Б.ОД
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хакүхо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сүмо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар болсон байна.
Эх сурвалж:www.polit.mn