Малчин эмэгтэйчүүд асуудал ярих бус шийдэл эрэлхийлж манлайлна

2023-02-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Нийгмийн бүх төлөөллийн дуу хоолойг эн тэнцүү хүргэх санаачилга гарган, “Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчилж, “Эмэгтэйчүүдийн манлайлал” хэмээх булан эхлүүлсэн билээ. Ингэхдээ бид манлайллыг зөвхөн улс төрийн хүрээнд эсвэл аль нэг бизнесийн байгууллагын захирал гэсэн хүрээгээр хязгаарласангүй. Харин төрийн аливаа ямар нэгэн бодлого, шийдвэрт өөрсдийн санаа бодлыг тусгахыг эрмэлзэн, тулгарсан асуудлаа “дараад” суудаг биш ил гарган ирж, шийдлийг эрэлхийлдэг эмэгтэйчүүдийг манлайлагч хэмээн тодорхойлсон юм. Энэ зорилтынхоо дагуу бид  “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачилсан “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” зөвлөгөөн, өдөрлөгөөс энэ удаагийн сурвалжлага бэлтгэлээ.

 

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД БАРЬЦАА ХӨРӨНГӨГҮЙГЭЭС ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДДАГГҮЙ

 

Төрийн ордонд болсон зөвлөгөөнийг 21 аймаг 330 сумаас 1000 малчин эмэгтэй зорин ирж,  хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгэм соёлын тухайд тулгамдаж буй асуудал, гарц шийдлээ хэлэлцсэн юм.  Малчин эмэгтэйчүүдэд тулгарч байгаа эхний асуудал нь эрүүл мэндийн боловсрол дутмаг хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж байв.


Энэ талаар Ховд аймгийн Цэцэг сумын малчин Б.Ариунцэцэг “Манай аймаг Улаанбаатар хотоос 1500 километрийн зайтай, нэлээд алслагдмал бүс нутаг. Төвийн зах зээлээс хол учир бараа, бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байдаг. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг сумандаа авч чаддаггүй. Манай суманд нарийн мэргэжлийн оношлогооны аппарат дутмаг. Сумын эмэгтэйчүүдийн эмч мэргэжил дээшлүүлж ирсэн учир анхан шатны тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлдэг. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд аймгийн төв рүү явуулдаг. Мөн түүхий эд, ноос ноолуурыг өндөр үнээр борлуулах ямар арга зам байна гэдэгт төрөөс анхаараасай гэж хүсч байна. Малчид түүхий эдээ өндөр үнээр борлуулж чадахгүй бол орлого буурна. Үүнд Засгийн газар анхааран ажиллаасай гэж хүсч байна” гэсэн юм.
Харин “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Увс аймаг дахь салбарын тэргүүн Б.Эрдэнэсүрэн малчин эмэгтэйчүүдэд тулгарч байгаа хэд хэдэн асуудлыг хөндөхийн сацуу эдгээрийг шийдвэрлэхийн тулд иргэн болоод төрийн зүгээс юу хийвэл зохистой талаар шинэ санаачилгуудыг дэвшүүлсэн юм.


Тэрбээр  “Малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх мэдлэг бага. Эрүүл мэндийн даатгалд хамрагдалт, тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй. Тэр дундаа дундаас дээш насныхан эмийн хамааралтай болох эрсдэл өндөр. Ноцтой эрүүл мэндийн асуудал гарахад өндөр төлбөр, зардал шаардагдаж, зарим тохиолдолд гадаадад эмчлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Тиймээс иргэний зүгээс товлолт вакцин, үзлэг шинжилгээнд хамрагдаж, хуванцар савнаас татгалзахаас эхлээд амьдралын зөв хэвшлийг өөртөө болон гэр бүлдээ төлөвшүүлье. Харин төрийн зүгээс төвлөрлийг сааруулахын тулд алслагдмал бүс нутагт амьдрах тусам эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг бууруулж, MRI, эхо, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад анхаараасай гэж хүсч байна. Хоёрдугаарт, малын гаралтай түүхий эдийг боловсруулах ажлын байр, үйлдвэр, тоног төхөөрөмж байхгүйгээс цаг наргүй хөдөлмөрлөдөг ч түүнийхээ ашгийг хүртэж чадахгүй байна. Малчин эмэгтэйчүүд барьцаа, үл хөдлөх хөрөнгөгүйгээс зээлд хамрагдаж чаддаггүй. Тиймээс төсөл, хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд малчин эмэгтэйчүүдийг эрх тэгш хамруулах шаардлагатай байна. Гуравдугаарт, залуу эмэгтэйчүүд өөрсдийн авьяас чадварыг сорьж, уран зураг, үүлэн технологи, цахим орчинд дэлхийн залуустай өрсөлдөх хэмжээний боловсрол, үйлчилгээг авч чадахгүй байна” гэв.


Түүний ярианаас хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь малчин эмэгтэйчүүдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүйгээс ямарваа нэгэн зээлд хамрагдаж чадахгүй байгаа нь юм. Энэ нь эмэгтэйчүүд тэгш эрх эдэлж чадахгүй байгаагийн нэг илрэл.
Энэ  талаар “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Малчин эмэгтэйчүүдийн ажил, хөрөнгө нь мал байдаг. Цаг агаар эрс хүйтэрч мал хоргодоход тэтгэвэр, даатгал, цалин байхгүй. Мал тооллогын дүнгээс харвал малчдын 90 хувийнх нь мал зөвхөн нөхрийн нэр дээр бүртгэлтэй байна. Харин эхнэр, нөхрийн хоёулагийнх нь нэр дээр бүртгэлтэй болсноор эмэгтэйчүүд өмчтэй болж эрүүл мэнд болон  нийгмийн даатгалаа төлж эхэлнэ. Ингэснээр эмнэлгийн тусламж болон бусад нийгмийн үйлчилгээг авна. Зээл авах эрх үүсч, жижиг дунд бизнес эрхлэх боломжтой болно гэсэн олон давуу талтай. Тиймээс мал тооллогын бүртгэлийг эхнэр, нөхрийн хамтын нэр дээр байлгах гэсэн саналыг дэвшүүлж байна. Сайн дурын даатгалд хамрагдаж эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж байхад гэрийн эзний нэр дээр бүртгэлтэй байгаа малыг эхнэр давхар бүртгүүлж яах юм гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Гэтэл энэ бүртгэлийн цаана бидний мэдэхгүй олон асуудал бий” гэж ярилаа.

 

П.Цэрэндагва: МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛ ЭНХ ЦАГИЙН БААТРУУД


Малчдын өмнөх чуулгануудаас энэ удаагийн зөвлөгөөний ялгарах нэгэн онцлог нь малчны хотноос төрөн гарсан алдартнууд ирж,  монгол ахуй, малчдын үнэт өв соёл, малчин эмэгтэйчүүдийн нөр их хөдөлмөрийн талаар үг хэлж, оролцогчдод урам зориг өгсөн юм.
Тухайлбал, Ардын жүжигчин, дуучин А.Долгор “Монгол хүнийг тодорхойлох өв соёл, зан заншилтай холбоотой бүх зүйл монгол гэрт, хот айлд байдаг гэж боддог.Би малчин хүний хүүхэд. Хурга, ишиг хариулж, тугал татаж, цагаан идээн дээр бага нас минь өнгөрсөн. Өглөө сэрэхэд ээж хэдийнэ үнээгээ саачихсан, ихэнх ажлаа цэгцэлчихсэн сууж байдаг. Олон ажлыг зэрэг амжуулдаг учир хэзээ нь амардаг юм бол гэж гайхдаг байсан. Ээжийн хийж өгсөн дээл, нарны малгайгаар гоёод аавтайгаа хамт сумын наадамд явж байсан дурсамж их тод байдаг. Одоо ч нутагтаа очиход монгол ахуйгаа дурсан санахад сэтгэл их хөдөлдөг. Тиймээс малаа маллаж, малынхаа үр шимийг хүртэж хөдөө амьдрахыг залуучууддаа уриалж байна” гэв.


Мөн Ардын эмч Б.Бүлтэн “Би малчдын амьдрал ямар хүнд хэцүү байдгийг сайн мэднэ. Монголын давтагдашгүй өв, уламжлал, нүүдлийн соёлыг авч яваа хүмүүс нь малчид билээ. Малчин эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлчихээд гурван нас хүртэл нь юу ч хийхгүй гэртээ суух боломж байдаггүй. Энэ бол та бүхэн эрч хүчтэй ажилладаг гэдгийн илрэл юм. Үзлэгээр хөдөө орон нутгаар явахад манай малчин эмэгтэйчүүд суурин газрын эмэгтэйчүүдээс дутахгүй ганган, хөөрхөн, биеэ сайхан авч явдаг болсон байна. Эмч хүн учир үргэлж олон нийтийн эрүүл мэндэд санаа зовж явдаг. Тиймээс та нар минь эрүүл мэндээ сайн бодож, урьдчилан сэргийлэх үзлэгтээ сайн хамрагдаарай. Эрүүл хүн юуг ч бүтээж чадна. Миний дүү Б.Улаан 40 жил мал маллаж буй. Өнөөдөр Төрийн ордондоо анх удаа орж үзсэндээ маш их баяртай байна. Малчин эмэгтэйчүүдийг нэг дор цуглуулж асуудлыг нь яриулж байгаа . “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-нд баяр хүргэе” гэж ярив.
Харин Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва “Малчин эмэгтэйчүүд бол туурга тусгаар улсын өрх тусгаар айлыг гэрлээрээ гийгүүлж, ухаанаараа сүлж, хайраараа ивж яваа дарь эхүүд, энх цагийн баатрууд билээ” гэсэн юм.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар зөвлөгөөнийг нээж  хэлсэн үгэндээ ХНХЯ-наас Нийгмийн даатгалын тухай багц хуулийг өргөн барихдаа  малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг таван жилийн хугацаанд төр хариуцах гэсэн шинэ заалт оруулснаа мэдэгдэв. Гэхдээ тус хуулийг УИХ баталсны дараа хэрэгжиж эхэлнэ.
Үүнээс гадна зөвлөгөөний үеэр малчин эмэгтэйчүүд үзэсгэлэн худалдаа гаргасан юм. Тэд цагаан идээ, говийн хийцтэй цай, шар сүүний хатаамал, сүүн чихэр, ургамлын цай, монгол гутал, шар тос, цүнх, ваар, дээл, авдар, шатар, цөцгийн тос, ээрүүлийн утас, эсгий олбог зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн байв. Эдгээр нь малчин эмэгтэйчүүдийг ямар их хөдөлмөрч, хичээнгүй, шинийг санаачлагч, үйлэнд уран гэдгийг илтгэж байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

4 цаг 38 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

4 цаг 38 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

4 цаг 38 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

4 цаг 38 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

4 цаг 38 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

4 цаг 38 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

4 цаг 38 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

4 цаг 38 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

4 цаг 38 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

4 цаг 38 мин