“Байраа зарж 142 саяар “IHC” койн аваад хоёр сая төгрөгтэй үлдлээ”

2023-02-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

IHC” койнд их хэмжээний мөнгө алдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Энэ үеэр хохирогч эмэгтэй /нэрээ нууцлахыг хүсэв/ “Хашаа, байшингаа зарж, цалингийн зээл авч 142 сая төгрөгөөр “IHC” койн авсан чинь  хоёр сая болтлоо уначихлаа. “IHC” койныг гаргасан хүмүүс өдөр бүр эерэг стори хийгээд “Ханш нь унасан дээр нь ав.Удахгүй өснө “гэсэн итгэл төрүүлдэг. Тиймээс Мөнхжингийн сторид итгээд койн унах бүрд дахин дахин нэмж авсаар байсан. Бүх мөнгөө оруулаад алдсан нь миний буруу. Анх намайг койн ав гэж хэн нэгэн намайг ятгаагүй. Гэхдээ олон хүн сторинд итгээд хохирогч боллоо. Койн авсан өдрөөс хойш ханш нь өдөр бүр унасан. Надтай ижил хохирсон ажлын хүн, хамаатан, танил хүн олон бий. Гурван хүнтэй уулзахад хоёр нь койноос болж хохирсон байна. Энэ койн ашигтай байна гэж хэлээд ээж, аав хоёр 16 сая төгрөгөөр койн авсан. Миний хөрөнгийн зах зээлийн мэдлэг муу. Гэхдээ санхүүгийн мэдлэг бий ч сэтгэлийн хөөрлөөр хэн нэгнийг дагаад өснө гэсэн итгэл тээн их хэмжээний мөнгөөр койн авсан. Ахиж хүмүүс битгий хохироосой гэж хүсч байна. Энэ койн гаргадаг биржүүд хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, аюулгүй байдлыг нь шалгаад өгөөч. Койныг гаргасан хүмүүсийг шалгах хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт өгсөн. Иргэдээс хакердаж авсан энэ их мөнгө хаачсан бэ. Анх койн гарч байхад Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн байгууллага энэ эрсдэлийг анхааруулаагүй юм бэ. Одоо ганц итгэл найдвар эрүүл бие, ажил хоёр л байна. Өөр зүйл надад үлдсэнгүй” гэж ярилаа.

Хохирогч Л.Баянбат “Хашаа, байшин, машинаа зараад “IHC”, “SB” койн худалдаж авсан. Койныхоо ашгаар байрны урьдчилгаагаа төлөхөөр төлөвлөж байсан юм. Гэтэл өсөлттэй байх үед нь хуримтлуулсан бүх мөнгөө дээрх хоёр койнд оруулаад алдчихлаа. 25 сая гаруй “SB” койноо “coinhub биржид хакердуулаад алдсан. Ойр дотны хүмүүс их хэмжээний койн аваад ашигтай байна гээд байхаар нь 33 сая төгрөгөөр авчихсан. Одоо дөрвөн сая болтлоо унасан байна. Үүнээс болоод орох оронгүй болчихлоо. Төсөл дуусаад ажилгүй болсон учир таксинд явж амьдралаа залгуулж байна. Одоо эгчийндээ ээжтэйгээ цуг амьдарч байна. Надад үнэхээр хэцүү байна.Дотор харанхуйлж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

16 цаг 58 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 29 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 43 мин