ГХЯ:Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн төсөв хүрэлцдэггүй

2023-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж  гадаадад маш хүнд нөхцөл байдалд орсон, буцаж ирж чадахгүй байгаа иргэдэд зориулсан сан байдаг. Энэ сан жилийн 200 гаруй сая төгрөгний төсөвтэй  бөгөөд зарцуулалтыг нь Гадаад харилцааны яам хариуцдаг. Тэгвэл энэ онд тус санд зориулан 392 сая төгрөг төсөвлөжээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан бол гадаадад нас барсан иргэдийн шарилыг зөөх, ажил эрхлэхгүй боломжгүйгээс туйлын хүнд нөхцөлд орсон иргэдэд зориулсан сан юм. Нэг хүнд зарцуулах зардал таван сая байдаг учир жилийн 200 сая бол маш бага. Таван сая төгрөг нас барсан иргэдийн шарилыг зөөхөд ч хүрэлцдэггүй. 2022 онд 55 иргэнд 206 сая төгрөг зарцуулсан. Анх энэ санг үүсгэсэн цагаас хойш буюу 2009 оноос өнгөрсөн оныг дуустал хугацаанд 800 иргэнд 2.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2021, 2022 онд энэ сангийн төсөв хүрээгүй учир гадаадын байгууллагуудаас тусламж хүсэж гурван тэрбум орчим төгрөг цуглуулж иргэдээ татаж авсан. Тиймээс энэ жилийн тухайд энэ сангийн төсвийг нэмэгдүүлж 390 сая болгосон” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 42 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 48 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 53 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 40 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 40 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 28 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин