АТГ: Эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон

2023-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АТГ-аас нүүрсний  хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээллээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Батбилэг "Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ажлын хэсэг одоогийн байдлаар  гурван хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Тус хэрэгтэй холбоотойгоор нийт 127 объектод нэгжлэг хийж, 426 иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байгаа. Одоогоор долоон яллагдагчид цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнчлэн 19 хүнд хилийн хориг тавьж, таван хүнийг албан үүргээс түдгэлзүүлэх , хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 ялагдагчид аваад байна.  Шалгалтын явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль болгон авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад 81 хөрөнгийг битүүмжилсэн байгаа. Үүнд 78 орон сууц, дөрвөн оффисын байрны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Хэргийг мөрдөн шалгах явцад 630 сая төгрөг илэрснийг битүүмжилж, хууль зөрчих замаар олсон эсэхийг хянан шалгаж байна. Мөн төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд нь хахуульд авсан мөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлж, хууль бусаар орлогоо нуун дарагдуулсан үйлдлийг шалгаж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 28 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 20 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 33 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 38 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 43 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 30 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 30 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 18 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 50 мин