Эгэлгүй төрсөн Надя

2023-01-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

Надя Рушев 1960-аад оны уран зургийн ертөнцөд гялтганаж ирээд, эрт буцсан тод өнгө байв. Хүний ертөнцөд 17 жил амьдрахдаа сод бүтээл, гэгээн дүр, даруухан инээмсэглэлээ үлдээгээд үүрд буцсан тэр жаахан охиныг өнөө хэр тувачууд дурсан ярилцаж, төрсөн өдрийнх нь өмнөхөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 

 

ГЭНЭН, ЦАЙЛГАН, ГЭГЭЭН ДҮР 

 

Надягийн ээж Наталья Ажикмаагаа Буриадын театрын бүжигчин байжээ. Тухайн үед авьяас чадвараас гадна  гоо үзэсгэлэнгээрээ алдартай тэрбээр театрт нь ажиллахаар ирсэн орос зураач Николай Рушевд сэтгэл алдарсан гэдэг. Тэд 1950 оны намар манай оронд анх хөл тавьсан түүхтэй. Николай  театрын зөвлөх зураач, дүрслэх урлагийн дунд сургуулийн багш болж, Наталья Ажикмаагаа хүүхдүүдэд бүжиг заах хариуцлагатай албыг хашиж байв. Ингээд 1952 оны жавар тачигнасан нэгдүгээр сард хүсэн хүлээсэн охин нь болох эгэлгүй авьяастай, алаг нүдтэй Надя төрсөн гэдэг. Түүний монгол нэр нь Найдан. Харин Тувачууд жил бүр бяцхан охины  дурсгалыг хүндэтгэж, өнөөдөр буюу “Итгэл найдварын өдөр”-өөр түүнд зориулсан өдөрлөгийг Үндэсний музейдээ хийдэг уламжлалтай. Энэ өдөр бяцхан суутны зургуудыг дэлгэж, ирсэн хүн бүхэнд үнэгүй үзүүлдэг ажээ. Ямар ч хир буртаггүй, хүүхэд байхдаа энэ орчлонгоос хальсан ч түүний мөнхийн бүтээлүүд өдгөө ч Надяг бидний дунд амьдарч буй мэт үнэ цэнтэй хэвээр байлгасаар байна. 

 

“НАДЯГИЙН ТУХАЙ ТУУЖ”

Манай монголчуудын хувьд авьяаслаг охины тухай зохиолч Д.Хатанбаатарын бичсэн “Надягийн тухай тууж” номноос мэдэж болохоор. Тус номонд бяцхан охины аав ээж болоод өөрийнх нь богинохон боловч гэгээн амьдрал, уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй бичсэн байна. Надя “Миний аав орос, ээж минь Тува. Харин би монгол” гэж хэлсэн байдаг. Тэрбээр сургуульд ч ороогүй байхдаа аавынхаа харандаа цаастай нөхөрлөжээ. Ихэвчлэн үлгэр домгийн баатруудыг зурдаг байж. Надя зөвхөн их зохиолч А.С.Пушкины “Салтан хааны үлгэр”-т л гэхэд д 36 зураг зурсан байдаг. Зохиолч Х.Хатанбаатар “Надягийн тухай тууж” номондоо “Надя охин өнөөдөр бидний дунд алга. Гэвч хүн төрөлхтний уран бүтээлийн их санд үлдээсэн арван мянган зураг нь арван мянган гайхамшиг болж  бидний дунд амьдран өдөр бүр өөдрөг сайхан хүсэл, бодол, эрмэлзэл, тэмүүлэл авчирч байна” гэж онцолжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 54 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 4 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 51 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 51 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 40 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 11 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин