
Т.САЙХАН
Олимпийн гүүрэн дээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны шөнө осол гарсан зураг нийгмийн сүлжээнд тарсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Их Монгол Улсын гудамж, Олимпын гүүрэн дээр өчигдөр "Nissan X-terra" маркийн автомашин болон "Mercedes Benz" маркийн автомашин мөргөлдсөн осол гарсан. Хүн бэртэж гэмтээгүй. Уг зам тээврийн ослыг Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа" гэв.
Эх сурвалж:www.polit.mn