С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж, иргэдэд эрхийг нь нээж өгөөд л хувьцаа эзэмшүүлнэ

2023-09-22
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь 

Сү.Батболд: Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойг шийдэхгүй бол томоохон бүтээн байгуулалтууд олон жилээр ухарна

Х.Баттулга: Урагшаа нарийн царигтай юм уу, хил сэтлээд төмөр зам тавьчих юм бол өнөөдрийн яриад байгаа юм Монголд шингэхгүй

Ерөнхий сайд Сү.Батболд: Энд төрийн мэдлийн Тавантолгойн тухай ярьж байна, тэнд байгаа компаниудын асуудал тусдаа

Х.Баттулга: Солонгосуудтай, германуудтай “Коксын үйлдвэр барьчих, 30  жил түүхий эд нийлүүлэх Засгийн газрын баталгаа гаргая” гэж ярьж байна

Даш.Зоригт: Тавантолгой 30 жилийн хугацаанд 19 тэрбум долларын татвар, төлж, 16 орчим тэрбум долларын ашиг хуваарилна

Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

 

 

УИХ-ын гишүүн Х.Наранхүү: 

Манай компаниудын хүчин чадал, боломж, боловсон хүчний бэлтгэл тал дээр 20 жил бид нар юу ч хийгээгүй. Ганц ч мгв-тын цахилгаан станц монгол хүн өөрөө дангаараа бариагүй.  Засмал замаа өнөөдөр барьж чадахгүй, гаднаас ажиллах хүч аваад сууж байдаг.  Эрдэнэтийг  1973 онд  байгуулах гэрээ зурагдангуут 1978 он хүртэл тэр хотыг байгуулах, тэр үйлдвэрийг ашиглах ажилчдыг бэлтгэхэд маш их хэмжээний урт богино хугацааны курс, сургууль, дугуйлан, гадаад, дотоод дээд, дунд сургууль зөндөө зохион байгуулсан. Засгийн газрын бэлтгэл, дотоодынхоо компаниудыг хувийн, хувьсгалын гэхгүйгээр яаж чадваржуулж, яаж бэлтгүүлэх гэж байна вэ. Хоёрдугаарт, Засгийн газрын оруулж ирж байгаа энэ хувилбар бол чадвар муутай манай компаниудад эрх мэдэл маш их олгочихоод, жинхэнэ юм хийж чаддаг туршлагатай гаднын шалгарсан компаниудад  эрсдэл үүрүүлэхгүй, өөрсдөд нь хувь эзэмшүүлэхгүй сонирхол төрүүлэхгүй бол олигтой ажиллахгүй шүү дээ. Энэ талд бодсон юм байна уу. Сүүлийн лавлах зүйл,  өнөөг хүртэл манай эдийн засгийн стратегийн талаар баримталж ирсэн гол баримт бичгүүдээ шинэ нөхцөл байдалд, энэ том төслүүдтэйгээ уяж холбож, өөрчлөх талд Засгийн газар дээр бодож байгаа, хэрэгжүүлж байгаа юм байна уу?

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:

-Дотоодын компаниудын хүчин чадал, чадавхийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. “Эрдэнэс Монгол” ч гэсэн өөрөө дангаараа хийхгүй. Зайлшгүй дэлхийн хэмжээний томоохон операторын үйл ажиллагаа явуулж гаршсан уурхайн төлөвлөгөө хийдэг компаниудыг авна.  Тавантолгой орд газар эдийн засгийн эргэлтэнд ороод ирэхээр уул уурхайн чиглэлийн мэргэшсэн хүмүүс маш ховор болж эхэлж байна. Өнөөдрийн байдлаар геологийн  чиглэлээр сургууль төгссөн, ер нь уул уурхайн чиглэлээр сургууль төгссөн хүүхдүүдийг, ялангуяа гаднын компаниуд гайгүй боломжийн төгссөн хүүхдүүдийг аваад үндсэндээ  2-3 жил дахин сургадаг юм билээ. Одоогийн байдлаар 200-300 долларын цалинг өгөөд,  2-3 жил дахиж мэргэшүүлдэг юм билээ. Тэгж байж шаардлага хангасан ийм мэргэжилтэн болж байгаа. Тийм учраас бид нар уул уурхайн чиглэлийн мэргэжил сургалтын  үйлдвэрийн төв хоёрыг Оюу толгой төслийн хүрээнд байгуулна.  Уул уурхайн чиглэлийн сургуулиудыг Эрдэнэтэд төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. 700 хүнийг нэг дор шууд бэлтгэх хүчин чадалтай уул уурхайн чиглэлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг нээнэ. Үүнийг Боловсролын яам хариуцаад ажлаа хийгээд явж байгаа. Гадны энэ компаниудтай ажиллах хувилбар дээр бид нар  зайлшгүй хоёр дахь хэсэг дээр нь гадаад, дотоодын компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулна. Давуу талуудыг нь харъя, судалъя, үзье, суръя гэсэн ийм үзэл баримтлалаар шууд оруулж ирж байгаа юм. Тийм ч учраас ялангуяа гадны компаниуд оруулж ирэх юм бол заавал дотоодын компанитай хамтарч орж ир гэдэг  шаардлага тавьж байгаа нь хамтарч орж ирж байгаа энэ компани нь тэд нартайгаа суралцах, цаашлаад ирэх юм бол өөрсдөө үйл ажиллагаа явуулах бүрэн бололцоотой болох гэсэн ийм  үзэл баримтлалыг барьж байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: 

-Хөрөнгө оруулалтын гэрээний эхнийхээ заалтыг ерөнхий заалт болгочихоод үүнийгээ задалж явсангүй. Хэзээ үүнийгээ  иргэддээ өгөх юм бэ. Ямар хэлбэрээр өгөх юм бэ. Хугацаа нь хэзээ байх юм бэ гэдэг юм чинь ерөөсөө алга. Үе шат гэчихээд энэ чинь  энэ жил юм уу, 10 жилийн дараа юм уу, тодорхойгүй болчихжээ. Үүнийгээ тодорхой яагаад болоогүй юм бэ. Хоёрдугаар заалт нь Тавантолгой орд газрын лиценз нь 100 хувь Монголын төрд байна гэж харагдаж байгаа мөртлөө Хөрөнгө оруулалтын гэрээг хугацаагүй хийсэн. Ингэснээрээ тэр орд газар үндсэндээ тэр гэрээ байгуулсан талд очиж байгаа юм. 30 жилийн хугацаатай нэг гэрээ байгуулаад, дараа нь шаардлагатай нөхцөлөөр сунгаж болно гэсэн заалттай орчихсон. Хугацаагүй болгочихлоо. Тавантолгой бол 70 жил дотор дуусахгүй учраас цаадуул нь  70 жил нь багадаад, хязгааргүй хугацаатай байх юмыг санал болгосон юм шиг байна. Үүнийг хэн санал болгосон юм бэ. Тавантолгойн орд газрыг  гадаадынханд хөрөнгө оруулагч талд нь хугацаагүйгээр өгөх, тэгээд хамгийн татварын бага нөхцөлтэйгээр өгөх гэрээг санаачилдаг нь ямар учиртай юм бэ. Яагаад дотоодын хүчээр, төр өөрийнхөө хүчээр хийж болоогүй юм бэ. Зарим улсууд манайхан өөрсдөө юм хийж чадахгүй гэж хэлж байна. Энэ орд газрынхаа хүчин чадлыг тооцохдоо 15 сая тонн байхаар тооцож байна. Гэтэл өнөөдөр Монголчууд ямар ч хөрөнгө оруулалтын гэрээгүйгээр хувийн компаниуд найман сая тонныг экспортлоод эхэлчихсэн шүү дээ?

Ерөнхий сайд Сү.Батболд:

-Хугацаагүйгээр гадныханд өгнө гэсэн энэ  агуулга, үзэл баримтлалыг их тодорхой бус бичиж оруулсан байна. Хугацаагүй өгөх асуудал байхгүй байгаа. Энэ асуудал орхигдсон учраас ойлголоо. Үүнийг тодотголыг хийлгэе. Хоёрдугаарт, 6.4 тэрбум төгрөг, магадгүй Канадын энэ шинэчилсэн судалгаагаар 7.5 тэрбум гэж байгаа энэ нөөц ордын дийлэнх хэсгийг нь монголчууд өөрсдөө түүхий нүүрс гаргах биш, харин нэмүү өртгийг бий болгох, коксын үйлдвэр, дотоод үйлдвэрлэл, ажлын байр, энэ бүх боломж бий болгох асуудлыг Монголын төр, монголчууд өөрсдөө зохион байгуулах ажлыг Засгийн газар оруулж байгаа. Эхний уурхай нь ийм нөөцтэй байгаа. 

Хоёр дахь уурхай дээр нь  гадны улс орнуудын Засгийн газрууд бидэнд нэгдүгээрт хүсэлт тавьсан. Бидэнд далайд гарцгүй орны хувьд транзит тээврээр бүх нүүрсээ кокс болгож чадахгүйгээс хойш,  тэр нь туйлын хязгаарлагдмал учраас нүүрсээ нэлээд хэсгийг нь гадаад зах зээл дээр гаргахаас өөр боломжгүй. Мэдээж хэрэг эрчим хүч бий болгох, бусад кокс, химийн үйлдвэр барих төслийг үе шаттайгаар явуулах ажлыг боловсруулж, оруулж байгаа. Гэхдээ ойрын жилүүдийн зорилтоо шийдвэрлэхийн тулд, мөн гадаад хамтын ажиллагаа, транзитын нөхцөлд, дээр нь гадныхнаар урьдчилгаа  төлбөр, санхүүжилт, дэд бүтцийн ачааллаа үүрүүлэх үүднээс  гадны компаниудыг Монголын үндэсний компаниудтай хамтарч, консерциум болж  энэ илүү ачааллыг үүрүүлэх зорилгыг Засгийн газар оруулж байгаа юм. Хэрэггүй ээ, ерөөсөө больё, ганцхан монгол компаниудаараа бүх ачаагаа хийгээд явъя гээд шийдвэр гаргахад  үгүй гэж байгаа зүйл байхгүй л дээ. Харин үүнийгээ их сайн бодох хэрэгтэй.

