Прокурор хянаж буй Т.Бадамжунайгийн болон нүүрсний хэргүүд шүүхэд шилжих үү, тэндээ “шингэх” үү?!

2023-07-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Монголын эдийн засаг, эрх зүйн тогтолцоонд ноцтой хохирол учруулсан гэх нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоотой олон том хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд ил болж, хууль хяналтын байгууллагынхан мөрдөн шалгаж эхэлсэн. Эдгээр хэрэг зуны амралт, наадам наргианы дуулианд дарагдаад хэсэг удлаа. Ерөнхийдөө “...Сүртэй шалгаж эхлээд сураггүй болгодог уламжлал давтагдах вий” гэсэн  яриа хөөрөө ч гарч байна. Наадам дамнуулаад сайд асан Т.Бадамжунайгийн хэрэг, бас нүүрсний гэх асуудалд хамаардаг Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэрэг прокурорт хянагдаж буй юм байна.

Т.Бадамжунайг НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан хахууль өгөх, 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасаг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Харин Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж буй юм.

Дээрх хэргүүдийг мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлчээс эхлээд нүүрсний хулгайтай холбоотой олон хүний нэрийг хууль хяналтын байгууллагаас зарласан. “...Нүүрсний хулгайтай холбоотой нэр нөлөө бүхий 17 хүн байна. Түүн дотор УИХ-ын таван гишүүн багтсан” гээд л сүр дуулиантай зарлаад байсан. Гурван ч гишүүн нь янз бүрийн байдлаар бүрэн эрхээсээ “татгалзсан” байдаг. Өнөөдөр ганц нь ч шалгуулж дуусаагүй бололтой. Ямартай ч сураг чимээгүй, нам жим болоод байна. Тэрчлэн сүүлд илэрсэн Төмөр замын С.Батдөлөөс өөр энэ асуудлаар шүүхээр шийдвэрлэсэн хэрэг алга. Ер нь бол ганцхан нүүрсний хэрэг ч гэлтгүй, нөлөө бүхий хүмүүстэй холбоотой хэргүүд тэгсгээд сураг алдардаг “уламжлал” манайд нэгэнт тогтсон юм. Тийм учраас эдгээр хэрэг цаашаа шүүх рүү шилжих үү, хэрэгсэхгүй болоод тэндээ “шингэх” үү гэдэг сонин байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 149 (7134)

 

 

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

48 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 11 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 10 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

3 цаг 42 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

4 цаг 3 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

4 цаг 51 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

7 цаг 37 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

8 цаг 33 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

10 цаг 40 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин