JEF2023:Монголын сэтгүүл зүйд ямар сорилтууд тулгарсан бэ?

2023-01-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023” баасан гарагт бүтэн өдрийн турш үргэлжиллээ. Энэ удаагийн форум “Ёс зүйн үнэ цэн:Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн хүрээнд болов.

Тус форумын эхний хэлэлцүүлэг “Ёс зүй, итгэл үнэмшлийн эрсдэл:Хэвлэл мэдээлд итгэх итгэлийг сэргээх нь” сэдвийн хүрээнд өрнөлөө. Хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурсан, хүний нөөц дутмаг, хэвлэлүүдэд ялгарал байхгүй болсны сацуу  цахим орчны хандалтын төлөөх өрсөлдөөн гэсэн хэд хэдэн сорил сэтгүүл зүйн салбарын өмнө тулгарчээ.  Ийн хэвлэл мэдээллийн төлөөллүүд сэтгүүл зүйд тулгарч байгаа сорилын талаар юу ярьсан талаарх байр суурийг хүргэж байна.

“Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал

-“Зууны мэдээ” бол 32 жилийн түүхтэй өдөр тутмын ууган сонины нэг. Сүүлийн жилүүдэд цахим сэтгүүл зүй, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хурдацтай хөгжиж байгаа нь уламжлалт сэтгүүл зүйн захиалагчийн тоо багасахад нөлөөлж байна. Тиймээс бид уншигчдынхаа итгэлийг нэмэгдүүлэхийн тулд баримттай, ёс зүйтэй, олон талын төлөөллийн байр суурийг хүргэсэн мэдээ мэдээллийг нийтлэхийн төлөө зорьж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлд манайд хаягласан гомдол ирээгүй учир бид ёс зүйтэй ажиллаж байна хэмээн итгэдэг.

Ньюс агентлагийн захирал Б.Батболд

-Уншигчдын итгэл буурч байгаа хамгийн том шалтгааныг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж хардаг.Редакцтай сайтаас гадна олон сайтууд шинээр гарч ирж, олон нийтийн сүлжээнд хандалт авахын төлөөх уралдаан өрнөж байна.Томоохон сайтын эрхлэгч нь өөрийн олж мэдсэн мэдээллийг цахим хуудастаа хуваалцахад редакц нь “Миний олж мэдсэнээр” гэсэн мэдээ бэлтгээд байна. Уг нь редакц тухайн мэдээллийг эх сурвалжаас тодруулан баталгаажуулж, үнэн зөв гэж үзсэн үедээ мэдээлэх ёстой. Бид нэг нэгнээсээ уралдан баталгаажаагүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд өөрсдийн цахим хаягаар дамжуулан цацдаг нь олон нийтийн итгэл буурахад хамгийн их нөлөөлж байна. Мөн нэг хэвлэлийн хурал болохоор бүх хэвлэл шууд дамжуулаад ижил мэдээлэл цацдаг. Ямар ч ялгарал байхгүй болчихсон нь  нэг чухал сорил юм.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа

-Сэтгүүлчээр суралцаж байгаа оюутнуудын тоог 2016 онтой харьцуулахад 60 хувиар буурсан. Гэтэл Монголд 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Нэгдүгээр асуудал бол энэ. 2020 онд судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан 200 гаруй сэтгүүл зүйгээр суралцаж байгаа оюутнуудын 40 хувь нь төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй гэж хариулсан. Энэ бол гайхмаар тоо биш. Шалтгааныг нь асуухад “Сэтгүүл зүйн салбарын үнэлэмж муу. Цалин бага. Ажлын цаг их” гэж хариулсан. Сэтгүүлчийн ангид элссэн оюутнуудын ихэнх нь эрэлттэй мэргэжлийн анги  руу шилжчихдэг. Зарим хэвлэлээс ажлын санал ирэхээр хүлээж авдаггүй. Сэтгүүл зүйн үнэлэмж буурч олон нийтээс гадна энэ чиглэлийн оюутнууд ч энэ салбарт итгэхгүй байгаа нь чухал сорилт болоод байна.

Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо

-Сэтгүүл зүйд итгэх итгэл буурч байгаа нь дэлхий нийтийн асуудал. Шинэ санаачилгуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа хэвлэл олон бий. Гэхдээ эдгээр хэвлэлүүд хоорондоо өрсөлдөж нэг нэгнийхээ эсрэг маркетинг хийдэг. Хэрэглэгчид биднийг нийтээр нь хэвлэл мэдээллийн салбар гэж хардаг.Мэргэжлийн редакц болон бусад хандалтын төлөөх сайтуудыг хэрэглэгч ялгадаггүй. Хэрэглэгчдээ судлаад тэдэнд таатай хэлбэрээр нь мэдээллээ хүргэх нь чухал.

Эрдэнэт таймс медиа группын захирал Б.Мөнгөнтуяа

 -Орон нутгийн хэвлэлүүдэд тулгамдаж байгаа эхний асуудал нь хүний нөөцийн дутагдал юм. Чадварлаг сэтгүүлчдийг төрийн байгууллага нь ажилд авчихдаг. Хоёрдугаарт, төрийн албан хаагчид мэдээллийг хэвлэлд түгээхээсээ өмнө өөрийн цахим хуудсаар дамжуулан түгээж, сэтгүүлчдийн ажлыг булааж байна. Үүнээс үүдэн бид эдийн засгийн асуудалтай тулгарч байна. Орон нутаг эрүүл бус эдийн засагтай. Тиймээс сэтгүүлчид орлогоо нэмэгдүүлэх боломж хомс. Үүнээс шалтгаалан хүний нөөц хомсдохоор бүтээмж буурна. Бүтээмж буурахаар амьдралын чанар буурна. Сайн бэлтгэсэн сэтгүүлчид нь тусдаа ганцаараа сайт нээгээд гараад явчихдаг.Редакцын бүрэлдэхүүний тоонд хязгаар тавиагүй.Орон нутгийн сэтгүүлчид мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж, ёс зүйтэй ажиллахыг хүсдэг. Гэвч дээр дурдсан асуудлууд бидэнд тулгараад байна.

Эх сурвалж:www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

7 цаг 15 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

7 цаг 15 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

7 цаг 15 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

7 цаг 15 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

7 цаг 15 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

7 цаг 15 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

7 цаг 15 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

7 цаг 15 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

7 цаг 15 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

7 цаг 15 мин