Улс төрийн намууд: Одоогийн Үндсэн хуулийг халах цаг болжээ

2023-01-26
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан  Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийж, тайлбар мэдээлэл өглөө.  Хэвлэлийн хуралд Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Н.Энхбаяр, ажлын хэсгийн гишүүн ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын дарга асан, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл, ажлын хэсгийн жендэрийн асуудал хариуцсан зөвлөх Д.Сүхжаргалмаа, ШИНЭН-ын дэд дарга,  Үндсэн хууль судлаач Т.Ууганбаяр, тус намын генсек Б.Мөнхжаргал нар  оролцож байр сууриа илэрхийлэв.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: -1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Хуульч, эрдэмтдийн дийлэнх нь шилжилтийн Үндсэн хуулийг халах цаг болсныг зөвшөөрч байна. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн 70 хувь нь шинэ Үндсэн хууль хэлэлцэхийг шаардаж байна.  Тиймээс улс төрийн 24 нам шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн.  Төр муу байгаа нь төр байгуулдаг гол хууль болох Үндсэн хууль муу байгааг илтгэж байна. Төр авилгатай байна уу. Төрд хулгай нүүрлэж байна уу. Төр дарангуйлагч болж уу. Хонгилын шүүх байна уу. 650 хууль хүний эрхийн зөрчилтэй байна уу. Төр чадваргүй, төр хариуцлагагүй байна уу. Төрийн дээр нам гарчихсан байна уу. Үндсэн хуулийн дээр нам гарчихсан байна уу. Улс хөгжихгүй, иргэд ядуу байна уу.  Энэ бүхэн Үндсэн хуулиас үүссэн хямралууд юм. Тиймээс одоогийн Үндсэн хуулийг халах цаг болжээ. Ард түмний санал асуулгаар цоо шинэ Үндсэн хуулийн төсөл батлах саналыг бид гаргаж байна. Ард түмний санал асуулгын тухай хуулиар бүх асуудлаа шийдье. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэглэхийг эсэргүүцэж байна. Зөвлөлдөх зөвлөлийг татан буулгая. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх эрх мэдэл Зөвлөлдөх Зөвлөлд байхгүй. Шинэ Үндсэн хуулийг батлах эрх мэдэл парламентад ч байх ёсгүй. Зөвхөн ард түмэн л шинэ Үндсэн хуулийн төслийг батлах эрхтэй. Ерөнхий сайдын 109 тоот захирамж гарч, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэх асуудлаар нэгтгэн боловсруулсан саналыг 2022 оны есдүгээр сард багтаан танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаярт даалгасан. Ингээд өөрийн гэсэн Үндсэн хуулийн төсөлтэй дөрвөн нам нийлж дундын хувилбарыг гаргаж ирээд байна. Одоогийн хуулиас бүх талаар илүү болсон гэж ажлын хэсгийн эрдэмтэд дүгнэж байна. Энэ төсөл нээлттэй байгаа. Энэ хуулийн төсөл ард түмний хэлэлцүүлгээр орох ёстой. Ард түмний шүүлтүүрээр орж төгс төгөлдөр хууль болоосой гэж хүсэж байна.  Бид Засгийн бүх эрх мэдлийг ард түмний гарт жинхэнэ ёсоор атгуулахын төлөө ажилласан. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэл, орон нутгийн эрх мэдэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх мэдлийг ард түмний гарт атгуулахын төлөө ажилласан. Өөрөөр хэлбэл ард түмний засаглал тогтоохоор зорин ажилласан. Тиймээс ч Шинэ Үндсэн хуулийн төслийн .......р зүйлд “Бүгд найрамдах засаглалын үндсэн зарчим бол ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон, ард түмний засаглал мөн.” гэж хуульчлах санал оруулж байгаа юм. Судалгаагаар ард түмний олонхийн дэмжлэгийн хүлээдэг, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бүх зарчмын саналуудыг төсөлд багтаасан. Жишээлбэл: Байгалийн баялгийг төрийн өмчлөлөөс салган авч, ард түмэнд өмчлүүлэх, Парламентын ардчиллыг бэхжүүлэх, Зэрэгцээ ажиллагаатай хууль тогтоох 2 танхим байгуулах, Улс төрчдөд хариуцлага тооцож огцруулдаг импичментын эрх мэдлийг ард түмний Төлөөлөгчдийн Танхимд атгуулах, Тогтвортой Засгийн газартай болох, Гүйцэтгэх эрх мэдэл олон толгойтой байгааг таслан зогсоох, Ерөнхийлөгчийг Парламентаас сонгох, Тангарагтны шүүхтэй болох, Үндсэн хуулийн цэцийг татан буулгах, Дээд Шүүхийг төрийн гурван өндөрлөгийн нэг болгох, хоёр намын системийг халах, олон намын системд шилжих, Орон нутагт улс төрийн намыг хязгаарлах гэх мэт олон жил шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлыг бүгдийг нь томъёолж төсөлд багтаалаа. Дөрвөн намын төлөөлөл болон эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг Шинэ Үндсэн хуулийн үг үсэг, зүйл заалт бүр дээр  санал хурааж, олонхийн саналаар шийдвэрлэсэн учраас зарим нэг зүйл заалт, зарчим, үг хэллэг надад ч таалагдахгүй байгаа нь үнэн. Та бүхэнд таалагдахгүй үг хэллэг гарах нь гарцаагүй. Гэхдээ төслийг бүхэлд нь уншаад үзвэл зөв юм байна, сайн суурь тавьчихсан юм байна, бага сага засвар хийгээд урагшилмаар юм байна гэсэн сэтгэгдэл та бүхэнд төрнө гэдэгт огт эргэлзэхгүй байна. Харамсалтай нь хуучин хуультайгаа байх сонирхолтой этгээдүүд зохион байгуулалттай дайралт хийж эхэллээ. Хуучин хуультайгаа байвал хэн хожих вэ? Зөвхөн УИХ-ын тоог нэмэх нь хэнд ашигтай вэ. Зөвхөн холимог сонгуультай болох хэнд ашигтай вэ. Энэ хоёрхон нэмэлтийг Үндсэн хуульд орууллаа гээд төр засаг цэвэрших үү. Зөвхөн энэ хоёр нэмэлтийг хийлээ гээд улс орон гүн гүнзгий хямралт байдлаасаа гарч чадах уу. Улс орон хөгжиж чадах уу. Тиймээс хоёрхон нэмэлт хийхээр санаархагчдыг харин эсэргүүцэцгээе. Зөвлөлдөх санал асуулга гэх луйврыг таслан зогсооцгооё. Харин шинэ Үндсэн хуулийн төсөл дээр чадах чинээгээрээ хамтран ажиллаж, нэг сайхан төсөлтэй болцгооё. Тэгээд түүнийгээ ард нийтийн санал асуулгаар баталж цоо Шинэ Үндсэн хуультай болцгооё. Бид төсөл боловсруулахдаа хүний эрхийг бүрэн төгс хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажилласан. Дарангуйлагч Үндсэн хууль нь төр засгаа ард түмнээс хамгаалах зорилготой байдаг бол Ардчилсан Үндсэн хууль нь хувь хүнийг төр засгаас хамгаалах зорилготой байдгаараа ялгаатай. Манай 1992 оны Үндсэн хууль төр засгаа ард түмнээс хамгаалсаар ирлээ. Тиймээс хувь хүнийг төр засгаас хамгаалах тогтолцоо бий болгохын чухлыг бид гүнзгий ухамсарлаж ажилласан. Ийнхүү Хүний Эрхийн Үндэсний Комиссыг Үндсэн хуулийн байгууллага болгож, эрх мэдлийг нь нэмэгдүүлж, хууль тогтоох болон хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд хүний эрхийг хамгаалж чаддаг хүчирхэг байгууллага болгож, Ерөнхийлөгчийг Хүний Эрхийн Дээд Зөвлөлийн тэргүүн болгож, Хянах Эрх Мэдэл гэсэн цоо шинэ Үндсэн хуулийн институцийг та бүхэндээ санал болгож байна. Иргэд энэ төслийг шүүмжлэх эрхтэй. Шүүмжлэх ч ёстой. Засаж залруулах ч ёстой. Тэгж байж л шинэ Үндсэн хууль маань жинхэнэ ёсоор “нийгмийн гэрээ” болж чадах юм. Харин уншиж ч амжаагүй байж бүү харлуулаарай. Тэгвэл бид хуучин Үндсэн хуультайгаа үлдэх аюултай гэдгийг та бүхнээсээ хүсье” гэлээ.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: -1992 онд баталсан Үндсэн хууль маш чухал хууль байсан. 1992 онд батлагдсан Үндсэн хууль маш чухал. Тэр үед гадаад, дотоод бүх нөхцөл байдал цоо шинэ тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй байсан. 1992 оны хуулийг боловсруулахдаа нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгэм рүү шилжихээр томьёолсон байдаг. Ингээд УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага гэж томьёолсон. УИХ өөрөө төр болоод төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжээд хамгийн чухал,  их эрх мэдэлтэй, мундаг байгууллагыг Үндсэн хуулиараа төрүүлсэн. Үүнээс хойш 32 жил явлаа. УИХ-ын гишүүд, хувь хүний тухай ярих зүйл байхгүй. Үндсэн хуульд бичсэн зохицуулалтаас болоод харамсалтай нь төр засаг хяналтаас гарчихсан. Хяналтаас гарсан төр засаг нь хянах ёстой хүмүүсээ хянаж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй, хулгайг зогсоож чадахгүй байгаа нь ард түмний бухимдлыг хүргэж байна. Одоо хүн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга эрдэмтэд, судлаачид, ТББ, социологичид болон иргэдээс гараад байгаа юм. Бидний боловсруулсан хуулийн төсөл төр төвтэй буюу хэний ч хяналтаас гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай нийгмийн харилцаа руу шилжих цаг ирлээ гээд 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн хурдан, ард түмэнд ашигтай гарц гэж үзсэн" гэлээ.   Одоогоор улс төрийн 20 гаруй нам Үндсэн хуулийг шинэчлэх тунхаг бичигт гарын үсэг зуржээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 0 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 0 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 0 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 0 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 0 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 0 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 0 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 0 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 0 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 0 мин