Хуульч Г.Уянгахишигийн хэлсэн онцлох эшлэлүүд

2023-01-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч  Г.Уянгахишигийг урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

-2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө би ХҮН-ыг сонгон гишүүнээр элсэн орж байлаа. Улмаар тухайн ондоо УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байсан. Надаас хүмүүс яагаад ХҮН гэж асуудаг л даа.   Миний аав Р.Гончигдорж АН-ын анхдагч гишүүдийн нэг. Би багаасаа л АН-ын үзэл баримтлалаар амьдарч ирсэн.  Тэр ч утгаараа АН-д элсэж болоогүй юм уу гэдэг. ХҮН бол улстөржилтөөс илүү аливаа асуудлыг ултай, суурьтай шийдэл талаас нь хардаг нам.  Үзэл баримтлал, тогтолцооны хувьд хөдөлдөггүй олон жил болсон намуудаас тэс өөр л дөө.

- Төрийн бодлого бол ард түмний зөв гэснийг хийж хэрэгжүүлэх ажил биш юм.  Харин эрүүл нийгэм, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх учиртай. Гэвч өнөөдөр хэн нэгэн бүлэг хүнд таалагдах гэсэн улс төр хийж байгааг өөрчлөх хэрэгтэй. 

-Манай нам анх Зүүн төвийн буюу социал демократ үзэл баримтлалтай байсан.  Улс төрийн нам гэдэг өөрөө олон нийтийн байгууллага. Цаг үе, нийгмийн  нөхцөл байдлаас  шалтгаалан үзэл баримтлал  өөрчлөгдөж болно.   Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн чиглэлд нэлээд судалгаатай хандсан. Одоогийн нийгэмд дундаж давхаргаа нэмэгдүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих асуудал дутагдаж байна. Тиймээс либерал тал руугаа үзэл баримтлал маань чиглэж байна. 

-Эмэгтэйчүүдийн манлайлал чиглэлд “ХҮН-50:50” гэсэн хөтөлбөр хэрэгжүүллээ.  Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хангах биш. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ижил тэгш эрхийг хангах зорилготой хөтөлбөр. Гэвч энэ хөтөлбөр маань улс төрийн тогтолцоо талаас яалч үгүй “хана” мөргөж байна. 

-Одоогийн сонгуулийн тогтолцоогоор бол өөрчлөлтийг хийнэ гэдэг ёстой "хана"мөргөж байгаатай л адил зүйл. Сонгуульд нэр дэвшихэд мөнгө санхүү их орно.  Мөн одоогийн тогтолцоогоор бол хувь хүнийхээ хувьд танигдсан хүн л сонгогдох боломжтой. Энэ нь эмэгтэйчүүд болон залуучуудын сонгогдох эрхийг хааж байдаг.  Тэгээд л нөгөө олны танил бөх, тамирчин, дуучин, бизнесийнхэн парламентад сонгогдож орж ирээд байгаа биз.

-Уг нь парламент гэдэг хууль баталж, бодлого тодорхойлдог, хуулийн хэрэгжилтээ хянадаг газар.  Энэ чиглэлийн мэдлэг боловсрол туршлагатай хүмүүс сонгогдох ёстой.  Гэтэл сонгуулийн тогтолцоо, сонгогдох процесс нь өөрөө буруу байгаа учраас өнөөдрийн парламентын чадавхи хангалтгүй түвшинд байна. 

-Тэгэхээр бид Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн тогтолцоогоо  илүү ардчилсан болгох ёстой. Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэр манайд илүү тохирно гэж үзээд байгаа.  Бид энэ тогтолцоогоор 2012 онд сонгууль явуулж байсан туршлага бий.   Үр дүнд нь 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй УИХ-д сонгогдсон. Эмэгтэй гишүүдийн зургаа нь мажоритар тойргоос, таван  нь намын жагсаалтаар сонгогдсон байдаг.

-Хөгжиж байгаа, амжилттай байгаа парламентын ардчилалтай Бүгд найрамдах улсуудын дийлэнх нь хувь тэнцүүлэн сонгох буюу пропорционал тогтолцоог хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намд өгсөн саналд нь хувь тэнцүүлж парламентын суудлаа хуваарилдаг тийм зарчим руу оройтсон ч гэсэн явахаас өөр аргагүй.  

-Монгол Улсын хүн амтай харьцуулахад манай парламент 140-150 гишүүнтэй байх нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Гэхдээ хосолсон тогтолцоог хэрэглэх тохиолдолд дор хаяж 50 хувийг нь  намын жагсаалтаар буюу пропорциональ тогтолцоогоор сонгох хэрэгтэй. 152 гишүүнтэй боллоо гэхэд талыг нь жижигрүүлсэн тойргоосоо олонхийн тогтолцоогоор сонгоод нөгөө 76-г  нь пропорциональ тогтолцоогоор сонгоод явбал Монголын улс төр нэлээд цэгцэрнэ. 

-Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж байна. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.  Манай намын хувьд Үндсэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлага үүсээгүй, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Эргүүнүүд
манай монголын улстөрийн солиорол. нэг гэрийн авгай нөхөр 2 өөр өөр намынх, сонгууль болохоор хоорондоо хэрэлдээд явчихна, аав, охин хоёр одоо сонгууль болохоор өөр үзэл бармтлалтай оролцоно. хоорондоо намын тактик, мэдээллээ солилцоно, улс төрийн цус холилдсон банзалууд.
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 6 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 46 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 17 мин