Нүүрсний хэргээр 13 тэрбумын хөрөнгө битүүмжилж, 66 хүнийг яллагдагчаар татав

2023-01-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

АТГ -ын мөрдөгчид уламжлалт мэдээллийн цагаа товлож, өнгөрсөн оны “тоо”-гоо  тайлагналаа. Энэ үеэр олны анхаарлын төвд байгаа зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгөв. 
АТГ 2022 онд  1806 үйлдэлтэй, 1184 холбогдогчтой 1520 хэргийг мөрдсөн нь өмнөх оноос 16.3 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол өнгөрсөн онд таван их наяд 24 тэрбум давсан. Үүнээс мөрдөн байцаалтын явцад хоёр их наяд гаруйг нөхөн төлүүлээд байна. Харин гадаад улсаас 12.2 сая ам.долларын хөрөнгийг авчирч, улсын орлого болгосон байна. Энэ мэдээллийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн өгсөн юм. Үргэлжлүүлэн хэвлэлийнхний сонирхлыг татдаг томоохон хэргүүдийг тоймлолоо. Тэр дундаа сүүлийн үед сэтгүүлчдийн хараанд байгаа нүүрсний хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Батбилэг мэдээлэл өгөхдөө "Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахаар 2022 онд улсын Ерөнхий прокурорын тогтоолоор гурван байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өргөн цар хүрээтэй ажиллах учраас мөрдөгчдийн тоог нэмэх шаардлагатай болсон. Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11 гээд 36 хэргийг мөрдөн шалгаж байна.

 

Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хэргийг шалгах хүрээнд 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулсан. Одоогийн байдлаар 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 26 хүнийг баривчилж, шүүхэд танилцуулсан” гэв. Хэргийг шалгах явцад 15 яллагдагчийг саатуулснаас одоо долоон хүнийг  хорьж байна. Улсын хилээр гарах хоригийг 19 хүнд, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээг таван хүнд, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 хүнд авсан. Сүүлийн мэдээллээр  мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд нь 13.851.252.359 төгрөгийг хахууль болгон авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас хөрөнгийг битүүмжилжээ. 


Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 81 үл хөдлөх хөрөнгө байна. Тодруулбал, 78 орон сууц, оффисын гурван талбай, 43 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, дөрвөн газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийг этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасыг битүүмжилсэн. Нүүрсний хулгайн сэжигтэн Хан-Уул дүүрэгт спорт комплекс барьсан нь тогтоогджээ. 

 

ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД НАЙЗЫНХАА КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛЖ,  ББСБ-ААР МӨНГӨ УГААЖЭЭ

 

АТГ нэгжлэгийн явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна. Битүүжилсэн хөрөнгөтэй холбоотойгоор Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь "Таван толгой"-н орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч нэр бүхий хуулийн этгээдийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, зорилгоор өөрчилсөн гэсэн мэдээллийг өгөв. 


Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь  найз нөхрийн хамааралтай хүний нэр дээр 2020 оны хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийн нэрээр бонд, үнэт цаас авчээ.  Ингэхдээ оффисоо түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогдсон байна. Дээрх үйлдлээс гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажилд найзынхаа компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байгааг албаныхан мэдээллээ.


"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн газар, Гашуунсухайт дахь Гаалийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, НМХГ, ХХААХҮЯ, ЭМЯ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, СЭМҮТ, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтэс, НОБГ, Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв, БЗД-ийн татварын хэлтэс, Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын эрх бүхий албан тушаатнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэснийг мөн дурдав. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 20 (7005)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

10 цаг 3 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

10 цаг 3 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

10 цаг 3 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

10 цаг 3 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

10 цаг 3 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

10 цаг 3 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

10 цаг 3 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

10 цаг 3 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

10 цаг 3 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

10 цаг 3 мин