JEF2023:Эх сурвалжийнхаа хүрээг тэлэхэд сэтгүүлчдэд ямар асуудал тулгардаг вэ?

2023-01-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023” баасан гарагт бүтэн өдрийн турш үргэлжиллээ.

Энэ удаагийн форум “Ёс зүйн үнэ цэн:Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн хүрээнд болж байна. Тэр дундаа олон талын төлөөллийг эх сурвалжаа болгох нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо итгэлийг хүлээх, ашиг орлогоо нэмэгдүүлэх жишиг олон улсад трэнд болж байгаа юм байна.

Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг

“Олон улсын хэмжээнд цар тахлаас хойш хэвлэлд итгэх олон нийтийн итгэл буурч байна гэсэн судалгаа гарсан. Үүнийг задлаад харахаар залуучуудын хэвлэлд итгэх итгэл нь маш сул байна. Шалтгаан нь олон талын төлөөллийн дуу хоолойг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүргэж чадахгүйд оршиж байна. Залуучуудын итгэлийг олж авахын тулд залуучуудыг эх сурвалжаа болгож, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг гаргаж ирэх ёстой. Үүнээс гадна эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн олон талт төлөөллийг яриулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна. Сэтгүүл зүйн бүтээлээ бид хэрэглэгчдэдээ борлуулж, орлого олсноор хараат бус ажиллаж чадна. Ингэхийн тулд олон нийтийн итгэлийг олж авах нь чухал.Одоогийн байдлаар эх сурвалжаа олон болгож, хүйсийг нь тэнцвэржүүлж, бүх талын төлөөллийг оролцуулья гэхээр сэтгүүлчдэд хангалттай цаг байдаггүй. Сэтгүүлчид маш их ачаалалтай ажилладаг учир шинэ эх сурвалжийг хайгаад явах боломж нь хязгаарлагдмал.Ийн редакцын орлого буураад эхлэхээр улс төрчөөс эсвэл зар сурталчилгаанаас хараат болдог. Яг ийм чөтгөрийн тойрогт бид эргэлдээд байна. Тиймээс эрх чөлөө, ёс зүй, олон нийт гэсэн сэтгүүл зүйн тулгын гурвын чулуунаас олон нийтийн бүх төлөөллийг бид онцлон ярих ёстой" гэв.

Бусад улсын сэтгүүлчидтэй харьцуулахад Монгол сэтгүүлчдийн цалин, ажлын цаг эрс өөр, хүнд нөхцөлдөө ордог. Гэхдээ орчин нөхцлийг нь бүрдүүлэхээр буюу эмэгтэй эх сурвалжийн жагсаалтыг гаргаад өгөхөөр үр дүн нь хурдан гарахын сацуу  шинэ санаачилга гаргахдаа маш сайн гэдгээр нь бахархмаар хэмээн тэрбээр онцоллоо.

Үүнээс гадна сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөө, тулгамдаж байгаа асуудлын талаар  уншигч, үзэгч, сонсогчдодоо ил тод ярьж, үүнийгээ шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах нь их чухал болжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

4 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

4 цаг 6 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

4 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 46 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин