JEF2023:Ёс зүйтэй сэтгүүл зүйг хэрхэн бүтээх талаар хэн, юу хэлэв?

2023-01-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурч, хүний нөөц дутмаг, хэвлэлүүдэд ялгарал байхгүй болсны сацуу  цахим орчны хандалтын төлөөх өрсөлдөөн гэсэн хэд хэдэн сорил сэтгүүл зүйн салбарын өмнө тулгарч байгаа талаар Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023”-ын үеэр салбарын төлөөллүүд ярьсан.

Тэгвэл бидэнд ямар шийдэл, гарц байгаа вэ. Эдгээр сорилуудыг хэрхэн даван туулж, ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө бид юу хийх ёстой талаар хэн юу ярьсныг хамтдаа сонирхоё.

Ньюс агентлагийн захирал Б.Батболд:Гурван хүнтэй хэвлэл бол редакц биш

-Эхлээд редакц гэж яг юуг хэлэх вэ гэдгээ  нарийн тодорхойлох хэрэгтэй. Ингэж байж уншигчдын итгэл сэргэнэ. Гурван хүнтэй хэвлэл бол редакц биш. Хоёрдугаарт, сэтгүүлчийн санхүүгийн бие даасан байдал маш чухал. Санхүүгийн хувьд баталгаажсан сэтгүүлчээс чанартай сайн бүтээл гардаг. Хэдийгээр хандалт, уншигчдын итгэл буурсан ч  бид ёс зүйгээ баримтлан үнэн бодит мэдээллийг хүргэхийн төлөө ажиллаж байна.

“Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал: Дэлхий нийтийн жишгийг даган хөгжих нь чухал

-Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс санаачилсан менторшип хөтөлбөрт хамрагдснаар манай сонин шинэ санаачилга, өөрчлөлтүүдээ уншигчдадаа тайлагнаж эхэлсэн. “Эмэгтэйчүүдийн манлайлал, “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” гэсэн хоёр шинэ булан нээлээ. Редакцын бодлогоо QR код хэлбэрээр нээлттэйгээр байршуулсан анхны сонин боллоо. “BBC” агентлагын Тэгш байдлын 50:50 хөтөлбөртэй хамтран ажилласнаар бүтээл чанаржиж, бүх талын төлөөллийг оролцуулдаг учир хамтран ажиллах байгууллагын тоо нэмэгдсэн. Редакцтай хэвлэлүүд спам сайт, редакцгүй сайтуудаас өөр.Бид илүү сайжирч, орчин үеийн хөгжилтэйгээ хөл нийлүүлж байж хөгжинө. Тиймээс манай сонин хоёр сайт, цахим хуудсаа хөгжүүлж, дэлхий нийтийн жишгийг даган хөгжихөд анхаарч байна. Мэргэжлийн, ёс зүйтэй байх нь хамгаас чухал. Учир нь сонин хэвлэгдээд гарсны дараа засвар хийх боломжгүй. Иймээс цаг үедээ нийцүүлэн мэдлэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд олон сургалт, хөтөлбөрт редакцаараа хамрагдаж ажилладаг.

Сэтгүүлч С.Будрагчаа:Төрөлжсөн сэтгүүл зүйд олон нийт итгэдэг болсон

-Сайн чанартай контент хийхэд их хугацаа шаарддаг. Гэтэл нэг сэтгүүлч өдөрт 3-4 үйл явдал руу явдаг. Тиймээс сэтгүүлчдийн ажлын цагийг уян хатан болгох хэрэгтэй. Анх nuuts.mn сайтаа байгуулахдаа зөвхөн эрэн сурвалжлах бүтээл хийнэ гэж зорьсон. Өдөр тутмын нэг ч мэдээлэл нийтлэхгүй. Тэгээд олон нийтээс хандив гуйгаад үзье гэж шийдсэн. Гэтэл төсөөлснөөс их хэмжээний хандив цугласан. Тиймээс төрөлжөөд дагнан ажиллаж олон нийтийн дэмжлэгийг авах нь шийдэл гэж харж байна.

Эх сурвалж:www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

7 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

7 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

7 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

7 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

7 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

7 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

7 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

7 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

7 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

7 цаг 30 мин