Өрсөлдөх чадвараар Дорноговь тэргүүлж, Дундговь “сүүл мушгилаа”

2023-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

 Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг 11 дэх жилдээ танилцууллаа. Энэ жилийн судалгаагаар Дорноговь тэргүүлж, Дундговь аймаг хамгийн сүүлд оржээ.

Өрсөлдөх чадварын тайланд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог юм.

Энэ үеэр тус судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Тайланг 11 жилийн турш тасралтгүй хийсэн. Энэ хугацаанд эерэг болон сөрөг өөрчлөлт гарсан байна. Анх 2012 онд тайлан гаргаж байхад 21 аймгийн дундаж оноо 62 байсан бол өнөөдөр гурван оноогоор нэмэгдсэн нь сайн үзүүлэлт. Нөгөөтэйгүүр бизнесийн үзүүлэлтийн бүлэг есөн оноогоор буурсан нь муу үзүүлэлт болов. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн үр ашиг сүүлийн арван жилд буурч байгаа нь буруу хандлага.Аливаа улс орон хөгжье гэвэл бизнес эрхлэгчдээ хамгаалж, дэмжин хөгжүүлдэг. Гэтэл манай улсад энэ нь эсрэгээрээ байна. 2022 оны тайлангаас үзэхэд эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн оноо буурсан. Харин нэг сайн зүйл нь засаглалын оноо 1.8 хувиар өссөн.Дархан-Уул аймгийн хувьд ерөнхий үнэлгээгээр гуравдугаар байрт хэвээр байгаа ч шилжилт хөдөлгөөн ихтэй, гэмт хэрэг, орлогын тэгш бус байдал өндөр байгаа" гэв. 

Өрсөлдөх чадварын үнэлгээ хамгийн их буурсан гурван аймаг: 

Увс

Ховд

Баян-Өлгий зэрэг баруун бүсийн аймаг багтжээ. 

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн хувьд төрийн үйлчилгээний чанар муудсан, татвараас зайлсхийх явдал нэмэгдсэн, сумын төвөөс аймаг рүү шилжих хөдөлгөөн идэвхэжсэн зэрэг шалтгаанаас үүдэлтэй юм

Завхан аймгийн хувьд 20 дугаар байрт жагссан хэвээр байгаа нь аймгийн удирдлагын бодлого, хог хаягдал, эх нялхсын эндэгдэл өндөр гэх мэтчилэн зүйлтэй холбоотой юм байна. 

Энэ талаар П.Цагаан "10 жилийн хугацаанд аймгуудын хоорондын зааг ялгаа багассан. Орчин цагт хэмжиж болохгүй зүйл байхгүй. Аймаг орон нутаг аливаа ажлыг эхлүүлэхдээ хэмжиж сурах хэрэгтэй. Хэмжсэн зүйлийг хянаж болдог. Хянаж чадвал удирдаж боломжтой. Улмаар тухайн газар нутгаа хөгжүүлэх чухал ач холбогдолтой" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

37 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

42 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 34 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 34 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 23 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 54 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 55 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин