Фото: Иргэдийн санал, гомдлын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа

2023-04-14
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Баянзүрх дүүргийн XXVI хорооны иргэдийн ирүүлсэн санал, гомдлын талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзсан юм.

 

 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг:

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжид КFS-гийн талбай байх ёсгүй. Мөн энд байгаа ТҮЦ-үүдийг тоолоход 81 ширхэг байна. Энэ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үндсэн байдал алдагдаж байгаад сэтгэл эмзэглэж байна. Өнөөдөр энд ирсэн шалтгаан нь Баянзүрх дүүргийн XXVI хорооны иргэд олон санал, гомдлыг ирүүлсэн. Үүнийг цэгцэлье. Хийсэн бүтээн байгуулалт дээр дахин хашаа хатгаж, газрыг нь ухаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг ард түмэн өөрсдөө илэрхийлж байгаа учраас энэ үйл ажиллагааг зогсоож ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгээч ээ. Ерөнхий төлөвлөгөөгөөр 85 хувь нь ногоон байгууламж. Энэ цэцэрлэгт хүрээлэн болохоос парк биш. Зургийг нь боловсруулсан компани болон ерөнхий архитектур зөвшөөрөөгүй байхад яагаад үйл ажиллагаа явуулаад байна вэ.  

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ц.Оюунзул:

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2010 онд анх байгуулагдсан тогтоолоороо 1280 га газартай байгаа. 2014 онд 973 болж баталсан юм билээ. 973 га газрын 183 дээр нь ерөнхий төлөвлөлт гарч үүний дагуу 85 хувьд нь ногоон байгууламж, 15 хувьд нь иргэд амарч зугаалах тохижилт хийх төлөвлөгөөтэй. Миний хувьд 2021 онд энэ ажлыг аваад цар тахал таарсантай холбоотойгоор төдийлөн олон бүтээн байгуулалт хийгээгүй. Мод тарилтын хувьд 2010-2020 онд 120 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарьсан бол 2021 оноос өнөөдрийг хүртэл гурван жилийн хугацаанд 50 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарилаа. Ерөнхий төлөвлөлтийн дагуу манайх бүтээн байгуулалт, тохижилтыг хийхдээ заавал Хот төлөвлөлтийн ерөнхий газраас чиглэл авч зургийн дагуу байна уу, үгүй юү гэдгийг хяналт тавиулж явдаг.

Мөн төрийн болон нийслэлийн харьяа байгууллагууд үргэлж хяналт тавьдаг. Үүний дагуу манай үйл ажиллагаануудаа хийдэг. Манайх 30 гаруй гадаад, дотоодын байгууллагын хөрөнгө оруулалтаар иргэдийн амарч зугаалах орчныг бүрдүүлсэн тохижилтын ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн байгаа. Энэ удаа ч гэсэн Таванбогд компанийн КFS Фүүдсээс энэ байгууллагуудын жишгээр хүсэлт тавьсны дагуу ерөнхий төлөвлөлт, ногоон байгууламжийг эвдэхгүйгээр тохижилтын ажлыг хийж байгаа. Энд ямар ч худалдаа наймаа хийхгүй. Дээрээс нь уул хийх гэж байна хэмээн иргэд маань бухимдаад байх шиг байна.

Таванбогд Фүүдс компанийн захирал Д.Ганбат:

-Бид энэ ногоон байгууламжинд ямар нэгэн хөшөө, дурсгал хийхгүй гэдгээ хэлээд бүх юмнуудаа өөрчилсөн байгаа. Алтай Таванбогд гээд баруун зүгт байгаа Монголынхоо хамгийн өндөр уулыг билгэдэж хийсэн. Энэ нь манай лого шиг харагдаж байгаа боловч уг нь уул. Бид үүнийг өөрчилж болно. Энэ уг нь есөн метр гулсуур юм. Үүнийг бид өөр хэлбэрт шилжүүлж болно. Хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, залуучууд, хүүхдүүд ирээд тоглолт хийх талбайнуудтай байя. Бүх зүйл судалгаан дээр үндэслээд энд алхаж, зугаалж явж байгаа хүмүүс яг юу хийх вэ. Хүүхдүүдээ тоглуулах талбай хэрэгтэй юу. Дээрээс нь хүмүүс алхаж яваад суугаад амрах газруудыг бэлдсэн байгаа. Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулаад хажуу талд нь суух бололцоотойгоор саравчнуудыг бэлдсэн. Энэ дотор ямар нэгэн байдлаар КFS-гийн холбоотой лого, тахианы махны бургер гэсэн дүрслэл нэг ч байхгүй. Бидний хувьд ийм юм хиймээр байна, газар олгооч ээ л гэсэн. Яг зааж өгсөн газар дээр нь бид гүйцэтгэж байгаа болохоос яг энэ талбайг авъя гээгүй. Бид энд байгаа модыг хөндөөгүй. Бид цэцэрлэгт хүрээлэнгээс хүсэлт тавьсны дагуу шилжүүлэн суулгасан.

