Зөвлөлдөх санал асуулгын 50 асуултыг боловсруулж дуусчээ

2023-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Улсын хэмжээнд Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Академич Г.Чулуунбаатар, хуульч О.Мөнхсайхан нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр академич Г.Чулуунбаатар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнээс санал асуулгын асуултын эцсийн хувилбарыг боловсруулан Үндэсний статистикийн хороо(ҮСХ)-нд хүлээлгэн өглөө. Хуулийн дагуу ҮСХ анхны санал асуулгыг энэ сарын 30-нд багтаан зохион байгуулах юм. Хоёрдугаар шат нь Зөвлөлдөх уулзалт хэлбэрээр болно. Анхдугаар санал асуулгад ҮСХ-ноос санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 хүн оролцуулна. Тухайн санал асуулгад оролцсон иргэдээс дахин 50 хувийг санамсаргүй түүврийн аргаар сонгон Төрийн ордонд хоёрдугаар сарын 14, 15-нд болох Зөвлөлдөх уулзалтад хамруулах юм.Зөвлөлийн гишүүдийн боловсруулсан дөрвөн багцад хамаарах 20 гаруй асуулт, ҮСХ-ны мэдээлэл авах зорилготой асуултыг нэмээд нийт 50 орчим асуулт томьёологдсон байна” гэв.

Дөрвөн багцад иргэний болон улс төрийн хариуцлага,парламентын ардчилал, эдийн засгийн баялгийн хуваарилалт, төвлөрлийг сааруулах , нийгмийн тулгамдсан асуудал агуулгыг хөндсөн байна.

Эх сурвалж:www.polit.mn        

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

2 цаг 7 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 59 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

4 цаг 12 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

4 цаг 17 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

4 цаг 22 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

11 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

11 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 57 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин