Өрсөлдөх чадвар: Дорноговь амжилтаа бататгаж, Дундговь ухарч, Завхан, Говь-Алтай “гацав”

2023-02-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Тухайн аймгийн засаглал, бизнес, дэд бүтэц, эдийн засгийн чадамж гэсэн дөрвөн суурь салбарын хөгжил ямар түвшинд байгаа вэ гэдгийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв 2012 оноос  судалж эхэлсэн. 
Тус төв 174 шалгуур үзүүлэлтээр 21 аймгийг үнэлж, аль аймаг нь жилээс жилд өсөн дэвшиж, аль нь бусдаасаа хоцорч явааг олон нийтэд харуулдаг. Тэгвэл өнгөрсөн оны тухайд  аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул аймаг удаалж, 2021 оны амжилтаа бататгав. 
Тодруулбал, 2021 онд дээрх гурван аймаг эхний гуравт орж байв. Сүүлийн таван жилийн аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Дорноговь, Орхон, Дархан-Уул гэсэн гурван аймаг тэргүүлж ирсэн байдаг. Орхон аймгийн тухайд 2019, 2020 онд дараалан эхний байрт жагсаж байсан бол сүүлийн хоёр жил II байраа огт алдсангүй. Гэхдээ тус аймгийн институцийн тогтолцооны үзүүлэлтүүд суларч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2.6-аар буурчээ.
Харин Дорноговь аймгийн засаглалын үр ашиг, эдийн засгийн чадамжийн оноо 2022 онд дээшилж, засаглал, дэд бүтцийн үнэлгээгээрээ “толгой цохив”.  Дархан-Уул аймаг гуравдугаарт эрэмбэлэгдэж өмнөх оноос өөрчлөлт гараагүй ч  нийгмийн тогтолцоо, боловсрол, соёлын үзүүлэлтүүд суларч өрсөлдөх чадварын ерөнхий оноо 10-аар буурсан байна
.

БАРУУН АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР БУУРАХАД АВЛИГА НӨЛӨӨЛЖЭЭ

Аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өссөн гурван аймаг нь Булган, Завхан, Говь-Алтай юм. Булган аймгийн оноо 11-ээр, Завхан аймгийн оноо наймаар, Говь-Алтай аймгийн оноо нэгээр өссөн байна. Гэсэн хэдий ч ерөнхий эрэмбээр Булган аймаг 19-рт, Завхан аймаг 20-рт, Говь-Алтай аймаг 18-рт жагсжээ. Энэ үзүүлэлтийг 2020, 2021 онтой харьцуулан үзвэл Булган аймаг дээрх онуудад жил дараалан сүүл мушгисан бол Завхан, Говь-Алтай аймаг 2021 оны үзүүлэлтээсээ огт хөдөлсөнгүй, “гацжээ”. Завхан аймгийн хувьд 20 дугаар байрт жагссан хэвээрээ байгаа нь аймгийн удирдлагын бодлого, хог хаягдал, эх нялхсын эндэгдэл өндөр гэсэн хүчин зүйлтэй холбоотой юм байна. 
Өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан нь Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн баруун хязгаарын гурван аймаг байна. Үндсэн шалтгаан нь авлига, хахууль, аймгийн удирдлагын бодлого, хог хаягдал, нярайн эндэгдэл зэрэг нөлөөлсөн хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв дүгнэжээ. 
Үүнийг задлан харвал Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд, Увс аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад технологийн дэд бүтэц, менежментийн хэвшлийн үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлжээ.
Ховд аймгийн өрсөлдөх чадвар сүүлийн гурван жил дараалан буурчээ. Тодруулбал, тус аймаг 2020 онд 11-рт, 2021 онд 12-рт жагссан бол өнгөрсөн онд 15-р байр руу ухарсан байна. 
Увс аймаг мөн адил ухарсан үзүүлэлттэй байна. Тус аймаг  2020 онд зургадугаарт, 2021 онд есдүгээрт жагсаж байсан бол өнгөрсөн онд 11-рт эрэмблэгджээ. Баян-Өлгий аймгийн тухайд сүүлийн гурван жил 13-р байраасаа огт хөдөлсөнгүй. Үүнд төрийн үйлчилгээний чанар муудсан, татвараас зайлсхийх  нь нэмэгдсэн, сумын төвөөс аймаг рүү шилжих хөдөлгөөн идэвхжсэн зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Харин Дундговь аймаг 2020 онд 16-рт эрэмблэгдэж байснаа 2021 онд 19 болж ухарсан бол өнгөрсөн онд 21-рт буюу хамгийн сүүлд жагсаж сүүл мушгилаа.


