ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор “Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг анх удаа энэ сарын 28-30-нд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд хилийн цэргийн анги салбарын төлөөлөл болсон үе үеийн 450 хилчин эмэгтэй оролцож байгаа аж. Чуулга уулзалтын гол зорилго нь зах хязгаарт гэр бүлээ даган ажиллаж, амьдарч буй хилчин эмэгтэйчүүд болон тэдний хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, шийдвэрлэх арга замыг илэрхийлэх, хилийн анги салбараас ирсэн одонтой ээжүүдийг алдаршуулах юм.
Эх сурвалж www.polit.mn