Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

2024-04-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хүүхдийн паркийн тохижилттой холбоотойгоор Хотын удирдлагууд хувийн  хэвшлийн эрх ашгийг зөрчиж буй талаар “Сөүл” компанийн төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

“Сөүл” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал  Г.Идэрхүү:

-“Сөүл” компанийн “Сөүл” ресторан Хүүхдийн парк дотор байсан “Туяа” рестораныг яг тэр хэвээр нь байлгаж, 32 жил үйл ажиллагаа явуулж байна. 150 гаруй ажилтантай.  Монголын үйлчилгээний салбарын ууган аж ахуйн нэгжүүдийн нэг юм.  Өнгөрсөн хугацаанд манай компани хүүхдийн паркийн тав тухтай орчныг бүрдүүлэх,  ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, гэрэл гэрэлтүүлэг, зам талбайг сайжруулах, сэргээн засварлах зэргээр Хүүхдийн паркийн хөгжил дэвшлийн бүхий л үйл явцад манай компанийн хамт олон гар бие оролцож, санхүүгийн болон олон талын дэмжлэг үзүүлж байлаа.  Гэтэл 2023 оноос буюу өнгөрсөн жилээс нийслэлийн удирдлагууд, “Риотинто”-гийн талтай олон удаагийн зөвшилцлийн уулзалт хийсэн.  Ингээд “Сөүл” рестораны урд талын талбай буюу манай рестораныг зорин ирсэн үйлчлүүлэгчдийн авто зогсоолыг явган замын талбай болгон өөрчилсөн. Төсөл хэрэгжих хугацаанд Сөүл рестораны хойд талын талбайг зогсоол хэлбэрээр ашиглаж байна.  Бидэнд ямар нэгэн хууль, дүрэм зөрчсөн асуудал байхгүй.  Гэтэл Хотын удирдлагууд үлдээхээр тохирсон “Сөүл” рестораны ард талын машины зогсоолыг суллаж өгөхийг шаардсан.    Энэ нь Сөүл рестораны үйл ажиллагаанд ноцтой халдаж байна.  32 жил үйл ажиллагаа явуулж байгаа манай үйл ажиллагаанд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаад харамсаж байна.  Төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд урт настай, бодитой, хэрэгждэг байх нь хувийн хэвшлүүдийг дэмжих том хөшүүргэ байдаг.  Ингэснээр үйл ажиллагаа маань алсын хараатай, тогтвортой байх юм.  Төсөл хэрэгжүүлэгч компани нь хүртэл төсөл хэрэгжүүлнэ гэчхээд ард нь ийм нөхцөл байдал үүсгэж байгаад харамсаж байна.

"Сөүл" группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ү Хён Мин: - “Сөүл” ресторан 1996 оны дөрөвдүгээр сард байгуулагдаж, 28 жил хүүхдийн паркт үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд манай ресторан тасралтгүй хөгжиж, Монголын шилдэг ресторануудын нэг болж чадсан. Мөн татвар төлөгчийнхөө үүргийг гүйцэтгэж, 500 хүнийг хүлээн авах хүчин чадалтай ажиллаж байна. “Рио Тинто” компанийн төсөл өнгөрсөн хавраас эхэлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын ажлууд эхэлсэн. Одоогоор рестораны төв хаалганы урд байсан цэлгэр зогсоол байхгүй болсон. Энэ мэт бидний үйл ажиллагаанд олон удаагийн хүндрэл учруулж байгаа ч бид тохиролцож, хамтарч ажиллахыг хичээж байгаа. Тиймээс хууль ёсны дагуу Хотын дарга асан Д.Сумъяабазартай  тухайн үед хэлэлцэж, рестораны хойно 50 машины зогсоол үлдээхээр болсон. Хуулийн дагуу ресторанд шаардлагатай орц, гарцыг паркт одоо хэрэгжиж байгаа төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай. 28 жилийн турш бүх хүчээ дайчлан ажилласан ресторан маань хотын нэг эрх баригчийн шийдвэрээр гэнэт хаагдахад хүрвэл Монгол, Солонгосын бизнесийн харилцаа тасалдаж, харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр улсад байгаа иргэдийн эрх ашиг хамгаалах хоёр улсын харилцан зөвшилцөл талаар болох нь” гэлээ.

Эх сурвалж:www.polit.m

Үхсэн тэр солонгосоор яах юм манай ажиллахаар явж байгаа залуусыг яаж дарамталж байна. Хөөж явуулъя.
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

2 цаг 22 мин
Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

2 цаг 35 мин
"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндий

8 цаг 30 мин
Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхи

8 цаг 35 мин
Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.

8 цаг 35 мин
Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эр

8 цаг 40 мин
Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ

Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талы

8 цаг 45 мин
Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу

Уг нь намууд УИХ-д нэр дэвшүүлэхтэй холбоотой байр сууриа эртнээс илэрхийлж байсан

8 цаг 55 мин
Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрий

9 цаг 0 мин