2024 оны түүхэн сонгуульд оролцох эрхтэй намууд

2023-08-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН, П.АМГАЛАНБАЯР

 

УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байна.   Энэ удаагийн сонгуулиар манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно.  Тэр ч утгаараа түүхэн гэж нэрлэхээс аргагүй. Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Гэхдээ тоглоомын дүрэм хараахан бүрэн дүүрэн дэлгэгдээгүй байгаа. Учир нь, тойрог, мандат хуваарилах тогтоолыг парламент  ирэх нэгдүгээр сард батлахаар болсон билээ. 

Харин энэ удаагийн сонгуульд одоогоор 37 нам оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл, тэд Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй байна. Цаашид сонгууль болохоос өмнө энэ тоог нэмэгдэх байх.   Хаврын чуулганаар баталсан  Улс төрийн намын тухай хуульд намын бүртгэлийг сонгуулийн жилээс нэг жилийн өмнө хаах тухай заалт байсан ч тэр нь “унасан”  тэгэхээр намуудын тоо сонгууль болохоос өмнө нэмэгдэх магадлалтай гэсэн үг.

Түүнчлэн нам саналаа өгсөн нийт сонгогчдын дөрвөөс доошгүй хувийн санал авч байж УИХ-д суудалтай болохоор хуульд тусгасан. Анх гурван хувь гэж заасан ч хуулиа батлахын өмнө дөрөв болгон нэмсэн юм. Мөн хоёр нам эвсэл болж сонгуульд орсон тохиолдолд тав, гурав болон түүнээс дээш нам эвссэн тохиолдолд долоогоос дээш хувийн санал авч байж УИХ-д суудалтай болно. Бас нэг шалгуур нь нам, эвсэл тойргоос сонгогдох 78 хүнээс хамгийн багадаа 39 хүнийг нэр дэвшүүлж байж жагсаалтаас суудал авах эрхтэй болно. Нийт сонгогчдын дөрвөөс дээш хувийн саналыг авсан ч тойрогт 39 болон түүнээс дээш хүнийг нэр дэвшүүлээгүй бол УИХ-д суудалтай болох боломжгүй  юм.   Дээд шүүхэд бүртгэлтэй 2024 оны түүхэн сонгуульд оролцох эрхтэй намуудын мэдээллийг хүргэе.

Дугаар

Намын нэр

Намын дарга

Бүртгүүлсэн огноо

1

Монгол Ардын нам (МАН)

Л.Оюун-Эрдэнэ

1990.05.16

2

Ардчилсан нам (АН)

Л.Гантөмөр

2000.12.16

3

Монголын ногоон нам

О.Бум-Ялагч

1990.05.26

4

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)

 

Ц.Ганхуяг

2000.03.23

5

Монголын уламжлалын нэгдсэн нам (МУНН)

Б.Батболд

1994.01.14

6

Монголын Либерал Ардчилсан нам (МЛАН)

Т.Төмөрмөнх

1998.05.21

 

7

Эх Орон нам

Б.Эрдэнэбат

1998.12.22

8

Монголын либерал нам (МЛН)

Э.Оргил

2000.01.28

9

Бүгд найрамдах нам (БНН)

Б.Жаргалсайхан

2004.04.05

10

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам /МЭҮНН/

Г.Тунгалаггэрэл

2003.12.16

11

Монголын социал демократ нам

А.Ганбаатар

2005.01.20

12

Ард Түмний нам  (АТН)

 

2005.12.21

13

Монгол үндэсний ардчилсан нам (МҮАН)

Б.Цогтгэрэл

2006.06.12

14

Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам

Ш.Төмөрсүх

2007.02.09

15

Иргэний хөдөлгөөний нам

Б.Батсайхан

2007.10.17

16

Хөгжлийн хөтөлбөр нам

О.Заяа

2007.10.30

17

Монголын ардчилсан хөдөлгөөний нам

Т.Оюунаа

2008.02.01

18

Хамуг монголын хөдөлмөрийн нам (ХМХН)

Ц.Шинэбаяр

2011.10.21

19

Хүн нам

Т.Доржханд

2011.12.05

20

Эх орончдын нэгдсэн нам (ЭОНН)

Г.Ганбат

2012.01.20

21

Монгол Консерватив нам(МКН)

 

Н.Дашдаваа

2012.10.23

22

Тусгаар тогтнол, Эв

 

нэгдлийн нам (ТТЭНН)

Ц.Баянбилэг

2015.05.29

23

Ард түмнээ хайрлая нам /АТХН/

Л.Аззаяа

2015.06.26

24

Монголын хүний төлөө нам /МХТН/

Х.Бат-Ялалт

2017.03.27

 

25

Үнэн ба зөв нам /ҮБЗН/

А.Отгонбаатар

2017.06.07

26

Зон олны нам /ЗОН/

Э.Одбаяр

2017.06.30

27

Дэлхийн монголчууд нам /ДМН/

Г.Тэмүүжин

2018.03.05

28

Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/

А.Батдорж

2018.12.21

29

Их эв нам /ИЭН/

З.Бат-Отгон

2018.12.21

30

Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

Б.Батсүх

2019.01.07

31

Миний Монгол нам /ММН/

Ж.Бат-Ирээдүй

2019.05.06

32

Монгол шинэчлэлт нам (МШН)

Н.Жамсран

2019.07.16

33

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/

Ц.Гантулга

2019.09.12

34

Зүй ёс нам /ЗЁН/     

Б.Насанбилэг

2019.09.12

35

Ардчилал шинэчлэлийн нам 

Э.Бямбацэрэн

2020.02.21

36

Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)

Ц.Оюунгэрэл

2022.05.20

37

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам/САИНН/

 

Б.Жагар

2023.05.08

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 160 (7145)

Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

9 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

57 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

3 цаг 43 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

4 цаг 39 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

6 цаг 46 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин