Ирэх сарын 1-нээс автомашины цахим гэрчилгээг үнэгүй олгоно

2023-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох шийдвэр өнгөрсөн онд гарсан. Энэхүү гэрчилгээг хэрхэн олгох талаар Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг тайлбар өглөө.  Тэрбээр  "2023 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхэлнэ. Энэ ажлыг ЗТХЯ болон нийслэл холбогдох албаныхан хамтран зохион байгуулна.

Засгийн газрын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгох төсөл хэрэгжиж байгаа юм. Үүний нэг нь Монгол Улсын хэмжээнд байгаа тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох. Ингэснээр Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг нэгдсэн менежмент, хөдөлгөөний зохион байгуулалтад оруулна.

Гол зорилго нь нэгдүгээрт, зам ашигласан хугацаа болон уртаар төлбөрийг тооцох чиглэл рүү орно.

Хоёрдугаарт, зам дээр ямар нэг байдлаар хууль зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг илрүүлнэ.

Гуравдугаарт, иргэдэд замын түгжрэлийн талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилготой.

Цахим гэрчилгээг төлбөргүй олгох ажил гуравдугаар сарын 1-нээс хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.

Зургаадугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг бүрэн нэвтрүүлэхээр тооцоолон ЗТХЯ болон түгжрэлийг бууруулах Үндэсний хороо ажиллаж байна.

Тээврийн хэрэгслийн цаасан гэрчилгээ шаардлагагүй болно.

Товчоодоор орж, гарах болон зогсоолын төлбөр тооцоо онлайн хэлбэрт шилжинэ. Төлбөр тооцоо төлөх уламжлалт аргыг хална.

Цахим гэрчилгээг нэг сая орчим тээврийн хэрэгсэлд олгоно. Үүнд чиргүүл, мопед, мотоцикл хамаарна" гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж:www.polit.mn 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

16 цаг 58 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 29 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 43 мин