Үндэсний бөх: Архангай аймгийн баг ялалт байгууллаа

2023-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны нэгдүгээр тойргийн дөрөв дэх барилдаанд Архангай – Завхан аймгийн бөхчүүд  учраа тааран өрсөлдсөнөөс Архангай аймгийн баг 15:10-аар ялалт байгуулав.

Архангай аймгийн багт улсын гарьд М.Бадарч /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /3/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, оронд нь орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, аймгийн хурц арслан С.Сүхбат /2/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын заан М.Лхагвагэрэл /3/, улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /4/ улсын начин Б.Чимэдвандан /0/, улсын начин Т.Дүгэрдорж /0/, нийт 10 даваа авсан юм.

Улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн хурц арслан С.Сүхбат нарын гуравдугаар тойргийн барилдаан удааширч үндсэн цаг дууссан тул үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу Цэцүүд хэлэлцээд аймгийн арслан С.Сүхбатыг идэвхээр давсан гэж шийдвэрлэлээ.

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг гурван сая төгрөгийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Энх-Амарт шууд гардуулж өгсөн бол хожигдсон баг хоёр сая төгрөгийг “Ихэр зүрхэнд амьдрал бэлэглэе” аянд хандивлах юм.

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү нар ажиллалаа.

Эх сурвалж:www.polit.mn 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

24 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

29 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

34 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 21 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 21 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 9 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 41 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 55 мин