Нийслэлийн ерөнхий архитектур Ц.Тулга:

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотод байгаа хамгийн том иргэдийн аялж зугаалж, амралтаа өнгөрөөдөг газар байгаа. Анх 960 га талбайд үндсэн концефц, ерөнхий төлөвлөгөөг нь боловсруулж энэ ажил эхэлсэн. Үүний дараа 183 га талбай дээр ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дагуу А тохижилтын эхний ажлуудыг хийгээд явж байгаа. Иргэдийн ирэх дуртай газар болсон. Аливаа бүтээн байгуулалтыг батлагдсан зураг, төслийн дагуу хийдэг. 960 га талбай нь үндсэндээ Улаанбаатар хотыг цэвэр ус, ундны усаар хангаж байгаа эх үүсвэр дээр байгаа. Энэ дээр ундны усны худгууд байдаг. Худгуудтай хэсэгт тохижилт хийх ямар ч боломж байхгүй. 183 га дээр батлагдсан нь үүнтэй холбоотой.

Цаашлаад 183 га-гаас гадна үлдсэн талбайд иргэдийн амралт зугаалгыг тухтай өнгөрөөх тохижилтыг хийх ёстой. Үүнд явган болон дугуйн замд зориулсан орчныг бий болгох ёстой юм. Тохижилтын ажлын даалгавар аваад үүний дагуу загвар зурагаа батлуулаад бүтээн байгуулалтын ажлыг хийх ёстой. Таванбогд Фүүдс компанийн бүтээн байгуулалт батлагдсан 183 га талбай дээр байна. Батлагдсан төлөвлөгөөний дагуу тохижилтын ажлыг хийх ёстой байдаг. Энэ зураг нь компанийн төсөөллийн зураг юм байна. Иймэрхүү байдлаар зураг, төсөл батлагдсан зургийнхаа дагуу ажил хийнэ гэж ярьж байна. Тэгэхээр манай байгууллага дээр ирж заавал батлуулах ёстой.     

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Техник, эдийн засгийн осол буюу хэдэн ширхэг мод тарих боломжтой, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ. Энэ мөнгийг хаанаас босгох вэ гээд. Эхний гарсан тооцоо судалгаагаар 1.2 сая мод тарих ёстой. Ингэж байж 960 га газар дүүрнэ. Ингэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа. Бид энэ мөнгийг олохын тулд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр өөрсдөөр нь төслийг нь бичүүлээд олон улсын байгууллагууд болон гадаад, дотоодын бусад оронтой энэ асуудлыг хөндөөд явж байгаа. Бид мод тарих, нэгэнт төлөвлөлт хийгээд тарьсан модыг шилжүүлэхээс нь эхлээд цэцэрлэгт хүрээлэн дээр эсрэг байр суурьтай байгаа. Тухайн байнгын хорооны даргаас бичиг ирсний дагуу тодорхой тодруулгуудыг авсан. Ялангуяа, Таванбогд групп, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудтай ярьсан. Ерөнхий төлөвлөлтийг өөрчилж болохгүй. Ерөнхий төлөвлөлтийн дагуу хийсэн зураг, төслөөр төлөвлөгөөнүүд явах ёстой.

Бид шинээр мод тарих тухай ярьж байхад тарьсан модыг өөр газарт төлөвлөлт хийх нэрийдлээр шилжүүлж болохгүй. Нэгэнт төлөвлөлт хийсэн бол төлөвлөлтөөрөө байх ёстой. Энэ утгаараа 183 га газар нь төлөвлөлтөд ороод ногоон байгууламж хийгээд явж байгаа. Цаана нь үлдсэн 700 гаруй га газар хүлээгдэж байна. 780 га газар хоосон байгаа. Бид энэ дээр шинээр төлөвлөлт хийгээд мастер төлөвлөгөөг нь яаралтай гаргаад шинэ төлөвлөлтийнхөө дагуу хөрөнгө оруулалтыг хийгээд явна гэсэн байр суурьтай байгаа. Ер нь хөрөнгө оруулалтын асуудал байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс тавьж байгаа асуудал буруу ч юм биш. Яагаад гэвэл төсөв нь хүрдэггүй. Жилд 2.5 тэрбум төгрөгийн төсөвтэй, үүний 70 орчим хувь нь урсгал зардал буюу цалин, НДШ гээд явчихдаг. Цаана нь хөрөнгө оруулалт хийх мөнгө үлдэхгүй учраас бараг манаачийн байдалтай ажиллаж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татах, хамтарч ажиллах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэдэг утга агуулгаараа тодорхой бизнесийн компаниудаас хөрөнгө оруулалт татаж, төлөвлөлтүүд хийж ажиллах гэдэг зарчим. Энэ зарчмынхаа хүрээнд ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Таванбогд групп энэ дээр заавал хөрөнгө оруулалт хийгээд ажиллах шаардлагагүй. Зогсоо гэвэл өнөөдөр ч гэсэн зогсооход бэлэн байна. Зүгээр л нийгмийн хүрээнд хийж байгаа ажил. Сая газар дээр нь ирж үзэхэд мод шилжүүлээгүй, зүлэг ногоо хөндөгдөөгүй гэсэн ч 82 модыг шилжүүлсэн байна. Нэгэнт тарьсан модыг шилжүүлэх шаардлагагүй. Харин мод тарих асуудлыг бид хөндөх ёстой. БОАЖЯ-наас мод битгий сүйтгэ. Та нар байшин барихын тулд мод сүйтгэдэг биш байшингаа бариулаад тойруулаад мод тарьдаг системийг хийх ёстой гэсэн зарчим дээр явж байгаа.  

  

   

 

Эх сурвалж www.polit.mn

 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

3 цаг 32 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

3 цаг 32 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

3 цаг 32 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

3 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

17 цаг 49 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

17 цаг 54 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

17 цаг 56 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

18 цаг 1 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

20 цаг 36 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин