Акио Тоёода “TOYOTA” компанийн дэд ерөнхийлөгчийн суудлаа өглөө

2023-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.Хулангоо

Автамашины тэргүүлэгч компани болох “TOYOTA” -ийн ерөнхийлөгч Акио Тоёода суудлаасаа огцоржээ. “TOYOTA MOTORS” үүсгэн байгуулагч нь түүний өвөө Кийчиро Тойода юм. Ийнхүү гэр бүлийн үүсгэн байгуулсан компанийн ерөнхийлөгчийн суудлаа албан ёоор дөрөвдүгээр сарын 1-нээс хүлээлгэн өгөхөөр болжээ. Дэлхийд алдартай автомашины үйлдвэрлэгч компанийн тэргүүний байр сууринд хэн очих нь олон хүний анхаарлыг татсан билээ. Харин Акио Тоёодагийн хийсэн мэдэгдлээр дараагийн дэд ерөнхийлөгчийн суудалд “LEXUS” брэндийн ахлах захирал Кожи Сато суухаар болжээ.

Акио Тоёодагийн удирлага дор тус компанийн Приус загвар дэлхий нийтийн зах зээлд тэргүүлсэн байна. Анхлан гаргасан хос технологи нь жолооч нарт илүү тохиромжтой байсан нь зах зээлд тэргүүлэх гол шалтгаан нь болж чадсан аж.

Өнгөрсөн оны зургадугаар сард хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ тэрбээр “Миний Тоёотагийн удирдлагын албан тушаалд байх хугацаанд 2009 оны дэлхийн эдийн засгийн уналт, 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн асар хүнд хямралуудаас эхэлсэн” гэж хэлжээ. Тэрээр энэ пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ “Тоёотагийн философийг сурахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн тулд Кожи Сатог сонгосон гэж хэлэв.

TOYOTA компанийн дараагийн дэд ерөнхийлөгч болох Кожи Сато нь 1992 онд ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2016 онд Тоёотагийн тансаг зэрэглэлийн автомашины брэнд “LEXUS INTERNATIONAL” компанийн ахлах инженэр болтлоо дэвшсэн. 2021 оны нэгдүгээр сард брендийн ахлах ажилтан болж чадсан байна. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн автомишины тэргүүлэгч компанийн дэд ерөнхийлөгчийн суудалд суухаар сонгогдлоо.

Эх сурвалж:polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 3 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 9 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 0 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 0 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 49 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 20 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин