэ хулгайгаа цайруулах, мултрах аргагүй юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсгол “хөдөлж” нүүрсчид бужигнаж байна. Тиймээс адилхан авлигын асуудалд холбогдож, “зовлон”-д унасан нөхдүүдтэй нийлэх талаар ажиллаж эхэлжээ. Нөгөөдүүл нь газрын наймаа, “Эрдэнэтийн 49” гээд ойрд хууль хяналтынхны ширүүхэн ажиллагаанд өртөх болсон хүмүүс гэсэн үг л дээ. Тэдний аль алийнх нь “дайсан” бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, түүний ар дахь Засгийн газар болж таараад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 205 (7190)

 

зочин
Дархлагдсан Нүүрсний хулгайч Өмнөговь аймгийн дарга нар чинь Монгол улсын шоронд байх ёстой этгээдүүд чинь 2024 оны ээлжит сонгуулийн ажлаа эхлүүүлчихсэн Нүүрс үнэгүй тарааж мөн 2024 нутгийн хишиг нэрээр төрийн албан хаагчдаа нүүрсний хулгай мөнгөөрөө мөнгө тарааж сонгуулийн шоу хийж байгаа дүр зураг бодит байдал нэг иймэрхүү л байна даа
зочин
Эрхэм сайдаа Нүүрсний жинхэнэ хулгайчид бол Өмнөговь аймгийн дарга нар шүү дээ УИХ гишүүн Ажнай Д Батэрдэнэ тус аймгийн Иргэдийн Хурлын дарга Б Бадраа тус аймгийн засаг дарга Сэддорж мөн МАН аас Х Мандахбаяр гэсэн этгээдүүд Монгол улсын бүх Шүүх Прокурор хууль хучнийхэнийг атгасан байгаа мөн тус аймгийн 2010-2011 оны үед 379000 тонн Нүүрс гэнэт алга болосон гэх нэг бол ууршиад алга болсон гэх үнэндээ бол мань хэд ачуулсан байгаа юм Харин тус хэргийн Монголын Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх заалтаар хэргийг хэргэсгүй болгочисон байх жишээний эрхэм сайд та даварсан Өмнөговийн дархлагдсан хулгайч дарга нарыг яах гэж байна даа
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 33 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 24 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 37 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 42 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 34 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 34 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин