О.Сундуй: Хүүхдийн ертөнцийн хамгийн тод гайхамшиг нь уран сэтгэмж

2023-01-27
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйг урилаа. Тэрбээр “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Долоон хожгор нэг можгор” бүтээлийг нь хүүхэд багачуудын шимтэн унших дуртай зохиолчийн нэг билээ.

 

-Та өнгөрсөн онд хүүхдэд зориулсан шилдэг бүтээл шалгаруулах “Хэнз хурга” наадамд “Хүүхдийн сэтгэл хөнгөн” шүлгээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн. Энэ наадмын тухай мэдээлэл өгөөч?
-Их зохиолч Д.Нацагдоржийн алдарт “Хэнз хурга” шүлгээр овоглосон энэ наадам таван жилд нэг удаа болдог онцлогтой. Энэ жил гурав дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Наадмын сүүлчийн давааг Төв аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Д.Нацагдоржийн унасан газар угаасан ус Баяндэлгэр сумын нутагт өргөн дэлгэр болсон. Энэ ажлыг тус сумын Засаг дарга Дэлгэрцэцэг дүү маань сайхан зохион байгуулсанд тусгайлан талархал илэрхийлмээр байна. Хүчтэн, хүлгээрээ бус оюун билэгтэн, авьяастан зохиолч нараараа алдартай энэ нутагт шүлгээ уншиж түрүүлсэндээ баяртай байна.  


-Хүүхдийн зохиол бичихийн гол онцлог нь юу вэ. Таны бүтээсэн ертөнцөөс хүүхдүүд ямар мэдрэмж аваасай гэж хүсдэг вэ? 
-Хүүхдийн сэдвээр бичдэг нь миний хамгийн давуу тал. Бүтээл бүхэн минь хүүхдийн яриа, зан араншин, үйлдлээс төрдөг. Харин намайг өнөөг хүртэл хөглөж ирсэн татах хүч нь хүүхдийн гэгээн ертөнц, санал сэтгэгдэл, захидал дурсамжууд юм. Цаг хугацаа улирах тусам уншигч нь зохиолчоо, зохиолч нь хүүхдүүдээ ойлгож, улам дотносож байна. Энэ мэдрэмжээс дараагийн бүтээлээ илүү сайн бичих сэдэл, урам авдаг. Өдрөөс өдөрт цэцэг шиг дэлгэрч яваа хүүхэд багачуудын оюун санаанд сайны үр дэлгэрүүлнэ гэдэг энэ насны минь бахархал юм шүү. 


-Цаг үе, уншигчдын оюуны эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад хүүхдийн шүлэг, зохиол хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа бол?  
-Өмнө нь хүүхдийн уран зохиолд аливааг гадна талаас нь дүрсэлж магтсан эсвэл тийм байх хэрэгтэй гэж сургамжилсан бүтээл зонхилж байжээ. Харин одоо бодол эргэцүүлэл, уран сэтгэмжийн бүтээлүүд шинэлэг байдлаар орж ирж байна. Ялангуяа, хүүхдийн дотоод сэтгэл, эмзэглэлийг хөндсөн, үерхэл нөхөрлөлийн тухай зохиолууд тэдний сэтгэлийг их татдаг. Хүүхэд бүр эргэцүүлэн бодож, аливааг өөрийнхөөрөө дүгнэдэг шүү дээ. Би нэг удаа “Хүүхдийн сэтгэл хөнгөн” гэх сэдвээр хүүхдүүдтэй ярилцлага явуулахад их сонирхолтой яриа өрнүүлсэн.  Энэ санаа маань шүлэг болсон түүхтэй. Магадгүй энэ шүлэг хүүхдэд нэгийг бодуулж, бусадтай сэтгэлээ хуваалцахад туслах ч юм билүү. 


-Танд олон хүүхдээс захидал ирдэг гэж байсан. Тэд ихэвчлэн зохиол бүтээлийн тухай сэтгэгдлээ бичдэг үү эсвэл таныг найз шигээ бодож, ярилцахыг хүсдэг юм болов уу? 
-Уншигч багачуудаас захидал их ирнэ. Саяхан захидлуудаа эргэж нэг харсан. Би хүүхдийн сэдвээр зохиол бичээд 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 2000 гаруй захидал иржээ. Үүнийг ангилбал эхний 10 жил шуудангаар захидлууд ирдэг байсан. Харин сүүлийн үед цахим хаягаар ирсэн байх жишээтэй. Мөн уншигч, зохиолчийн уулзалт дээр хүүхдүүд сэтгэгдлээ бичээд ирдэг. Үүнээс хүүхдүүд миний зохиолыг яагаад уншиж байна вэ. Юу нь таалагдаж байна вэ. Зарим зохиолыг яагаад огт дурдахгүй байна вэ гээд олон асуултынхаа хариуг олж болно.


-Эдгээр захидлаас харахад таны аль бүтээл хүүхдүүдэд илүү хүрч, сэтгэлийг нь соронзон шиг татсан байдаг вэ? 
-Би хүүхдийн уран зохиолын бүх төрлөөр бичсээр ирсэн. Анхны номоо гарахаас өмнө Г.Цэндорж гуайн “Долоон хожгор нэг можгор” дуулалт жүжгийн цомнолыг бичсэн. Анх “Оюунтүлхүүр” сэтгүүлд О.Нарангэрэл дүүдээ зорилусан “Дүүдээ” шүлэг минь хэвлэгдэж байлаа. Мөн “Зуны нар мөхөөлдсөнд дуртай” шүлгүүд, “Шарга даага” кино зохиол, “Нисдэг хулгана Чинүүхэй ба Алимаа охин”, “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Мөчрөн хуруут охин” гэсэн орчин үеийн үлгэрийг онцолж болохоор. Мөн “Догь Монхорын шидэт малгай”, “Зурмал сарнайн үнэр”, “Ууланд болсон явдал” өгүүллэгүүд, “Зусланд болсон хачирхалтай явдал” тууж гээд нэрлэвэл урт жагсаалт болно. Миний номнууд Өвөрмонголын ардын хэвлэлиийн хорооны захиалгаар Хөх хотод хэвлэгдсэн. Өвөрмонголын уран зохиол судлаач Хасбилигийн хөрвүүлснээр уншигчдын хүртээл болж байлаа.  


-Таны “Хүүхэлдэйн чинээ ээж” ном бяцхан уншигчдад их хүрсэн. Энэ бүтээлээр ямар санаа хэлэхийг хүссэн бэ?
-“Хүүхэлдэйн чинээ ээж” бүтээлээрээ эх хүний хайр ямар агуу гэдгийг л өгүүлэхийг зорьсон. Хүүхдүүд янз бүрээр хүлээж авдаг. Нэг хэсэг нь эх үрийн элбэрэл хайрын тухай гэж байхад нөгөө хэсэг нь муу хүн дагаж явж болохгүй гэдгийг анхааруулсан гэх нь бий. Мөн гомдол бол хамгийн дэмий зүйл гэдгийг хэлсэн гээд хүүхэд бүр өөрийн хүлээж авсан өнцгөөр тайлбарладаг юм. 


-Энэ цаг үед хүүхдүүд цаасан ном уншихаас илүү цахим хэрэглээг илүүд үзэх болж. Яг хэвлэмэл ном бариад уншихын сайхан нь юунд оршдог юм бол?
-Цахим орчин бол хүмүүсийн энгийн шинэ хэрэглээ. Дэлхий өөрчлөгдөж, бүх зүйлд техник технологийн дэвшлийг хэрэглэх болсныг буруутгаж болохгүй. Харин бидний уламжлалт хэрэглээ бол ном унших. Ном уншиж дадна гэдэг оюунлаг, үнэ цэнтэй хэрэглээ. Энэ хэрэглээнээс л ухарч няцаж болохгүй. Тэгвэл их том алдаа болно. Үг, өгүүлбэрийн уран дүрслэлээр аливааг оюун санаандаа амилуулах нь  ном уншихын давуу тал. Ном уншиж сураагүй хүүхэд мэдээлэл боловсруулж, сайн муугаар нь үнэлж цэгнэх чадваргүй болно. Жишээлбэл, хүүхдүүд өгүүлбэртэй бодлого бодож чадахгүй байна гэж ээж аав, багш нар ярьдаг. Ном уншихгүй болохоор бодлогын нөхцөлийг ойлгохгүй байгаа юм. Уншихын гайхамшиг нь дүрслэн харж, эргэцүүлэн бодоход оршино. Ном уншдаг хүн хэзээ ч бусдыг аялдан дагахгүй. Амьдралд тохиолдож буй асуудлын гарц шийдлийг олоод, давж гарах мэдрэмжтэй байж чаддаг. Унших дадалтай хүн өрөөлд байгаа сайхан чанарыг,  өөрийн алдаатай талаа ч номоос олж харах боломжтой.
-Сүүлийн жилүүдэд хүүхдийн уран зохиолын судлал, шүүмжлэл хэр хөгжиж, урагшилж байгаа бол?
-Хүүхдийн уран зохиолын шүүмж судлал 1990 оноос хойш тасарсан. Тиймээс номын хэл найруулга, агуулга, хяналтгүй болоод удаж байна. Хүүхдийн уран зохиол уншигчдынхаа хэл, сэтгэхүйг бүтээж байдаг онцлогтой. Тиймээс энэ төрөл зүйлд судлал шүүмж зайлшгүй хэрэгтэй. Хүүхдийн төлөвшил хүмүүжил алдагдаж байгаад би харамсдаг. Бид энэ амьдралд нэг нэгнээ хүндэлж, хайрлаж, аз жаргалтай байх нь чухал. Хүн хүнээ хүндэлж, хайрлаж, сайн сайхныг бусдад өгч чадсанаар аз жаргалтай байх боломж бий болно. Миний бүтээл яг л үүн шиг уншигч багачуудад аз жаргал бэлэглэх зорилготой.


-Хүүхдийн зохиол бичихээс гадна та  багш хүн. Гэхдээ соёлын салбарт олон жил ажилласан гэж сонссон?
-Миний мэргэжил багш. Мөн зохиол бүтээлээрээ ч ирээдүй болсон бяцхан багачуудад багшилсаар явна. Анх төрөлх нутаг Угтаалын сургуульдаа, төгссөн сургууль МУБИС-даа багшилж ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн. Мөн үүнээс гадна соёлын салбарт нэлээд хэдэн жил ажилласан байна. Анх 1992 онд Улсын багшийн их сургууль төгсөөд Соёлын яамны Зохиогчийн эрхийн газарт утга зохиолын шинжээчээр ажилд орсон. Зохиогчийн эрхийн хууль мэндлэх, хэрэгжихэд оролцож байсан минь сайхан санагддаг. Үүнээс хойш Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлаг санд эх хэл, утга зохиол хариуцан ажиллаж байлаа. Тэгээд саяхан Соёлын яамнаасаа гавьяаны амралтдаа гараад байна.


-Та хүүхдийн ном хэвлэлийн стандартыг боловруулах ажлын хэсэгт орсон юм байна.  Хүүхдийн бүтээлүүдийн стандарт нь энэ үед яг ямар байдалтай байгаа юм бол? 
-Хүүхдийн ном хэвлэлд стандарт гэж зайлшгүй байх хэрэгтэй. Энэ нь тухайн зохиол, бүтээл нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх тухай асуудал. Гэтэл сүүлийн үеийн хэвлэлүүд арай ч дээ гэмээр агуулга, хэл найруулгатай байна. Хуудас, хуудсаараа салж унасан номуудыг олъё гэвэл замаар нэг байгаа. Харгислал, хүчирхийлэл, элдэв шашин сурталчилсан номнууд хүүхдийн гэсэн хаягтай байж л байдаг. Уг нь уншигчдын боловсрол өндөр хөгжсөн оронд энэ асуудал биш. Уншигчид өөрсдөө шилээд, сонгоод хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаячихна. Гэтэл манайд энэ соёл, төлөвшил нэвтрээгүй байна. Зохиолч болон хэвлэлийн газрын харилцаа, ажиллагаа дутмаг. Энэ завсрын үеийг даван туулахад хүүхдийн номонд стандарт хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин