Н.Буянбаатар: Мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжиж, цалингийн тогтолцоог эргэж харах цаг болсон

2023-01-27
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл” буландаа театр арын албаны мэргэжилтнүүдээр дутаж байна. Үүнийг төрийн бодлогоор дэмжиж, мэргэжилтнүүдийн орон тоог нэмэх шаардлага тулгараад буй тухай цувралаар хөндөж эхэлсэн. Энэ удаад сэдвийнхээ хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарыг урьж ярилцлаа. 

 

-Монголдоо болоод гадны оронд үндэсний урлагаа сурталчилдаг цор ганц театр нь танайх. Гэтэл өөрийн байргүйгээс гадна орон тооны хувьд хэтэрхий бага гэсэн хэл ам байдаг. Энэ байгууллагыг уран бүтээлийн бодлогын хүрээнд толгойлж яваа хүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?
-Манай театр одоогоор 189 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Үүний ихэнх хувийг уран бүтээлчид эзэлдэг. Таны хэлснээр яг арын алба буюу тайзны зураач, гэрэлтүүлэгч, оёдолчин, парикчин, гуталчин, урын санч, хөгжмийн найрууллагчаас эхлээд туслах мэргэжлийн уран бүтээлчид үнэхээр ховор. Тайзны уран бүтээл гэдэг хамтын хүчээр босдог. Гэтэл тухайн дуулалт жүжиг юмуу, бүжгэн жүжгийг ганцхан дуучин бүжигчин байгаад бүтээчихдэггүй. Үүний ард их олон хүний хөдөлмөр оршдог. Манай театрын хувьд үндэсний гэсэн тодотголтой. Тиймээс нарийн мэргэжлийн уран бүтээлчид яаралтай хэрэгтэй байна. Бид хэдийгээр арын албаны ажилтнуудаар дутмаг байгаа ч уран бүтээлээ зогсоодоггүй. Байгаа нь байхгүйгээ нөхөөд, чадах хэмжээгээрээ ажиллаад л байна. Үндэсний урлагийн их театрын орон тоог олон улсын театруудын стандарттай харьцуулахад ичмээр бага шүү дээ.


-Үндэсний гэх тодотголтой театрын хувьд зураач, оёдолчин гээд чимхлүүр ажлыг нугалах мэргэжилтнүүд зайлшгүй хэрэгтэй. Гэтэл танайд эдгээр хүмүүс дутмаг учир зарим үед гаднаас хүн авчирдаг гэж сонссон? 
-Одоогоор орон тооны хувьд манайх нэг зураач, нэг оёдолчинтой. Гэтэл нэг шинэ уран бүтээл хийхэд ихдээ 60-70 хүний хувцсыг иж бүрнээр нь хийх болдог. Үүнийг нэг оёдолчин ганцаараа хийж барах уу. Тиймээс зарим үед хувцсаа өөр оёдлын цехүүдэд захиалдаг. Гэхдээ гадны оёдолчид яг урлагийн хувцсыг мэдэрч, онцлогийг нь гаргаж оёно гэхэд хэцүү. Тэгэхээр манай театр дор хаяж хоёр зураач, зургаан оёдолчинтой баймаар байна. Мөн жижиг хэрэглэлийн нярав, тайзны мужаан гээд стандартын дагуу байх ёстой  орон тоонууд алга. Үүнээс гадна манайх тайзны ерөнхий зураачгүй. Зураач гэсэн нэг орон тооны хүн маань ихэвчлэн хувцсан дээрээ ажилладаг. Үндэсний урлагийн театрт парикчин, нүүр будагч хоёр зайлшгүй байх ёстой. Манай уран бүтээлүүд ихэвчлэн олон зууны өмнөх ертөнцөөр аялуулахаас гадна үндэсний хэмжээний том бүтээлүүдийг тавьдаг учир нүүр хувиргалт хамгийн чухал. 


-Хангалттай тооны, чадварлаг уран бүтээлчид байж чансаатай, даацтай бүтээл төрнө. Эдгээр мэргэжилтнүүдээ орон тооны хувьд нэмэх хүсэлтээ үе, үеийн яамдуудад тавьж байсан байх. Тоймтой хариу ирдэггүй юм уу?  
-Бид жил бүр л хүсэлтээ өгсөөр ирсэн. Гэвч энэ 189 гэсэн орон тооноос хөдөлж байсангүй. Мөн УДЭТ-ын энэ улаан байшинд мэргэжлийн урлагийн гурван байгууллага үйл ажиллагаа явуулж байна гээд боддоо. Бид боломж бололцоогоороо олон жил нэг тайзаа хувааж ирлээ. Харин удахгүй БНХАУ-ын буцалтгүй тусламжаар манай театр өөрийн байртай болохоор яригдаж байна. Газар нь шийдэгдчихсэн, энэ хавраас бүтээн байгуулалт нь эхлэх юм билээ. Мэдээж энэ нь дэлхийн стандарт, техник технологийн хөгжилд нийцсэн, орчин үеийн барилга байх болно. Бид одоогийн театртаа бол яахав урд хормойноосоо авч, хойд хормойгоо нөхөөд болгож л байгаа. Харин шинэ баригдах театртаа очиход өнөөх тоног төхөөрөмж, хөгжим шуум, тайз дэлгэц дээр нь суух мэргэжилтнүүд одоогоор байхгүй байна. Манайх шиг тайзаа гараараа олсоор татаад, өөрсдөө зөөгөөд сууж байдаг орон байхгүй шүү дээ. Бүгд л техник технологи болчихлоо. Тиймээс тэр техник төхөөрөмжүүдийг мэргэжлийн түвшинд ажиллуулах инженерүүдийг одооноос гадны оронд ч хамаагүй бэлтгэх хэрэгцээ, шаардлага тулгараад байна. 


-Ер нь манай урлагийн сургуулиуд ихэвчлэн дуучин, жүжигчин, бүжигчин гээд ерөнхий мэргэжилтнийг л голлож бэлдэх юм. Яг тайзны арын албаны мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжиж, яаралтай бэлтгэх шаардлага үүсээд байгааг таны ярианаас илүү ойлгож байна?
-Үнэхээр тайзны арын албаныхныг бодлогоор дэмжих цаг ирсэн. Хэдий сайн бүжигчин дуучин байлаа гээд тэд чинь оёдолчин нь байхгүй бол хувцасгүй, зураач нь байхгүй бол тайзгүй, хөгжимчин нь байхгүй бол аягүй болчихно шүү дээ. Тиймээс театрын урлагийн томоохон хэсгийг нуруундаа үүрч яваа арын албаныхныг дэмжиж, ядахдаа мэргэжлийн урлагийн байгууллагууддаа орон тоог нь нэмж өгөөсэй. Мөн урлагийн сургуулиуд энэ нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг болоосой гэж бодож байна. Эдгээр мэргэжлээр хүүхдүүд сурах сонирхолгүй байвал төрийн зүгээс бодлогоор дэмжих хэрэгтэй. Жишээлбэл, мужаан, зураач, оёдолчноор сурж байгаа хүүхдийн төлбөрийг нь хөнгөлөх, тэтгэлэг өгөх ч юм уу. 


-Ялангуяа үндэсний урлагийн театрт дуу, шуумны ажилтнууд дутмаг байдаг юм байна. Мөн энэ мэргэжилтнүүдийг нарийвчилж бэлтгэдэг сургууль ч алга?
-Театрын уран бүтээл оршин тогтнох нэг чухал хүчин зүйл нь хөгжим шүү дээ. Ялангуяа Үндэсний урлагийн их театрт. Гэтэл энэ мэргэжилтэн үнэхээр дутмаг. Таны хэлдгээр урлагийн сургуулиуд ч тэднийг бэлтгэхгүй байна. Социализмын үед бол үүнийг төрийн бодлогоор дэмжээд ЗХУ-аас эхлээд гадны орнуудад бэлтгэчихдэг байсан. Одоо энэ тогтолцоог л нэхмээр байна. Үнэхээр эх орондоо бэлтгэж чадахгүй бол гадны оронд бэлд л дээ. Сураад ирэхээр нь цалин мөнгийг нь хангалттай өгөөд сурсан мэдсэнийг нь урлагийн хөгжилд ашигла. Хүн бүхэн ардаа амьдралтай. Үр хүүхдээ юмаар дутаахгүй, өлсгөхгүй өсгөх үүрэгтэй. Гэтэл авсан цалин нь амьдралд нь хүрэхгүй бол хэн ажиллах юм. Тэгэхээр нарийн мэргэжилтнүүддээ цалинг нь хангалттай өгөөд, ар гэртээ санаа зовохгүй болгочихвол  жинхэнэ ур чадвар, оюун ухаанаа энэ урлагийн төлөө л зориулна шүү дээ. 


-Театрын арын албаныхныг хараад байхад мэргэжлийн бус хүнийг сургаж авсан тохиолдол их байх шиг байна. Тэдгээр уран бүтээлчдэд ямар шалгуур тавьдаг вэ?
-Яг үнэндээ мэргэжлийн хүн ирэхгүй бол сургаж авахаас өөр арга байхгүй. Ямар ч байсан эхлээд архи дарс уудаггүй, цэрэгт явсан бол давуу тал болно гээд л ярьдаг. Мэргэжлийн бус хүнд театрын ажил, арын албыг эхнээс нь зааж, ойлгуулах шаардлага тулгардаг. Овоо зүгширээд, болж байна даа гэж бодтол шантраад, цалин хөлсөө голоод яваад өгөх тохиолдол олон байна. Тиймээс дараагийн хүнийг авна, дахиад л эхнээс нь заах болдог. Харин яг мэргэжлийн хүн нь байвал эхнээс нь сургах шаардлагагүй шүү дээ. Миний бодлоор театрт ирж байгаа уран бүтээлчид хөгжмийн суурь мэдлэгтэй байвал давуу тал гэж боддог. Учир нь манай театрын бүх уран бүтээл хөгжим дээр суурилдаг. Тэгэхээр тайзны гэрлийн инженер ч ялгаагүй хөгжмийн суурь боловсролтой бол сайн. Учир нь олон жил хөгжмөөр хичээллэсэн хүн илүү мэдрэмжтэй байдаг. Тэд чинь 10 гаруй жил бэлтгэгдэж байж хөгжимчин болдог онцлогтой. Тиймээс мэдрэмжээрээ ямар үед хөгжмөө чангалах вэ, аль үзэгдэл дээр нь гэрлээ бүдгэрүүлэх вэ гэдгээ өөрөө мэдрээд явчихна гэсэн үг.    


-Сольж, орлуулж болдоггүй мэргэжилтэн гэдэг урлагийн байгууллагын хамгийн чухал үнэ цэн дээ уг нь?
-Тэр үнэ цэн, чандмань эрдэнийг чинь л театртаа тогтоож үлдээмээр байна. Өнөөдөр дэлхийд үнэлэгдсэн Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар зөвхөн сайн дуулах л үүрэгтэй. Учир нь доор нь сууж байгаа хөгжимчид бүгд дэлхийн шилдгүүд. Тэд хэзээ ч алдахгүй. Хэрэв анзаардаг бол Берлинийн хөгжмийн оркестрт өндөр настай хөгжимчид сууж л байдаг.  Учир нь тэдний ур чадварыг гүйцэх хөгжимчин алга. Түүний арга барил чадварыг ямар ч хүн орлож чадахгүй нь. Тэгэхээр тухайн хөгжимчин тэр театрын хамгийн чухал үнэ цэн байгаа биз.


-Хүүхдүүд яагаад эдгээр мэргэжлийг сонирхохгүй байна вэ. Мөн эдгээр мэргэжлийн цөөхөн уран бүтээлчид нь театрт ирж ажиллахыг хүсэхгүй байгаа нь шууд цалин хөлстэй нь л холбоотой гэж та хэлэх гээд байна уу?
-Ер нь урлагийн байгууллагад урлагийн төлөө чин сэтгэлтэй хүн л тогтож ажилладаг газар шүү дээ. Бид чинь бэлтгэл, сургуулилт, тоглолтоосоо хамаараад яг цагтаа тарна гэсэн ойлголт байхгүй. Баяр ёслолын үеэр гэр бүлтэйгээ амарна гэж мэдэхгүй хөдөлмөрлөдөг. Үүнээс гадна цалин их багатай. Ер нь юмны үнэ тэнгэрт хадчихсан энэ үед 700 гаруйхан мянган төгрөгөөр амьдралаа авч явна гэдэг хэцүү. Энд цаг наргүй ингэж ажиллаж байснаар өөр, хувийн ажлаа хийвэл илүү орлого олчихно. Хүний л амьдрал болохоор үүнийг би буруу гэж хэлэхгүй. Тэгэхээр мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн цалингийн тогтолцоог ч эргэж харах болсон. Үнэхээр эрэлттэй, ямар ч хүнээр орлуулж болохгүй мэргэжилтнүүдээ бид цалингаар нь ч болов тогтоогоод, авч үлдмээр байдаг. Гэвч бидэнд ийм мэдэл алга. 

-Танайх чинь олсон орлогоо буцаагаад өөрсдөдөө зарцуулдаг системд шилжчихсэн биш бил үү. Жилийн орлогоосоо уран бүтээлчдийнхээ цалинг нэмж болдоггүй юм уу? 
-Бид хуучин орлогын төлөвлөгөө гаргаад үүнийгээ биелүүлэхийн төлөө ажилладаг байсан. Жишээлбэл, жилд 300 сая төгрөг олно гэж төлөвлөөд 400 саяыг олсон бол давсан орлогын тодорхой хувийг эргүүлж олгоно гэсэн тогтолцооны дагуу ажилладаг байлаа. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор олсон бүх орлогоо өөрсдөө зарцуулдаг тогтолцоотой болгож өгсөн. Гэхдээ түүнийхээ тодорхой хувиудыг юунд зарцуулахыг нь заагаад өгчихсөн. Мэдээж цар тахлын үед ямар ч тоглолт байгаагүй. Харин 2022 онд манайх 700 сая төгрөгийн орлого олсон байна. Түүнээсээ заавал зарцуулах ёстой буюу уран бүтээлдээ 30 гаруй хувийг, харин нийгмийн асуудалдаа 70 гаруй хувийг нь зарцуулах заалттай. Үүний дагуу л бид ажиллаж байгаа. Тиймээс уран бүтээлчдийнхээ амьдралд хэрэг болохуйц ажлуудыг зохион байгуулж байна. Жишээлбэл, уран бүтээлчдийнхээ орон байрны асуудалд тодорхой хувийг нь зарцуулах ч юм уу. Харин цалинг бол бусад улсын байгууллагын адил тогтоосон журмын дагуу нь олгоод явж байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 21 (7006)

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин