Хоёрдугаар төв эмнэлэг сонгодог хөгжмийн булантай боллоо

2023-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ээс үйлчлүүлэгчдэдээ зориулан сэтгэл заслын эерэг нөлөө үзүүлэх, эмнэлгийн орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр сонгодог "Хөгжмийн булан"-г нээсэн байна.

Хөгжмийн эмчилгээ нь эмчлүүлэгчийн сэтгэл санааг тогтворжуулах, сэтгэл хөдлөл, бие махбодын асуудлыг тодорхойлох, булчин суллахад эерэг нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүдэд хөгжмийн буланг ашигладаг юм.

Энэ талаар Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган "Бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө, нөгөөтэйгүүр эмчлүүлэгч, эмч ажилтныхаа стрессийг тайлах зорилгоор сонгодог хөгжмийн булангаа хийх боломж бүрдэж, өнөөдөр ийнхүү нээж байгаадаа баяртай байна.Эмнэлгийн орчинд хөгжмийн булан байх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулах, ажилчдын стрессийг тайлах боломжтой бөгөөд хүн сайхан хөгжим сонссоноор тухайн хүн айж сандрах биш, асуудлын гарцыг шийдэхийн төлөө эрмэлзэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүд энэ аргыг их түгээмэл ашигладаг.Манай эмнэлгийн зүгээс хөгжмийн сургуулиуд, энэ төрлийн ААН-үүд, хувь хүмүүстэй хамтран энэхүү сонгодог хөгжмийн булангаа тогтмол ажиллагаатай байх талаар анхаарна. Эхний ээлжид долоо хоногтоо 2-3 удаа урилгаар хөгжимчид авчирч тоглуулж байхаар төлөвлөсөн" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Д.Трампын зарим шийдвэрүүд шүүхэд маргаан дагуулав

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлаа эхлээд арав хонож байгаа

1 цаг 35 мин
Л.Оюун-Эрдэнэ “Та нар оройтсон” гэсэн чинь Эм Си Эс “Бид оройтоогүй ээ” гээд үзэлцээд байгаа юм уу?!

Монголын улс төр гэж жинхэнэ жонхуу байх юм. Дээхнэ үеийн нэг дуун дээр

1 цаг 35 мин
Х.Баттулгын баг аянд гарлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хөх Монголын хөх туг” аяны талаар мэдээлсэн байна.

18 цаг 2 мин
Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

Архангай аймагт тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ

18 цаг 7 мин
ХЭҮК: Засгийн газар шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

ХЭҮК: Засгийн газрыг шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна

18 цаг 23 мин
Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

Уржигдар 14 цаг 45 мин
Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Уржигдар 13 цаг 46 мин
С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

Уржигдар 13 цаг 45 мин