Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

2024-04-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэд зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан. 

Тус ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалгах арга хэмжээ авч, хүнийг хүчээр алга болгосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан зэрэг 52 хүнд холбогдох, 11 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Үүнээс 14 хүнд холбогдох, дөрвөн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.

Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргээс дурдвал:

  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага болох БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөгийг шилжүүлэн авсан “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүн Х-д холбогдох,
  • БНХАУ-ын иргэн З-г бусдын захиалгаар үйл ажиллагаа эрхлэхэд нь саад учруулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн, заналхийлсэн Б нарын есөн хүнд холбогдох хэргийг тус тус хэлэлцэж, шүүгдэгч нарыг торгох болон хорих ялаар шийтгэсэн байна.
  • Мөн гэмт хэргийн улмаас бусдад учирсан 81 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлүүлэх арга хэмжээ авч, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 300 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлүүлсэн байна.
  • Одоо шүүхийн шатанд Б, Д, М, Х нар нь О, Б болон БНХАУ-ын иргэн Э нарын захиалгаар “Ш” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн В-г Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хуурамч албан бичиг дээр гарын үсэг зуруулж, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэхийг шаардсан.
  • Б, Н, О нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, иргэн Б-д хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан.
  • А, Х, У нарын 16 иргэн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж заналхийлсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, хүчиндсэн, олон нийтийн хэв журмыг зөрчиж, танхайрсан зэрэг нийт 38 хүнд холбогдох, долоон хэргийг хянаж байна гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

16 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

18 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

20 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

1 цаг 30 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

5 цаг 16 мин
Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

5 цаг 29 мин
"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндий

11 цаг 24 мин
Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхи

11 цаг 29 мин
Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.

11 цаг 29 мин
Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эр

11 цаг 34 мин