Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

2023-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа нийслэл, орон нутаг дахь газар, хэлтэс, хорих анги, нэгжийн хэмжээнд зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр иргэд, байгууллагад дараах үйлчилгээг үзүүлжээ. Тухайлбал иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ архивын лавлагаа, иргэд, аж ахуйн нэгжид өр төлбөртэй эсэх лавлагаа, суллагдлын лавлагаа, хорих ял эдэлж байгаа эсэх лавлагааг тус тус үнэ төлбөргүй олгожээ.

Мөн өдөрлөгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шинээр томилогдон ажиллаж буй алба хаагчид, тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаатай танилцууллаа. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтнуудыг төлөөлөн “Монгол хурандаа” нийгэмлэгийн Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа салбар зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Б.Баасанжав залуу алба хаагчдад үнэт сургааль, захиасаа хэлж, ажлын туршлагаасаа хуваалцсан юм. Түүнчлэн алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлснээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүндэт туг болон 2022 оны тэргүүний “Ажил мэргэжлийн аварга”, “Хөдөлмөрийн аварга” алба хаагчдын талаарх танилцуулга мэдээллийг хүргэж, Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангаж буй Цахим удирдлага, хяналтын төвийн үйл ажиллагаа, хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээл, “Мөнхөд дурсагдах баатрууд” төрийн бус байгууллагаас дэлгэсэн “Мөнхөд дурсагдах баатрууд” үзэсгэлэнг тус тус сонирхууллаа.

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

24 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

29 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

34 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 21 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 21 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 9 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 41 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 55 мин