Хэнтийн Цагдаагийн дарга Д.Батхүү Хөвсгөлийн хээр морийг хашаанаас гаргаж наадмаа будилуулжээ

2023-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Гурван ч аймаг нэг зэрэг 100 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэлээ. Эндээс Хэнтийн 100 жилийн ойн баяр наадмын их насны морины уралдаан хэл ам, хэрүүл тэмцэлтэй болов. “...Хөвсгөлийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлсэн ч хасагдчихлаа” гээд наадмынх нь хэдэн өдөр яригдлаа. Үүнтэй холбоотойгоор тус баяр наадмын хурдан морины комиссоос мэдэгдэл хүртэл гаргав. Тэр мэдэгдэлд нь “...Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үеэр их насны морины уралдаанд нийт 148 морь бүртгүүлсэн. Үүнээс сэрвээний өндрөөр 20 морь хасагдсан. Эдгээр морьдын дунд 19 дугаартай Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь 145 см өндөртэй тул сэрвээний хэмжилтээр хасагдаж, бусад морьдын хамт хашсан байсныг хүч түрэн гаргаж уралдуулсан байна. Иймд тухайн үйл явдалтай холбоотой баримт, материалууд болон хасагдсан морийг уралдаанд оруулсан, энэ явдалд гар бие оролцсон бүх хүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Хэмжилтээрээ хасагдсан морь түрүүлсэн тул Морины комиссын шийдвэрээр хасаж, дараагийн морийг түрүүлснээр тооцон цоллосон болно” гэжээ. Эндээс харвал, энэ наадмын хэрүүл хууль хяналтын байгууллагаар шийдэгдэхээр болж байна. Юу болсныг эрж сурах нээ, Хэнтийн наадмын Морины комиссынхон энэ мэдэгдэлдээ нэг зүйлийг “бүрхэгдүүлж” орхисон байх юм. Мэдэгдэлд “...Хээр морь 145 см-тэй тул сэрвээний хэмжилтэн дээр хасагдаж, бусад морьдын хамт хашсан байсныг хүч түрэн гаргаж уралдуулсан” гэсэн. Үнэхээр ч Хөвсгөлийн Б.Отгонсэлэнгийн хээр морь дүрэмд зааснаар сэрвээний хэмжилтээр хасагдаад байжээ. Ингээд хашаатай байхад нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүү “хүч түрэн”, гаргах зөвшөөрөл өгснөөр энэ будилаан үүссэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хэнтийн Цагдаагийн дарга Д.Батхүү Хөвсгөлийн хээр морийг хашаанаас гаргаж, аймгийнхаа100 жилийн ойн наадмаа будилуулсан болж таарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 149 (7134)

 

 

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

29 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

1 цаг 51 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

2 цаг 50 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

3 цаг 23 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

3 цаг 44 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

4 цаг 32 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

7 цаг 18 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

8 цаг 14 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

10 цаг 21 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин