Х.Тэмүүжин: Эдийн засгийн ил тод байдал чинь зүгээр л татварын бүртгэлийг ил болгох хууль шүү дээ

2023-10-13
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь Б.Ариунсан: Ил тодын хуулиар хэдэн том компани өрөө цайруулах гээд байна гэж болохгүй

Д.Дорлигжав: Нууцлахгүй бол Ил тодын хуулиар өршөөх нь утгагүй болно

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:

-Хуулийг гаргах шаардлага бол байгаа. Энэ хүнд хэцүү нөхцөлд ийм хууль гаргахаас өөр аргагүй юм байна. Гэхдээ энэ хуулийн маань боловсруулалтын ажиллагаа нэг л дутаад байгаа юм. Илүү боловсронгуй болгох, илүү зөвшилцөл дээр хүрэх үүднээс бол УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулмаар байгаа юм. Тухайлбал шударгаар татвараа төлж, төсөв бүрдүүлж ирсэн хүмүүстээ бага ч гэсэн урам өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт гадаадад байж байгаа гэдэг юм уу, тэр Герман, Швейцар, Лондонгоос хөрөнгөө татаж ирээд Монголынхоо хөгжилд оруулчих, энэ том бизнесүүд, энэ том улс төрчид. Энэ боломжийг нь бол зайлшгүй зааж өгөх хэрэгтэй. Үүнийг хүлээж байгаа шүү дээ. Хоёрдугаарт Үндсэн хуульд заасан тэр заалтуудаа хэрэгжүүлээч танайх. Энэ ажлын хэрэгжүүлэх, олон түмэнд сурталчлах, хуулийн зөвлөгөө өгөх асуудлыг энэ төрийн бус байгууллагуудаа татаж оруулаач.  Дээр нь эрх зүйн хувьд бол зөрчилтэй л дөө. 10 жилийн дотор дахиж хууль гаргахгүй гээд өнөөдрийн УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчөөд л шууд Цэц очоод пад гээд унана. Энэ бол хууль эрх зүйн түвшинд биш хүмүүсийн хоорондын санал сэтгэлийн хүрээнд ярьж болох зүйл гэж ойлгож байгаа. Үүн дээр нэлээн сайн ажиллая. Нийгэм бол их эвгүй ойлголттой байгаа юм байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Хуулийн зохицуулалт дотор төлөөгүй татвараас чөлөөлөх зохицуулалттай холбоотой, далд бизнесийг ил болгохтой холбоотой заалтуудыг хуулийн нэр томьёотой холбоотойгоор илүү түлхүү тусгаж оруулж ирсэн учраас энэ хуулийн төсөл маань маргаан дагуулаад байгаа юм болов уу. Бид зөвхөн нэг талаас нь хараад байлгүй асуудал болгоныг янз бүрийн талаас харж асуудалд хандах ёстой. Гишүүдийн болгоомжилж хардаж байгааг үгүйсгэхгүй. Мэддэг, мэддэггүй компаниуд нь чөлөөлөгдөх гээд санаатайгаар татвараа төлөхгүй зүйлүүд байж магадгүй. Гэхдээ энэ хуулийг гаргаснаар төлсөн хүмүүст харин татварын ямар нэг урамшуулал өгөх хувилбарыг хуулийн төсөлд нэмээд тусгаад явбал зүйтэй. Бас дээр нь энэ хууль гарснаар төрөөс хамааралтай аж ахуйн нэгжүүд бас хаалга үүдээ бариад дампуурах гээд татвар мөнгөө төлж чадахгүй, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй ийм компаниуд бас байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа хоёр шалтгаан байгаа юм. Далд эдийн засаг гэдэг чинь шударга эдийн засгийн хар тал. Шударга чөлөөт эдийн засаг хөгжихгүй байгаагийн нэг том чаргуулга нь далд эдийн засаг шүү дээ. Энэ агуулгаараа ямар ч бизнес эрхэлж байгаа хүнд тэр тусмаа шударгаар бизнес эрхэлж байгаа хүнд бусад нь шударга орчинд ороод ирэх шиг сайхан юм байхгүй. Тэгвэл тэр амжилтаа гаргаж чадна. Энэ бол түүний шагнал, урамшуулал нь юм, ойлгож байгаа юм. Ингэх цаг нь болсон. Ийм байдал руу оруулсан төрийн буруу ажиллагаанууд бий.  Хоёр дахь зүйл. Өнөөдөр нэг жаахан юмаа нуусан зүйлүүдийг мэддэг, мэдээд тэр хүнийг барьцаалсан байдлууд байгааг нь ний нуугүй бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Чи тэгж байхад нэг тийм юм байсан даа, тэр чинь ч бас гаргаад ирвэл ирнэ дээ гээд. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хэмжээгээр Монголд байгаа зарим нэг авлигыг энэ байдал өөрөө хөрс шороо нь болж байгаа. Үүнийг нэг устгаад өгчихмөөр байгаа юм. Тэгэх юм бол цаашдаа төрийн үйл ажиллагааны ил тод шударга байдлыг нээж өгөх их чухал зүйл болно. Дөрөв дэх үр дагавар нь мэдээж эдийн засгийн ил тод байдлыг бий болгосны дараа татварын болон бусад орчнууд сайжраад үүгээр бид нарын хүсэж мөрөөддөг татварын орлого, бусад орлого шударгаар төрд орж ирэх ёстой, бусдад хүртээлтэй болж ирэх ёстой. Орлогууд бол энэ хэмжээгээр бол ахиж арвижаад нэмэгдээд гараад ирнэ. Ийм л зүйл. Тийм учраас нэг талаас энд өршөөлийн шинжтэй үзүүлж байгаа ч нэг утгаараа төр тэд нарын өмнө уучлалаа гуйж байгаа хэлбэр шүү.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Би зарим нэг хүмүүсийн саналыг үнэхээр дэмжихгүй байгаа юм. Бизнес эрхлэгчид чинь манай зарим улстөрчид, сая шударга үг хэлсэн хүмүүс шиг Хөгжлийн банкнаас зээл авч чадахгүй, Засгийн газар, УИХ-аас шийдвэр гаргуулаад уурхайг бүхлээр нь хулгайлж чадахгүй байна шүү дээ.  Харин ч төрд төлөх байсан татварынхаа мөнгийг нөгөө 10 хувийн гэдэг тендерийн луйварчдад төлөөд, авлига, албан тушаалаар сүрдүүлж байгаа нөхдийн зээл авсан том хүүгийн өрөнд нуруугаа нугалуулаад, хэдэн хүнийг ажилтай, орлоготой болгоод явж байгаа. Бизнесээ жаахан өргөжүүлэх гэсэн мөрөөдлөө хүнд суртал, ойлгомжгүй байдалд нухлуулаад явж байгаа. Гэтэл ичихгүй Өршөөлийн юм уу, Ил тод байдлын хуулиар жаахан дэмжлэг үзүүлье гэхээр дахиад зээл авахыг нь хорих хэрэгтэй, дахиад тендер авахыг нь болиулах хэрэгтэй гээд байх юм. Үнэхээр л шударга юм бол Ил тод байдлын болон Өршөөлийн хууль дээр улстөрчид орохгүй гээд л санал гаргаад явчих л даа. Тэгээд бизнес эрхлэгчдээ нэг дэмжчих л дээ. Эдийн засгийн ил тод байдал чинь зүгээр л татварын бүртгэлийг цаасыг ил болгох гэж байгаа л хууль шүү дээ. Харин тэр Өршөөлийн хууль дээр үнэхээр хардлага байгаа бол албан тушаалтнаа оруулахгүй гээд л бичих л дээ. Угаасаа түүн дотор чинь хээл хахууль өгөх зуршлаас авхуулаад энэ гэмт хэргүүдийг өршөөхгүй гээд хаалтын заалт байж л байна шүү дээ. Яг түүн дээрээ ажил хэрэгчээр ярихгүй, Байнгын хорооны хуралдаа ирж суухгүй, чээжээ дэлдэж