Уяач эмэгтэйчүүд төрөөс юу хүсэв?

2023-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан "Малчин эмэгтэйчүүд-Манлайлал" зөвлөгөөн, өдөрлөгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр уяач эмэгтэйчүүд тулгамдаж байгаа асуудлынхаа талаар ингэж ярилаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын алдарт уяач Ч.Отгонбаяр:Өвлийн уралдааныг сэргээе

-Харахад малчид сайхан амьдарч байгаа мэт боловч энэ салбар уналтад орсон. Морио дагаад явдаг хүний хувьд хүүхэд мориноос унаж бэртээд, уяач нь унаач хүүхдээ загнаж, зодсон тохиолдол гарч байгаагүй. Би зургаан настайгаасаа хойш өвөл, зунгүй морь унасан. Дараа нь зургадугаар ангиасаа биеэ даагаад морь унаж эхэлсэн. Тиймээс өвлийн уралдааныг сэргээгээсэй гэж хүсч байна. Олон нийтийн сүлжээгээр шуугьж, цөөн хүний шаардлагаас болоод өвлийн уралдааныг хориглосонд харамсаж байна. Өвөр Монголд жилийн дөрвөн улирал уралддаг учир унаач, уяачгүй тийшээ явчихлаа. Малчдыг баясгаж байгаа ганц зүйл нь морин уралдаан. Тиймээс аюулгүй байдлаа сайн хангачихвал эрсдэл багатай. Малын хөлийн татвар, малчин, тариаланч хоёрын үл ойлголцлоос болоод мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар хоёулаа уналтад орлоо. Залуу үеэ дэмжихгүй бол ихэнх нь гадаад руу явчихлаа.

Дархан-Уул аймгийн Дархан сумын II багийн малчин Б.Оюун:Нөхөртэйгээ хамт гал байгуулан залуу уяачдаа дэмжиж байна

-Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд оролцож байгаадаа сэтгэл их хөдөлж байна. Миний нөхөр Б.Одхүү Дархан сумын алдарт уяач. Морь бол бид хоёрын гол амьдрал. Дархан-Уул аймагт олон залуу уяач байдаг учир нэг гал байгуулаад ажиллаж байна. Одоогоор 13 уяачтай. Галынхаа нарийн бичгийн даргын хувиар олон залуу хүнтэй хамт ажиллах сайхан байдаг. Ханьтайгаа хамт яваад моринд дуртай болсон. Морь, ханиа хайрлаж явдагтаа их аз жаргалтай байдаг. Намайг дэмждэг хүмүүстээ их баярладаг. Малчдын зөвлөгөөнийг сум, багт зохион байгуулахдаа уяач эмэгтэйчүүдээ оролцуулах хэрэгтэй.Надаас үлгэр дуурайлал авдаг байгаасай гэж хүсч аливаа хурал, уулзалтад манлайлан оролцох дуртай. Өмнө нь хүүхдүүдийнхээ төлөө явж байсан бол хүүхдүүд тусдаа гарснаас хойш өөртөө анхаарч, багийн хуралдаа идэвхитэй оролцдог болсон. Хорио цээр, хүүхдийн эрхийн асуудлаас болоод өвлийн уралдааныг хориглосон нь бас нэг тулгамдсан асуудал.

Эх сурвалж:www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

37 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

42 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 34 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 34 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 23 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 54 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 55 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин