Монгол, Японы уран гулгагчдын хамтарсан "Тал нутгийн Мөсөн шоу" болно

2023-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монголын анхны уран гулгалтын шоуг зохион байгуулах гэж буйгаа Монголын тэшүүрийн холбоо(МТХ)-ноос өнөөдөр мэдээллээ.

Шоуг Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан хоёр улсын Тэшүүрийн Холбоо хамтран зохион байгуулах бөгөөд "Степпе Арена"-д энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр буюу нэгдүгээр сарын 27-28-нд болох юм байна.

Тоглолтыг жүжиг хэлбэрээр зохиомжилсон бөгөөд гол дүрд мэргэжлийн уран гулгагч Г.Марал-Эрдэнэ тогложээ. Найруулагчаар “Фауст”, “Гэм зэм” зэрэг жүжгээр танигдсан УДЭТ, Орфей театрын найруулагч М.Батболд, Дуурь бүжгийн эрдмийн театрын Ерөнхий зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар нар хамтран ажиллаж байна.

Тоглолтод дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээн (Four Condinents)-ий хошой хүрэл медальт, "Ростелеком" гранпри, Финляндия Трофи тэмцээний аварга дэлхий хэмжээний мэргэжлийн уран гулгалтын тамирчин Хонго Рика, ОУ-ын Тэшүүрийн холбооны Гранпри цуврал тэмцээний V байрын шагналт тамирчин Урамацу Чисато, Японы мэргэжлийн уран гулгалтын тамирчин Цунэхито Каракава, Японы мэргэжлийн уран гулгалтын тамирчин Хироки Хонда, Япон улсын үндэсний бүжигчин Азума Канхо, Япон улсын үндэсний бүжигчин Азума Канья, Япон улсын үндэсний бүжигчин Ханаяги Масакацу, бүжигчин, доктор МУСТА М.Мөнгөнцэцэг нар оролцох юм.

Эх сурвалж:www.polit.mn        

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

2 цаг 40 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

3 цаг 32 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

4 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

4 цаг 50 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

4 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

11 цаг 42 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

11 цаг 42 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

21 цаг 30 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин