Ашок Виас: Телевиз надад дүүрэн боломжийг атгуулсан

2014-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч. ӨЛЗИЙНЯМ

“Баасан гаригийн зочин” буландаа    Америкийн ITB телевизийн Программын албаны дарга Ашок Виасийг урьж ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу, монголчууд аа. Нью Йорк хотын ITB олон улсын телевизийн хөтлөгч, сэтгүүлч Ашок Виас байна. Би Энэтхэгийн Ражастан мужид эдийн засгийн чиглэлээр сурч, эдийн засгийн ухааны магистр  болсон. 14 жил дуу хоолойгоо хүргэсэн Энэтхэгийн радиогоос л  бүтээл туурвилын маань түүх хөвөрсөн юм. Тэнд ажиллах зуураа их сургуульд суралцаж, дахин бизнесийн удирдлагын магистр хамгаалж, улмаар сэтгүүл зүйгээр суралцан мэргэжил эзэмшсэн юм. Амьдрал гэгч юу сурснаар л тодорхойлогддог байх. “Өөрийгөө танилцуулаач” гэсэн энгийн асуултанд чинь хариулахад   ёс төдий сурсныг минь, амьдралыг бүтнээр нь тэврэх боломж олгосон бодит сурсан зүйлийг гээд бүх түүхийг минь уудлуулж байх шив. 1993 онд Америкт ирсэн үеэс хойш ITB телевизэд яруу найрагч, хөтлөгч, сэтгүүлч, программын албаны дарга хийж ирлээ.

Англи хэлнээс хинди хэл рүү хэд хэдэн ном орчуулсан. Шүлэг яруу найраг өгүүллэг бичдэг. Гэр бүлийн хувьд гэвэл өнгөрсөн жил ханьтайгаа мөнгөн хуримаа хийсэн. Хүү охин хоёртой, ам бүл дөрвүүлээ.  Одоо ч хүүхдүүдээсээ  сурах болж дээ / инээв/.

-Танай телевиз, нэвтрүүлгийн тухай сонирхож болох уу?

-ITB олон улсын телевиз суваг нь /International Television Broadcasting/ Нью Йорк хотын томоохон телевизүүдийн нэг бөгөөд анхны 24 цагийн эфиртэй суваг юм. Гурван арван жилийн түүхтэй энэ телевизээр олон төрлийн нэвтрүүлэг цацагддаг. Бид зөвхөн Нью Йорк хотоор зогсохгүй Нью Жерси хотын “Nationwide TV” ч мөн манай нэг салбар л даа.

-Таны хувьд энэ телевизэд гүйцэтгэсэн үүрэг хэр их вэ?

-Би ITV телевизэд камерын ард ч камерын өмнө ч олон ажил хашлаа. Ингэсний хүчинд охь бол­сон хэдэн бүтээл төрсөн гэх үү дээ.

-Та тэднээсээ нэрлээч?

- Хамгийн эхнийх нь “Kids’ Kingdom” /”Хүүхдийн хаант улс”/  гэдэг долоо  хоног тутмын хүүхдийн нэвтрүүлэг. Үлгэр дуу шүлэг иогын дасгал, хошин шог, хүүхдүүдийн дундах мэтгэлцээн гэх мэт олон чиглэлээр хүүхдүүдийг татан оруулдаг энэ нэвтрүүлгийн сэтгүүлч редактораар ажилладаг.

Мөн  “Word Star” /”Үгийн од”/  долоо  хо­ног тутмын уран зохиолын нэвтрүүлгийн хөтлөгч, найруулагч хийж байна. Надад Энэтхэг, Англи, Канад, Пакистан зэрэг орны зохиолчидтой уулзах завшаан тохиосон юм. Утга зохиолын энэ нэвтрүүлгээр зохиолчид шүлэг зохиолоо хуваалцах төдийгүй хөтлөгч миний болон манай үзэгчдийн хувьд энэ нь сэтгэлийг хөглөдөг гэж бодож байна. Түүнээс гадна  “Bollywood Bash” /”Болливудын тэсрэлт” / Энэтхэг, Америкийн шинэ кино, бүтээлийг танилцуулдаг энтертейнмент нэвтрүүлгийг  миний бие хөтөлдөг. Харин мягмар гараг бүрт нэвтрүүлдэг “Бурханлаг оршихуй”  нэвтрүүлгийн найруулагч, редактороор ажилладаг. Студид биш гадуур ихэвчлэн ярилцлагаа хийдэг. Үүгээрээ нэг удаа “ Амьдрах урлаг” бясалгалын үндэслэгч Шри Рави Ранкертай ярилцаж байлаа. Монголчууд Шри Шри бясалгал гэдгээр нь тэр хүнийг мэдэх байх.

- Өө би таныг зөвхөн Youtube сайтаас үздэг “Insight Tonight with Ashok Vyas”,  “Wide Angle with Ashok Vyas” гэдэг хоёр нэвтрүүлгийн хөтлөгч гэж л мэднэ. Гэтэл ийм олон нэвтрүүлгийн эзэн байжээ?

-“Insight Tonight” бол сүүлд  эхлүүлсэн улс төрийн зорилготой нэвтрүүлэг. Зарим шоу нэвтрүүлгүүд хэт дүүлэн  нисээд, тэр ч үүднээсээ  хуурай болоод байдаг юм. Тиймээс үнэн зөв, үзэгчдэд наалдацтай ток шоу бий болгох гэж зорьсон юм. Улс төр, улс орны байдал, бидний амьдралд болж буй үйл явдал, хүмүүсийн үзэл санааг байгаагаар нь гаргадаг. Харин  “Wide Angle” нэвтрүүлгийн хувьд  урлагийнхан, эрдэмтэд, улс төрчид, өмчийн эзэд гэх мэт хүмүүсийн үзэл бодлыг хуваалцдаг ярилцлаган дээр суурилсан нэвтрүүлэг л дээ. Телевиз гэдэг их айлын босго надад дүүрэн боломжийг атгуулсан юм.

- Та бид хоёр ТВ-ийн тухай зөндөө  ярилаа. Ингэхэд  та манай улсын талаар хэр мэдэх билээ?

-Нийгмийн сүлжээ хөгжиж, найзын хүрээ тэлэхийн хэрээр Монгол гэж улсыг бага багаар мэдэж байна. Нэг тийм амар тайван, эрх чөлөө ханхалсан газар бололтой.  Хүмүүс нь ухаалаг. Хоёр үг солиход л хэлж байгаа үгнийхээ цаана заавал нэг санаа давхар өгөөд байдаг шиг санагдсан. Үнэндээ улс төр, эдийн засаг, хөгжлийг нь хэлж мэдэхгүй. Харин сайхан байгальтай, уужуу сайхан сэтгэлтэй ард олонтой улс гэж мэдэрсэн. Бас Чингис хаан шигээ их түрэмгий, хүчтэй...

-Та манай эрчүүдтэй барилдаа юу?

-Үнэндээ нэмж хэ­лэ­хэд хүүхнүүд нь эрчүү­дээсээ илүү хүндлүүлдэг, ардчилсан орон гэсэн. Гэхдээ би эрчүүдтэй чинь барилдаагүй. /Инээв/ Барилдахгүй тэдний хүчтэйг мэдэж байгаа.

-Ингэхэд миний сониуч зан хөдөлж байна, тиймээс ярилцлагынхаа сэдвээс огт өөр асуулт асуувал та гайхахгүй биз. 2012 онд дэлхий сөнөнө гэж цуурч байхад та ямар байр суурьтай байсан бэ.  Магадгүй таны шашинтай холбоотой ямар нэг таамаг байв уу?

-Төгсгөл ирэхгүй гэдэгт бат итгэлтэй байсан.  Бид өдөр бүр  үхэх төрөхтэй тулгардаг нь жам. Биологийн хувьд ч бидний эс өөрчлөгдөж үхэж байдаг. Гэвч бас шинэчлэгдэх тогтолцоо ч бий. Үнэндээ бидний бодол ч өөрчлөгдөж, өөрсдийгөө ойлгох арга хэлбэр ч өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр цуу яриа төдий л хүлээж байв.

-Энэ ярилцлагаар хүмүүст юуг онцолмоор байна?

-Дэлхий ертөнц бол сурах агуу том талбар. Амьдрал гэдэг сурахын  нэр. Сурахаас татгалзаад эхэлбэл үхлийнхээ үүдийг нээлээ  гэсэн үг. Тиймээс сурахын тулд нээлттэй байж, бусдын үзэл бодлын үнэ цэнийг ойлгодог байх хэрэгтэй болов уу. Сурах боломж бүрийнхээ төлөө би талархмаар болдог юм.

-Манай Монголын нэг найрагчийн “ Амьддаа бие биенээ хайрла” гэж шүлэг байдаг юм. Би танд чадахаараа орчуулж өгье. Та нэг уншаад үз дээ?

-Хүмүүний амьдрал хэзээ ч тэдний дүр төрхөөр хязгаарлагдахгүй шүү дээ. Үүрд хайрлана гэдэг зөвхөн бие махбодиор ч хэмжигдэхгүй байх. “Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор” энэ хэсэг их таалагдлаа. Монголын найрагч энд их гоё хэлжээ.

-Илэн далангүй ярилц­санд баярлалаа. Монголчуудад хандаж юу хэлмээр байна?

-Та бүхэнд баярлалаа. Ажил, сэтгэл нэгтэй Монгол сэтгүүлчдэд зах хязгааргүй далай мэт амжилтыг хүсье. Монголчууд аа, би та нарыг их хүчтэй улс гэж төсөөлдөг. Иймээрээ л байгаарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

16 цаг 58 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 29 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 43 мин