Лхагва гарагаас 33 сум, хоёр дүүрэгт шилжилт хөдөлгөөнийг зогсооно

2023-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт улс даяар 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр явагдана. Тодруулбал, 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын сонгууль болно. Тиймээс хуульд заасны дагуу эдгээр аймаг, сум, дүүрэгт сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм байна. Шилжилт хөдөлгөөнийг 2023 оныг зургаадугаар сарын 19-нөөс сэргээнэ.Нэг зүйлийг онцлоход шилжилт хөдөлгөөнийг тухайн сонгууль болох хэсэгт хязгаарлана. Бүх аймаг, сум, дүүрэг бүхэлдээ хамрахгүй юм байна.

17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 46 мандаттай.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:

Архангай аймгийн Ихтамир сум

Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум

Баян-Өлгийн Буянт сум

Булган аймгийн Хангал сум

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум

Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум

Дорнод аймгийн Чойбалсан сум

Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум

Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум

Өмнөговь аймгийн Ноён сум

Сүхбаатар аймгийн Уулбаян сум

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум

Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум

Увс аймгийн Давст, Түргэн сум

Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум

Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум

Хэнтий аймгийн Батширээт сум

Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг.

Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичигддэг. Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй  election.burtgel.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтой байна.

 Эх сурвалж: www.polit.mn

Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

12 цаг 23 мин
МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

12 цаг 27 мин
Н.Ганбямба: Ухаахудаг яахаараа Тавантолгойгоос гадна яригдаад байдаг юм бэ?

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

18 цаг 56 мин
"Утаа дуусахаас өмнө сонсголоо хийж амжлаа"

Утааны ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. 

18 цаг 56 мин
Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна

УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхтэй холбоотой нэгэн “мэдэгдэл”-ийг хийжээ.

18 цаг 56 мин
Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

Уржигдар 09 цаг 42 мин
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм.

Уржигдар 06 цаг 00 мин
“…Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэсэн үг үү?!

Монголд саяхнаас баялгийн дахин хуваарилалт явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт

Уржигдар 06 цаг 00 мин
“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ

“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт

Уржигдар 06 цаг 00 мин
ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

2025-02-03