Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

2024-03-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг уул уурхайн хөрөнгө оруулалтын мөнгөөр хувьдаа Нью-Йорк хотноо байшин худалдан авсан талаар АНУ-ын хэвлэлүүд шуугиж байна. Энэ тухай “Ройтерс” агентлаг хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэе.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг уул уурхайгаас хулгайлсан мөнгөөрөө Нью-Йорк хотод хоёр байр худалдан авсан болохыг АНУ-ын албаныхан мэдэгдлээ. Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үеэрээ эл мэдээллийг олж илрүүлсэн болохоо АНУ-ын прокурорууд өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.

Бруклин дэх улсын прокурорууд хэлэхдээ, Ерөнхий сайд асан Сүхбаатар Батболд болон түүний гэр бүлийнхэн 2012, 2015 онд Манхэттэн хотын төвд байрлах хоёр орон сууцыг нийт 14 сая доллараар худалдаж авсан гэж мэдэгджээ. Тэдний хэлсэнчлэн энэхүү мөнгө нь 2011 онд Хонг Конг-д бүртгэлтэй Catrison Limited компанитай байгуулсан 68 сая ам.долларын уул уурхайн гэрээнээс орж ирсэн гэж үзэж байгаа бөгөөд Ази тивд томоохонд тооцогддог Монголын Эрдэнэтийн зэсийн баяжмалыг тус компани худалдан авах гэрээ байгуулж байсан юм.

Catrison limited компанийн хувьд уул уурхайн туршлага бага боловч тус хэлэлцээрийг хийхэд Сү.Батболд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан удирдсан болохыг прокурорууд мэдэгджээ.

Бруклин дахь холбооны прокурорын газрын нөлөө бүхий прокурор Бреон Пийс “Батболд хууль бус авлигын схемээсээ олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь АНУ-ын холбооны хуулийг зөрчсөн үйлдэл” хэмээн мэдэгджээ. Одоо ч парламентын гишүүнээр ажиллаж буй Сүхбаатарын Батболд нь 2009-2012 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Энэ асуудлаар түүний хуульч 2020 онд гомдол гаргаж,  “С.Батболдод Нью-Йоркт ямар ч хөрөнгө байхгүй” хэмээн мэдэгдэж байсныг сануулъя. Түүний. Хуульч Орин Снайдер “Ноён Батболд өөрийг нь чиглэсэн худал гүтгэлгийг няцааж, гэм буруугүй гэдгээ батлах боломж учраас шүүх дээр очих өдрийг тэсэн ядан хүлээж байгаа” хэмээн мэдэгдэж байв. Тэр үед С.Батболд энэхүү хэрэгтэй холбоотойгоор шүүхээс ял сонсоогүй үлдсэн билээ.

АНУ-ын Сангийн яам өнгөрсөн хоёрдугаар сард Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээр дамжих хууль бус хөрөнгийн урсгалыг хязгаарлах зорилготой урт хугацааны төлөвлөгөөг албан ёсоор танилцууллаа. Албаныхны мэдээлснээр, 2015-2020 оны хооронд АНУ-д үл хөдлөх хөрөнгөөр дамжуулан 2.3 тэрбум ам.долларын мөнгө угаалт явагджээ.

2012 онд Catrison Limited-ийн Удирдах зөвлөлийн гишүүний хувь эзэмшдэг нэгэн компани Баруун 56-р гудамжинд байрлах Парк Империал барилгаас 3.9 сая ам.доллараар орон сууц худалдаж авсаныг прокурорууд тогтоосон байна. Харин үүнээс нэг жилийн дараа С. Батболдын хүү АНУ-ын банкинд данс нээлгэхдээ уг байрыг шуудангийн хаяг болгон ашиглаж байжээ. Мөн түүний хүү Catrison компанийн Удирдах зөвлөлийн гишүүний эзэмшлийн өөр нэг компанийн 9.9 сая ам.долларын өртөг бүхий байрыг худалдан авах үед хамтран худалдан авагчаар оролцож байсныг тогтоосон байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

2 цаг 10 мин
"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

3 цаг 19 мин
Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

3 цаг 27 мин
Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

5 цаг 29 мин
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

8 цаг 11 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

10 цаг 34 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

10 цаг 39 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

10 цаг 44 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

10 цаг 49 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

10 цаг 54 мин