П.Цагаан: ОРОН НУТАГ АЛИВАА АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХДЭЭ ХЭМЖИЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ

-Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор гэсэн таван аймаг бизнесийн үр ашиг сул байгаа нь өрсөлдөх чадварын үнэлгээ буурахад хамгийн ихээр нөлөөлсөн байна. Энэ таван аймаг жижиг дунд үйлдвэрлэлээ сайн хөгжүүлж, өөрийн нутгийн брэнд бүхий бараа бүтээгдэхүүнийг гаргахад хичээл зүтгэл гарган ажиллаагүй нь дээрх үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Анх 2012 онд тайлан гаргаж байхад 21 аймгийн дундаж оноо 62 байсан бол 11 жилийн дараа гурван оноогоор нэмэгдсэн нь сайн үзүүлэлт. Эсрэгээрээ бизнесийн үзүүлэлт есөн оноогоор буурсан нь муу үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн үр ашиг сүүлийн  10 жилд буурч байгаа нь буруу хандлага. Аливаа улс орон хөгжье гэвэл бизнес эрхлэгчдээ хамгаалж, дэмждэг. Гэтэл манай улсад энэ нь эсрэгээрээ байна. 2022 оны тайлангаас үзэхэд эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн оноо буурсан. Харин нэг сайн зүйл нь засаглалын оноо 1.8 хувиар өссөн. 10 жилийн хугацаанд аймгуудын хоорондын зааг ялгаа багассан. Орчин цагт хэмжиж болохгүй зүйл байхгүй. Аймаг орон нутаг аливаа ажлыг эхлүүлэхдээ хэмжиж сурах хэрэгтэй. Хэмжсэн зүйлийг хянаж болдог. Хянаж чадвал удирдаж боломжтой. Улмаар тухайн газар нутгаа хөгжүүлэх чухал ач холбогдолтой” гэв.

 

 Ийн сүүлийн хоёр жил дараалан өрсөлдөх чадварын үнэлгээгээрээ тэргүүлсэн Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалын байр суурийг уншигчдадаа хүргэж байна.

 

О.Батжаргал: ДЭД БҮТЦЭЭ САЙН ХӨГЖҮҮЛСНЭЭР АМЖИЛТАА БАТАТГАЖ ЧАДЛАА

-“Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гаар Дорноговь аймаг энэ жил дахин нэгдүгээрт жагслаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай аймаг дэд бүтцээ сайн хөгжүүлснээр амжилтаа бататгаж чадлаа. Хөгжил гэдэг зам бас дэд бүтэц дагаж ирдэг гэдэгтэй санал нийлдэг. Тиймээс аймгийн төвөө сумдуудтайгаа инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд бүрэн холбож, хөдөө орон нутагт үйлдвэр, сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол барих боломжийг бүрдүүлж чадсан нь бидний давуу тал болсон гэж харж байна. Манай аймаг 2003 оноос эхлэн төсвөө бие даан бүрдүүлэн, зарлагаас давсан орлогоо улсын төсөвт төвлөрүүлдэг цөөн аймгийн нэг болсон. Бид аймгийн стратеги төлөвлөгөөгөө “Хүн амын оршин суух, хөгжих таатай нөхцөлийг хангасан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, ухаалаг, тогтвортой засаглалыг бэхжүүлсэн, эдийн засаг, нийгмийн бие даасан Монгол Улсын хөгжлийн тулгуур аймаг болно” гэж боловсруулсан. Харин эрхэм зорилгоо  “Иргэдийн амар тайван аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулан, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг цогцлоон, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй, хариуцлагатай, байдлыг төгөлдөршүүлж, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өссөн, үндэсний тэргүүлэгч аймаг болно” гэж тодорхойлсон. Үүний дагуу жил бүрийн аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөндөө тодорхой ажлуудаа тусган үр дүнтэй хэрэгжүүлж байна. Манай аймаг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хоёр хилийн боомтоо түшиглэн хил орчмын аялал жуулчлалаа  хөгжүүлэх бүрэн боломжтой. Мөн хөдөө аж ахуйн болон уул уурхай, аж үйлдвэрийн парк хот болон хөгжүүлэхээр олон ажил хийж байна. Өнгөрч буй онд бид “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр зам, “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто зам, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226.9 км төмөр замыг ашиглалтад оруулсан. Энэ нь манай аймгийн төдийгүй улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтын нэг болсон. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 26 (7011)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

5 цаг 39 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

5 цаг 39 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

5 цаг 39 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

5 цаг 39 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

5 цаг 39 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

5 цаг 39 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

5 цаг 39 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

5 цаг 39 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

5 цаг 39 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

5 цаг 39 мин