“Транспэрэнси Монгол” байгууллагын тэргүүн Л.Төр-Од: Оноо буурч байгаа 10 орны нэг нь Монгол

2023-02-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас улс орнуудын авлигын төсөөллийн индексийг өчигдөр олон улсад нэгэн зэрэг зарлав. Дэлхийн 180 орныг харьцуулан жил бүр гаргадаг энэ жагсаалтыг Дани улс 90 оноотойгоор тэргүүлсэн бол Финланд, Шинэ Зеланд улс 87 оноогоор удаалжээ. Манай улсын хувьд 33 онооны үнэлгээтэйгээр дэлхийн 180 орноос 116-д жагсчээ. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 35 оноотой, 110 дугаар байрт байсан бол энэ жил зургаан байраар ухарсан байна. 

 

“Транспэрэнси Монгол” байгууллагын тэргүүн Л.Төр-Од: 

-Дэлхий нийтээр авлигатай тэмцэхэд дэвшил гаргаж чадахгүй байгааг энэ жилийн мэдээлэл харуулж байна. 2017 оноос хойш дэлхийн нийт улс орны 95 хувь нь авлигын түвшин бага зэрэг буурсан буюу огт ахиц гараагүй гэсэн баримт байна.


2017 оноос хойш оноо нь мэдэгдэхүйц буурч байгаа 10 улс орныг онцлон дурдсаны нэгд манай улс багтжээ. Оноо буурч байгаад олон шалтгаан бий. Улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал тулгамдсан асуудал  болоод байгаа. Улс төрийн намын хууль одоо болтол шинэчлэгдээгүй, намууд өөрсдөө авлигын гол суурь болсон. Мөн авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэрэг шийдэгдэхгүй удааширдаг. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн адил авлигын хэргээр дагнасан шүүгч прокурор, мөрдөн шалгах байгуулах шаардлагатай байна. 


Мөн төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогоос гадна зарлага мэдүүлдэг болох тогтолцоог бий болгох шаардлагатай. Төрийн албаны болон ТӨК-ийн шударга бус томилгооноос үүдэн сонирхлын зөрчилтэй хэлцлээс бий болж, монополь давуу эрхийг хэсэг бүлэг этгээдэд төвлөрүүлсэн нь урт хугацааны туршид индекст сөргөөр нөлөөлсөөр байна. Би энд нэг жишээг онцолж хэлэхийг хүсэж байна. 


Африкийн ихэнх орны хувьд хөгжил буурай, авлигын индекс өндөр байдаг. Харин Ангол улсаас суралцах, авч хэрэгжүүлэх сайн жишээ байгааг онцолж яримаар байна. Анголын хувьд шийдвэртэй зөв арга хэмжээ авснаар сүүлийн таван жилд 14 оноогоор өссөн сайн үзүүлэлттэй байгаа. Тэд нэгдүгээрт, элит бүлгийн монопольчилсон асуудалд анхаарал хандуулж, бүлэглэлийн авлигын сүлжээг задалсан. Хоёрдугаарт, Анголын төрийн өмчит компаниудын авлигын асуудалд анхаарч, засаглалыг зөв голдрилд оруулсан. Энэ бол бидний суралцаж болохуйц сайн жишээ юм” гэв. 

 

АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Ганбат: МОНГОЛД Л ДҮР ЭСГЭСЭН ХАРИУЦЛАГА БАЙНА

 

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлигын индексийг зарласантай холбоотойгоор АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбатын байр суурийг сонирхсон юм. 
Авлигын тухай асуудлыг ярихад гудамжинд гараад иргэдийн амьдрал руу харахад л тодорхой харагдана. Авлига бол ард түмний амьдралын урвуу хамаарал шүү дээ. Төр ямар байна, ард түмэн тийм л амьдарч байна. Авлига Монгол Улсад тогтолцооны хэмжээнд хүрсэн, аюултай гэж хэлж болохуйц нөхцөл байдалд байгаа. Авлигын индексээр дэлхийн 180 орноос 27-д орсон АНУ гэхэд 2022 оны төсгөлд болсон авлигын эсрэг олон улсын чуулган дээр “Бид авлигатай тэмцэх асуудлыг үндэсний аюулгүй үзэл баримтлалдаа оруулж байгаа. Бусад улс орон ингэж авлигатай тэмцэхийг уриалж байна” гэж хэлсэн. Гэтэл Монгол Улс 116-д жагссан байна. 
Саяхан болсон АТГ-ын хэвлэлийн хурлаас болоод ч юм уу “Монголд сайн ажиллаад байгаа юм биш үү” гэж яригдаад байх шиг. Хэд хоногийн өмнө АТГ-аас зарласан мэдээлэл бол тайлангаа тавьж байгаа л тоо. Гэтэл авлигын төсөөллийн индексийг дүгнэхдээ авлигатай тэмцэж байгаа шууд үйл ажиллагаагаар дүгнэдэггүй. Олон улсын 13 эх сурвалжийн 100 гаруй шалгуураар дүгнэдэг. Тэгэхээр энэ бол хоосон хуурай тоо биш юм. Засаглалын тэнцвэр алдагдсан байдал, харилцан хяналтыг байхгүй болгосны гор ийм байдлаар гарч ирж байна. Үнэн хэрэгтээ Монгол Улсад засаглалын тэнцвэр дээд зэргээр алдагдсан. Олон нийтийг төлөөлж байгаагийн хувьд хэлэхэд дэлхий нийт авлига гэдэг асуудлыг ерөнхий хэдэн зүйлээр хэмждэг. 


Нэгдүгээрт, улс орон бүр сайн засаглалтай байх ёстой. Бид өнөөдөр муу засаглалтай, ард түмэн муу амьдарч байна. Хоёрдугаарт, нээлттэй засаглалтай байх ёстой. Бид хаалттай засаглалтай байна. Төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа болон ил тод байдалд иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийт ямар ч оролцоогүй шахуу байна. Гурав дахь асуудал нь хариуцлагатай төр, засагтай байх ёстой. Гэтэл хэн өнөөдөр Монголд хариуцлага хүлээж байгаа юм. Дүр эсгэсэн хариуцлага л Монголд байна. Хэнийг өнөөдөр авлигын асуудлаар шийтгэсэн юм. Авлигын асуудал ийм түвшинд байгаагийн гол шалтгаан нь төр, засагт, улс төрд байгаа. Үүнийг цэгцэлж шинэчлэхгүйгээр бид цаашдаа авлигаас ангижирч чадахгүй.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 25 (7010)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

6 цаг 27 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

6 цаг 27 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

6 цаг 27 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

6 цаг 27 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

6 цаг 27 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

6 цаг 27 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

6 цаг 27 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

6 цаг 27 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

6 цаг 27 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

6 цаг 27 мин