хэвлэл харж хэдэн шударга үг хэлчхээд тэгээд гараад явна. Санал ерөөсөө өгөхгүй. Тэгсэн мөртөө дандаа хоёр үзүүртэй зүү шиг бусдыг хорлоно. Ийм хүмүүс л үнэхээр энэ улс орныг, энэ эдийн засгийг алж байгаа. Энэ бизнес эрхлэгч энэ жирийн иргэд чинь хуулийнхны хууль бус гох дэгээн дотор ингээд өлгөгдөөд байна шүү дээ. Жаахан юмаар шантаажлаад бүр онигоо болсон. Гахай болгох уу, үнээ болгох уу гээд. Өдөртөө хагалж идээд найрлахаа гахай гэж хэлээд, хэдэн жилээр нь сааж амьдарлаа тэтгэхээ үнээ болгоё гэж хэлээд энэ том бизнес эрхлэгчид бүгд хуулийн байгууллагын үнээ болоод байна. Хүүхдийнх нь төлбөрийг нь төлнө. Орон байрны зардлыг нь даана. Гадаадад, дотоодод аялах бүх тэр тансаглахыг нь үүрнэ. Яах гэж, шоронд орохгүйн тулд. Гэмт хэрэгтэйн болохгүйн тулд, үр хүүхдээ ад үзүүлэхгүйн тулд. Хуулийнхны энэ нэг үзүүрээс салгаад өгчихөөч. Эрх мэдэлтэй хүмүүс яах вэ хуулийнхны үзүүрт орохгүй байж магадгүй. Өөрсдийгөө хохирогч болохгүй гэж бодож байгаа хүн олон байж магадгүй. Гэхдээ байнгын хохирогч нар байна. Тэр хохирогч нар чинь эдийн засгийг тэлэх гэж ажлын байрыг нэмэгдүүлэх гэж жирийн иргэдийг орлоготой болгох үйлээ үзээд явж байгаа байхгүй юу. Тэр хүмүүст нэг л дэм болчих, өөр юм байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Би энэ хуулийн төсөлтэй холбогдуулж яриад байгаа зарим гишүүдийн саналтай санал нийлэхгүй байгаа юм. Ер нь бол эдийн засгийн өсөлт дахин саарсан. Далд эдийн засаг 40 хувьтай байгаа. Тэгээд энэ далд эдийн засгийг ил болгохын эсрэг байж болохгүй шүү дээ. Энэ хуулийг хэлэлцэж гаргах гээд жил боллоо. Тэгээд сөрөг нөлөө нь ихэдсэн. Өөрөөр хэлбэл төсвийн орлогын бүрдэлтэд сөрөг нөлөө гарсан. Хугацаа алдаж болохгүй гэдэг талаар судалгаа хийсэн. Засгийн газраас хийсэн судалгаа ч байгаа. Өмнөх Засгийн газрын үед ч гэсэн бас энэ судалгаа хийгдэж байсан. 2008 онд бас Өршөөлийн хууль гарч байсан. Өнөөдрийнх шиг ийм элдэв сонин юм яриагүй шүү дээ. Бас л УИХ олонхоороо дэмжээд л зүйтэй юм, 2007 онд хямрал болсон учраас гээд гаргаж байсан. Энэ иймэрхүү хуулийн төслийг гаргахдаа хэдэн зарчим баримталдаг юм байна лээ. Ялгавартай хандаж болохгүй гэж. Энэ аж ахуйн нэгжүүдэд жишээлбэл татвар төлж байгаа төлөхгүй гэж яригдаад байгаа л даа. Тэр чинь аж ахуйн орлогын тайлангийн дагуу зарим нь бол алдагдалтай ажилладаг. Ийм хуулийн төсөл дээр ялгавартай хандах юм бол үр дүн нь сул байдаг юм байна лээ. Тийм учраас аж ахуйн нэгжийн тухайд ялгавартай хандах нь онцгүй. Тэр нэг ойрхон Өршөөлийн хууль гараад байна гэдэг дээр анзаарах нь зөв. Онцгой тохиолдол үүсэхгүй бол 10 жилийн хугацаанд байхгүй шүү гэдэг байдлаар шийдвэл яасан юм бэ. Чингис бондтой холбоотой баахан яриад л байх юм. Чингис бондын санхүүжилтээр бүтээн байгуулалт хийлээ. Монголын аж ахуйн нэгжүүд чинь 20 гаруй хувийн хүүтэй бүтээн байгуулалтын ажил эсхүл бизнесээ хийдэг. Хөнгөлөлтэй зээл олгоход яагаад болдоггүй юм бэ. Маш олон аж ахуйн нэгжийг хамарсан юм байна лээ шүү дээ. Бид нар чинь Үндсэн хуульдаа одоо үзэл бодлоор ангилж болохгүй гэдэг. Тэгэхээр энэ хуулийг улс төржүүлмээргүй байна, ялгавартай хандмааргүй байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль татвар тайлангаа үнэн зөвөөр мэдүүлдэг иргэдэд сайхан санагдахгүй. Олонх хүмүүст нь гэж хэлж болно. Цөөнх хүмүүст, буруу гарын дарга нарт бол үнэхээр сайхан санагдах байх.  Ер нь аливаа улс оронд татварын өршөөлийн хууль гардаг л даа. Гэхдээ тэр 10 жил дотроо гарч байвал нийгмийн гажиг үзэгдэл гэж хэлдэг юм байна л ээ. 2008 онд НӨАТ-ын өршөөлийн хууль гарсан шүү дээ. За үүнээс хойш л цэвэр яваарай гээд л НӨАТ-ын олон зуун аж ахуйн нэгж үүнд хамрагдсан. НӨАТ-ын татвараасаа бултсан. Долоохон жил болж байна. Гэхдээ энд нийгмээс, төрөөс болоод татвар төлөгч нар хохирсон. Улсын тендер аваад мөнгө төгрөгөө авахгүй байдлаас болоод банкны өр зээлд баригдсан. Түүнээс гадна 2008, 2009 оны цэцэглэлтийн үед маш их зүйлийг мөрөөдөж байгаад бүтээн байгуулалт, барилгын салбар хошуурч байгаад татварын их дарамтад орсон аж ахуйн нэгжүүд байна. Тийм учраас татварын өршөөлийн хуулийг гаргах нь бол зөв, хамруулах нь зөв. Үүнийг дэмжиж байна. Харин тэр найман төрлийн татварын хууль дотор тоон дотор нэг үсэг цохиж явна. Энэ 4.1.7-д Авлигын эсрэг хуулийг оруулж болохгүй. Авлига авч баяжаад, асар их баян болсон хүмүүсийг энд хамруулахыг хорих хэрэгтэй. Ямар ч баялаг бүтээгээгүй мөртөө асар их баяжсан хүмүүсийг Эдийн засгийн ил тод байдлын хууль гэсэн нэртэй өршөөж болохгүй. Үүнийг бол дэмжихгүй.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Гурван гишүүн дэмжиж, гурван гишүүн дэмжсэнгүй, үг хэлж дууслаа. Байнгын хорооны саналаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураая. Санал хурааж байна. 58 гишүүн оролцож, 37 гишүүн зөвшөөрч 63.8 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  Хууль зүйгээр нөгөө Өршөөл явж байгаа шүү дээ, үүнтэй. Тэрийг өнөөдөр үдээс хойш даргын зөвлөл дээр яръя. Юу ч гэсэн Төсвийн байнгын хороонд шилжүүлье. Үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 204 (7189)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

18 цаг 57 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

18 цаг 57 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

18 цаг 57 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

18 цаг 57 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

18 цаг 57 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

18 цаг 57 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

18 цаг 57 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

18 цаг 57 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

18 цаг 57 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

18 цаг 57 мин