ХӨСҮТ: Хазсан нохойнуудаас галзуугийн вирус илрээгүй

2023-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сүхбаатар аймагт нохойд хазуулсан иргэдэд сүрьеэгийн тарилгыг андуурч хийсэн явдал болсон. Эдгээр иргэдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "Вакцин андуурч хийлгэсэн есөн иргэн ХӨСҮТ-өөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Зөвлөх баг өнгөрсөн амралтын өдрүүдэд эдгээр иргэдийн шинжилгээ, оношийг баталгаажуулах үйл ажиллагааг хийсэн. Одоогийн байдлаар вакцин андуурч хийлгэсэн есөн хүний биеийн байдал тогтвортой байгаа. Хэсэг газрын хүйтэн буглаа үүссэн байсан нь сайжирч байна. Иргэдийн элэгний болон бусад хавсарсан эмгэгүүдийг давхар оношлох тусламж үйлчилгээг зөвлөх багийн удирдамжийн дагуу хийж байгаа.

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх тарилгыг 24 цагийн дотор нярай хүүхдэд хийдэг. Вакцины хариу урвал 6 сар хүртэлх хугацаанд үргэлжлэн сорви тогтож эдгэдэг. Эмчлүүлж байгаа есөн иргэдэд хэсэг газрын хариу урвалууд илүү тод байгаа, хүндэрсэн байдал үүсээгүй. Эдгээр иргэн дотор элэгний B болон дельта вирусийн хавсарсан эмгэгтэй хоёр, глинястий оноштой үйлчлүүлэгч бий. Хавсарсан эмгэгүүдийг сэдрээхгүй байхад анхаарч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.Хазсан нохойнуудыг шинжилгээнд хамруулахад галзуугийн вирус тодорхойлогдоогүй. Тиймээс вакцин андуурч хийлгэсэн иргэдэд галзуугийн эрсдэл харьцангуй бага гэж ажлын хэсэг үнэлсэн" хэмээн мэдээллээ.

Эх  сурвалж: www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 54 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 4 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 51 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 51 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 40 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 11 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин