Б.Эрдэнэсүрэн:Хөнгөлөлттэй зээлд малчин эмэгтэйчүүдийг эрх тэгш хамруулъя

2023-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан "Малчин эмэгтэйчүүд-Манлайлал" зөвлөгөөн, өдөрлөгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр 21 аймаг 330 сумаас ирсэн 1000 малчин эмэгтэй хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгэм соёлын тухайд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр МЭХ-ны Увс аймаг дахь салбарын тэргүүн Б.Эрдэнэсүрэн илтгэл танилцууллаа. Тэрбээр малчин эмэгтэйчүүдийн, хөгжил, боловсрол, эрүүл мэнд гэсэн хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

Энэ талаар Б.Эрдэнэсүрэн “Малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх мэдлэг бага. Эрүүл мэндийн даатгалд хамрагдалт, тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Тэр дундаа дундаас дээш насныхан эмийн хамааралтай болох эрсдэл өндөр байна. Ноцтой эрүүл мэндийн асуудал гарахад өндөр төлбөр, зардал шаардагдаж, зарим тохиолдолд гадаадад эмчлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Тиймээс иргэний зүгээс товлолт вакцин, үзлэг шинжилгээнд хамрагдаж, хуванцар савнаас татгалзахаас эхлээд амьдралын зөв хэвшлийг өөртөө болон гэр бүлдээ төлөвшүүлье. Харин төрийн зүгээс төвлөрлийг сааруулахын тулд алслагдмал бүс нутагт амьдрах тусам ЭМД-ын хувь хэмжээг бууруулж, MRI, эхо, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад анхаараасай гэж хүсч байна. Хоёрдугаарт, малын гаралтай түүхий эдийг боловсруулах ажлын байр, үйлдвэр, тоног төхөөрөмж байхгүйгээс цаг наргүй хөдөлмөрлөдөг ч түүнийхээ ашгийг хүртэж чадахгүй байна. Эмэгтэйчүүд барьцаа, үл хөдлөх хөрөнгөгүйгээс зээлд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс төсөл, хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл, санхүүгийн үйлчилгээнд малчин эмэгтэйчүүдийг эрх тэгш хамруулах шаардлагатай байгаа юм. Гуравдугаарт, залуу эмэгтэйчүүд өөрсдийн авьяас чадварыг сорьж, уран зураг, үүлэн технологи, цахим орчинд дэлхийн залуустай өрсөлдөх хэмжээний боловсрол, үйлчилгээг авч чадахгүй байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

малчид маань бүтээгдэхүүнээ органик саванд хадгалаад жаахан нэмүү өртөг шингээгээд зах зээлд гаргавал их зүгээр юм байгаан уг нь, хуванцар савнаас бүрэн татгалзах хэрэгтэй санагддаг
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

16 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 8 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 8 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

16 цаг 56 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 28 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 29 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 41 мин