Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцах хуулийн төслийг өргөн барьжээ

2023-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” зөвлөгөөн, өдөрлөгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр 21 аймаг 330 сумаас ирсэн 1000 малчин эмэгтэй хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгэм соёлын тухайд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд  С.Зулпхар “Монголчуудын түүхийг эмэгтэйчүүдээр төсөөлөхийн аргагүй. Хөдөлмөрийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр хийсэн ажил байдаггүйг онцлон тэмдэглэе. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад анх удаа малчид, малчин эмэгтэйчүүдтэй холбоотой тусгайлсан заалт орсон. Туслах малчдын хөдөлмөрийн харилцааг эрх зүйн орчинд хэрхэн зохицуулах уу, үүнтэй холбоотой цалин хөлсийг хэрхэн зохицуулах шинэ заалтыг хэрэгжүүлээд нэг жил болжээ. Энэ бол бидэнд зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг мэдэрч байна.Малчдын хөдөлмөр бол их хүнд, ариун, шударга хөдөлмөр юм.Сүүлийн хоёр жил эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүллээ.Малчин эмэгтэйчүүд малаа маллахын сацуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ. Өнөөдрийн байдлаар 30 мянган малчин тэтгэврээ тогтоолгосны 47 хувь нь эмэгтэйчүүд байна. ХНХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьсан. Энэ хуулинд малчидтай холбоотой чухал заалт орсон. Тодруулбал, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг таван жилийн хугацаанд төр хариуцах гэсэн шинэ заалт орсон.Үүнийг УИХ-аас батална гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тэрбээр цаг үеэ олсон зөвлөгөөнийг зохион байгуулсан Ази дахь хамгийн анхны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг эхлүүлж байсан “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлд талархал илэрхийлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

24 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

29 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

34 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 21 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 21 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 9 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 41 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 55 мин