Үнэхээрийн монголчууд хийгээд дуусгачихна гэвэл болохгүй ч юм байхгүй. Тэр боломжийг бид нар эхлүүлж байгаа шүү дээ. Дийлэнх хэсэг дээр нь буюу монголчууд дангаараа хийх боломжийг нь хийж байгаа юм. Гадна талд хугацаагүй  хязгааргүй өгөх зүйл байхгүй. Хугацаатай, квоттойгоор үйлдвэрлэлийг бидний тавьж байгаа зорилтуудыг угтуулан тавих нөхцөлүүдийг шийдвэрлэх нөхцөлтэйгээр гадна талтай ажиллая гэсэн саналыг Засгийн газар оруулж байгаа юм. Баярцогт сайд энэ дээр тодотголуудаа хийгээд өгье.

Сангийн сайд С.Баярцогт:

-Нэгдүгээр асуултын хувьд  УИХ-д өргөн барьсан тогтоол гурван заалттай. Нэгдүгээр заалтан дээр нь шууд Эрдэнэс Монгол компанийн ажиллах нөхцөлүүдийг заасан байгаа. Энэ дээр аж ахуйн нэгжид болон иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудал байгаа.  Энэ асуудал  дагаж мөрдөх нь хуулиар нарийн зохицуулсан. Хүний хөгжлийн сангийн хуулин дээр энгийн хувьцаа биш, давуу эрхийн хувьцаа гаргаж, иргэддээ эзэмшүүлье гэдгийг нь заачихсан. Ашигт малтмалын хуулиар  10 хувийг нь Хөрөнгийн биржээр гаргаж, хэрэгжүүл гээд заачихсан. Нарийвчлаад бусад хуулиар зохицуулсан байгаа учраас эрхийг нь нээж өгөөд болно. Хоёр дахь асуудал нь бид нар толгой компаний хувьцаагаа гаргах уу, эсхүл яг тухайн  Эрдэнэс Монгол, Таван толгой гэдэг компаний хувьцаа гаргах уу гэдэг асуудал бол бодлогын асуудал байгаа юм. Яаж үнэ, цэнийг өндөр болгох вэ гэдэг асуудал дээр үүнийг хийж хэрэгжүүлнэ гэж бодож байна. Хугацааны асуудал бол энэ хугацаатай байгаа.  Би гэрээний заалтын 2.6 дээр үүнийг яг Ашигт малтмалын хуулийн 29.3-ын дагуу 30 жил гэдэг нь энд заачихсан байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.  Гуравдугаар асуудлын хувьд  19 дүгээр зүйлтэй холбогдуулж асууж байна. Энэ гэрээ бол олон улсын гэрээ бишээ. Энэ бол Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлээр заагдаж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ. 19 дээр байгаа энэ гэрээний зүйл заалтыг тайлбарлана гэдэг юм маань, Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ гэдэг маань, маргаан бол арбитрын шүүхээр явахад яг тэр хэсгийг л тухайн арбитрын  олон улсын хоёр конвенцид нэгдэж орсон тэр  конвенцийн дагуу тайлбарлана гэж байгаа юм. Түүнээс энэ бол яг Ашигт малтмалын хуулийн дагуу хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг л хэлэх гэсэн юм. 29 дүгээр зүйл дээр бид нар хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг санал оруулж ирж байгаа юм. Ерөөсөө хөрөнгө оруулалтын гэрээгүйгээр ийм зүйл хийвэл яасан юм бэ гэж асуугаад байгаа юм. Тэгэхээр тодорхой хэмжээгээр оператор болж орж ирэх компанид бид нар гурван нөхцөл тавьж байгаа. Энэ уурхайг ашиглах дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг та нар гарга. Гурван төрлийн урьдчилгаа төлбөр өгөө. Дээрээс нь транзитийн асуудлыг шийдвэрлэ гэж байгаа юм. Ингэх гэж байгаа компани бол яг Ашигт малтмалын хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу  50 саяас дээш ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болж байгаа юм. Ингэж байгаа нөхцөлд нь бид нар эсхүл тогтвортой байдлын гэрээ хийнэ, эсхүл хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ. Тэгэхээр тогтвортой байдлын гэрээ хийнэ гэвэл өөр хуулиар зохицуулагдаад байгаа юм. Тийм учраас нэг хуулиар бүгдийг зохицуулах үүднээс ашигт малтмалын хуулийн 29 дүгээр зүйл дээр нэмэлт хийгээд, яг энэ чиглэлээр ажиллаж байгаа оператор компани дээр нь лиценз эзэмшигчтэй хамтарч хөрөнгө оруулж хийж ашиглах гэж байгаа бол яг ижил төрлийн хөрөнгө оруулалтын гэрээ хийе гэдэг ийм зарчим л оруулж ирж байгаа юм.  Энэ дээр айхтар их зөрчил ерөөсөө байхгүй. Хийж болох зохи­цуу­лалтууд байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 189 (7174)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин