Дээд шүүхийн таван шүүгч нэг нэхэмжлэлийг хоёр хянаж “Монгол Ураниум Ресурс” -д ашигтай шийдвэр гаргахдаа авлигад өртсөн үү?!

2023-10-16
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Энэ их ойлгомжтой. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт ураны хайгуул хийж байсан “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийнхан хүрэн нүүрс олчихсон. Уран хайж байгаад хүрэн нүүрс олох юм бол үргэлжлүүлэн ашиглах нь хуулиар хориотой. Учир нь уран буюу цацраг идэвхт бодисын лицензийг Цөмийн энергийн газар, хүрэн нүүрсний лицензийг АМГТГ олгодог. Цөмийн энергийн тухай хуульд “Энэ хуулийн 15.1.1- 15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан лиценз олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр тухайн ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Гэвч  “Монгол Ураниум Ресурс” ХХК хуулиар болохгүй ч шүүхийн шийдвэрээр энэхүү хүрэн нүүрсний лицензийг эзэмшихээр болсон юм.

Хамгийн гол нь тус компани 2018, 2019 онд жил хүрэхгүй хугацаанд нэг агуулгатай хоёр нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Шүүх эхнийхэд нь “Болохгүй ээ” гэсэн. Хоёр дахид нь “Зөвшөөрье” гэсэн.

Мөнхүү хачирхалтай нь шүүхийн эдгээр “эцсийн” шийдвэрийг нэг л бүрэлдэхүүн гаргасан. Дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нар байдаг юм.

Өөрөөр хэлбэл, тэд “Монгол Ураниум Ресурс”-ийг 2018 онд хандахад нь зөвшөөрөөгүй. Харин 2019 оныход нь зөвшөөрсөн.

Тодруулбал, “Монгол Ураниум Ресурс” ХХК нь 2018 онд “...“Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон манай компанийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах, нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвхт бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын лицензээр бүртгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг гаргажээ.

Тэгэхэд нь хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсээс шүүхэд “...Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензтэйгээр эрхэлнэ: Үүнд 15.2.1. цацраг идэвх ашигт малтмал эрэх, хайх; 15.2.2. цацраг идэвх ашигт малтмал ашиглах" гэсэн байна. Тэгвэл Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвх болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтаар “Цацраг идэвх болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, 1П 1П590 хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж тодорхой заасан байх тул Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмалын лиценз олгох боломжгүй бөгөөд 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж нүүрсний ордын нөөцийг Улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын талбайд гаргасан ашигт малтмалын ашиглалтын лицензийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Цөмийн энергийн тухай хуульд “Хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвх ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензийн үндсэн дээр эрэх, хайх” гэсэн зохицуулалт байсан боловч уг заалтыг 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Тиймээс цацраг идэвх ашигт малтмал болон ердийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хуулиудад тусдаа байх тул цацраг идэвх ашигт малтмалын хайгуулын лицензийн талбайд ердийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шууд олгох зохицуулалт үгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн.

Тэгвэл дээрх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд “Нэхэмжлэгчийн анх гаргасан болон шүүх хуралдаанд тодруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага өөр өөр. Шүүх “тодруулсан” гэх шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа анх болон сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг “хольж” шийдвэрлэсэн. Ингэхдээ өөрийн санаачилгаар хариуцагчийн “татгалзал” болон “эс үйлдэхүй”-г тогтоож шийдвэрлэсэн. Эдгээр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна” гэж хянаад “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0603 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай” хэмээн тогтоосон байдаг.

Тэгвэл “Монгол Ураниум Ресурс” ХХК нь 2019 онд “2018 оны зургадугаар сарын 27-ны өдрийн ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй АМГТГ-ын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар шийдвэрлэж, ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах”-ыг нэхэмжилж дахин ханджээ.

Хариуцагч АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо 2018 оны тайлбараа “давтсан” байна.

Харин Дээд шүүх “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн энэхүү хоёр дахь нэхэмжлэлийг дээр хэлсэнчлэн Танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны зургадугаар сарын 10-нд хэлэлцжээ. Тэгэхдээ “Нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК нь хуульд заасан эрхийн хүрээнд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз хүссэн боловч хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсээс “Цөмийн энергийн хайгуулын лицензтэй талбайд ердийн ашигт малтмал олборлох үндэслэлгүй” гэх үндэслэлээр ашиглалтын лиценз олгохгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна”, “Хайгуулын талбайгаас цацраг идэвхт ашигт малтмал илрээгүй учраас Цөмийн энергийн тухай хуулийг маргааны үйл баримтад хэрэглэхгүй, ердийн ашигт малтмалын лиценз учраас Ашигт малтмалын хуулийг хэрэглэхээр байна”, “Хариуцагчаас тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагааг зогсоогоогүй. Лицензийн төлбөрийг төлүүлж байсан атлаа нэхэмжлэгчийн онцгой эрхийг эдлүүлэхгүй маргаж байгаа нь үндэслэлгүй юм” гэж хянаад “3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 221/МА2019/0253 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй” гэсэн 208 дугаар тогтоолоо гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас 2018 онд “...“Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон манай компанийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах, нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвхт бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын лицензээр бүртгэхийг хариуцагчид даалгах”нэхэмжлэлийг гаргасан. 2019 онд “2018 оны зургадугаар сарын 27-ны өдрийн ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй АМГТГ-ын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар шийдвэрлэж, ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах”-ыг нэхэмжилж дахин ханджээ. Энэ хоёр нэхэмжлэлд хууль зүйн талаасаа агуулгын ялгаа алга. Гэтэл Дээд шүүхийн шийдвэр нь 2018, 2019 онуудад тус бүр өөр гарсан байдаг. Гэхдээ энэ нь “Монгол Ураниум Ресурс” ХХК-д ашигтай эцэслэгдсэн нь анхаарал татна. Бас цаг хугацааны хувьд шүүхийн эцсийн гэх эхний шийдвэрээс хойш жил хүрэхгүй хугацаанд хоёр дахь “эцсийн” буюу Дээд шүүхийн шийдвэр гарсан байгаа юм. Энэ нь Дээд шүүхийн дээрх таван шүүгч ийм шийдвэр гаргахын тулд авлигад өртсөн үү гэдэг асуултыг гаргаж ирж байна. Зарим субьектийн зүгээс энэ асуудлаар АТГ-т ханджээ. Нөгөөтэйгүүр улс төр, эрх мэдлийн нөлөөнд автсан уу гэдэг асуулт бас бий. Ингэж үзэх шалтгаан нөхцөлүүд олон байгаа юм.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 205 (7190)

Өдрийн сонин – 2023.10.16 Даваа №194 (7314)

Өнөөдөр сонин – 2023.10.16 Даваа № 202 (7761)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

19 цаг 42 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

19 цаг 42 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

19 цаг 42 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

19 цаг 42 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

19 цаг 42 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

19 цаг 42 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

19 цаг 42 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

19 цаг 42 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

19 цаг 42 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

19 цаг 42 мин