JEF2023:Сэтгүүлчид цахим хаягаа хэрхэн хөтлөх гарын авлагатай больё

2023-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Сэтгүүлчид өөрсдийн цахим хаягаа хэрхэн зохистой ашиглах хийгээд олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэхдээ редакцаа төлөөлж буйгаа ухамсарлах нь чухал гэдгийг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023”-ын үеэр онцоллоо.

Энэ талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа “Сэтгүүлчид хоёр дүртэй болчихлоо. Сэтгүүлчийн ажлаа сайн хийж, чанартай бүтээл гаргадаг мөртлөө олон нийтийн сүлжээнд биеэ зохисгүй авч явдаг. Энэ нь сэтгүүл зүйн үнэмэлж буурахад нөлөөлдөг. Эх сурвалжаа доромжилсон, шоолсон, дорд агуулгатай пост оруулдаг. Үүнийг олон нийт хувь сэтгүүлч биш хэвлэлийн редакц гэж хардаг” гэсэн юм.

Харин Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо “BBC” агентлаг сэтгүүлч олон нийтийн мэдээллийн хэрэгслээ хэрхэн хөтлөх гарын авлагыг гаргаж байсан. Дэлхий нийтээр хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурсан ч  сэтгүүлчдэд итгэх итгэл нэмэгдсэн. Тиймээс олон улсад сайн сэтгүүлчийнхээ олон нийтийн сүлжээний хаягаар дамжуулан редакцынхаа хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлж, өөрсдийгөө сурталчилж байна. Үүнийг сайн жишээ гэж хардаг. Тиймээс сэтгүүлчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээ хэрхэн хөтлөх журам гаргаж, энэ хаягаа ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгслээ хэрхэн сурталчилж, хэрэглэгчээ татах вэ гэдгийг зохицуулж өгөх нь зөв.Сэтгүүлчийн цахим орчин бол хэрэглэгчээ татах нэг боломж гэж харах хэрэгтэй” гэсэн санаачилгыг дэвшүүлэв.

 Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 59 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 50 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

4 цаг 3 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

4 цаг 8 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

4 цаг 13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

11 цаг 0 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

11 цаг 0 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 49 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин