Турк улс онцгой байдлын дэглэм тогтоож, олон улсаас тусламж хүсчээ

2023-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Турк улсад болсон байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотойгоор Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш  “Өчигдөр үүрээр Туркийн өмнө хэсэгт байрлах Кахраманмарас мужид 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэхүү аймшигт газар хөдлөлт нь зөвхөн тус мужийг бус арван мужийг хамарсан томоохон хэмжээний гамшиг байв. 7.8 магнитудын газар хөдлөлтийн дараагаар дахин 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Сүүлийн арван жилийн хугацаанд ийм том хэмжээний магнитудын хүчтэй газар хөдлөлт дэлхийд хоёр удаа болж байсан бол Турк улс арван цагийн дотор нүүр тулж үзлээ.

Энэ хүрээнд Турк улсын Засгийн газар дөрөв дэх зэрэглэлийн онцгой байдлын дэглэм тогтоож, олон улсаас дэмжлэг тусламж авах хүсэлтээ гаргасан. Хүмүүнлэгийн тусламжийн уриалгыг Монгол Улс зэрэг нийт 45 улс орон дэмжиж, тусламжийн гараа сунгахаа мэдэгдсэн. Газар хөдлөлтийн улмаас Турк улс 3,000 гаруй иргэнээ харамсалтайгаар алдаад байна. Мөн 16 мянган иргэн бэртэж гэмтэн, 5,000 гаруй байшин нурсан. Энэ нь өнөөдрийн байдлаарх тоо бөгөөд дахин нэмэгдэх байх хэмээн санаа зовниж байна.

Турк улсын хүнд хэцүү цаг үед Монголын ард түмэн болон Монголын удирдах байгууллагуудын үзүүлж буй дэмжлэг туслалцаанд талархлаа илэрхийлж байна. Өнөөдрийг хүртэл 100 гаруй хүнээс эмгэнэлийн захидал хүлээн авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг илгээсэн. Турк улсад энэхүү байгалийн гамшигтай холбогдуулаад долоо хоногийн хугацаанд үндэсний хэмжээний гашуудал зарласан бөгөөд ирэх Баасан гарагийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Турк улсыг төлөөлж буй гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газрууд тугаа хагас буулгана.

Мөн хоёрдугаар сарын 10-ны өдөр Турк болон Монгол Улсын иргэдэд зориулж эмгэнэлийн дэвтэр нээх тул эмгэнэл илэрхийлэхийг хүссэн иргэд манай Элчин сайдын яаманд ирж, дэвтэрт гарын үсгээ зурах боломжтой” хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

44 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 4 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 8 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 11 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 17 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 20 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 30 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 30 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 30 мин