Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүлжээ

2023-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын даргаар сонгогдоод буй Лу.Гантөмөрийг намын даргаар УДШ-д бүртгүүлэх материалыг өнөөдөр хүргүүллээ. 

Мөн үеэр  АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Шинэ намыг даргын сонгогдсон тухай материалыг ҮДШ-д хүргүүлэхээр ирсэн байна. Асуудал шийдэх гэхээр цаг хожиж, бусниулах гэсэн оролдлого хийж байна. Тэр бол хууль бус. Бид хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байна" гэв.

Харин АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Хэн нэгэн хүн өөрийгөө дарга гэж нэрлээд хуулийн дээгүүл алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах учиртай. УИХ-дахь АН-ын бүлэг гэдэг Монголын төр дахь АН-ын төлөөлөл. Харин Үндэсний бодлогын хороо гэдэг нам талаасаа эрх бүхий байгууллага. Энэ хоёр нэгдээд, шинэ даргаа сонгосон. Шинээр сонгогдсон Лу.Гантөмөр даргыг бүртгүүлэхээр хуулийн дагуу материалаа бүрдүүллээ" гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг эвлэрлийн хэд хэдэн удаагийн уулзалт хийж, улмаар АН-ын ҮБХ-г хуралдуулсан. Тус хуралдаанаар АН-ын даргыг сонгох хурал, Их хурлаар батламжлах өдрийг товлосноор энэ сарын 19-нд АН намын даргаа сонгосон юм. Намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдсөн. Олонхийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон. Тэрбээр ҮБХ-ны 293 хүнээс 152 хүний саналыг авч ялалт байгуулсан байдаг.

Харин С.Эрдэнийн талын АН намын даргын сунгаагаа эхэлсэн бөгөөд энэ сарын 28-нд намын даргаа сонгох юм. Мөн намын даргад нэр дэвшсэн долоон гишүүндээ өнөөдөр батламжийг нь гардуулах юм.

Эх сурвалж:www.polit.mn 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 54 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 4 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 51 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 51 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 40 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 11 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин