Д.Цогтбаатар: Хөрөнгө оруулалт татахын тулд хандлагаа өөрчлөх хэрэгтэй

2023-01-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.НЯМСҮРЭН

Монгол Америкийн бизнесийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой Америкийн худалдааны Танхимыг төлөөлсөн Амчам-Монгол нэртэй байгууллага бий. Тэд энэ оны эхний уулзалтаа зохион байгуулж, хөрөнгө оруулалтын боломж болон тулгамдсан асуудлууд, түүнийг шийдэх арга замын талаар гарц хайн ярилцав. 

Гуравдагч хөршийн бодлогыг гол сэдвээ болгосон энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган болон “Амчам Монгол” байгууллагын ТУЗ-ийн тэргүүн Гари Биондо болон Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм. 
Монгол Улс АНУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 36 дахь жилээ эхлүүлж байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа хамгийн дээд буюу стратегийн түншлэлийн хэмжээнд хүрээнд байгаа, Монгол Улсын хувьд хамгийн ойрын гуравдагч хөршийн нэг юм. Тиймээс дэлхий дахинд өрнөөд байгаа цаг үеийн асуудлуудаас болсон эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, хөрөнгө оруулалтын боломж нэмэгдүүлэх, мөн гуравдагч хөршийн бодлогын талаар голлон харилцан ярилцаж санал солилцсон юм. Оролцогчдын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаа чухал ч түүнийг бий болгох орчин нөхцөл, урган төлжих хөрсийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Зөвхөн АНУ-аас хөрөнгө оруулалт татах бус Монголоос бараа бүтээгдэхүүн экспортлох, гарц, монгол бизнесүүдэд боломж хэр байгаа талаар ч сонирхож байлаа. 
АНУ-ын хувьд, Монголын ноос, ноолууран эдлэлийн бизнесийнхэнд таатай байх боломжтой хуулийн төслийг батлуулахаар Конгрессийн танхимд өргөн барьсан байгаа бөгөөд энэ хууль батлагдвал монгол ноос, ноолуур, сүлжмэл эдлэлийг экспортлох томоохон гарц бий болох боломжтой юм. 

Монгол Америкийн бизнесийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэж байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 193 орноос Монголыг сонгох давуу талаа харуулах шаардлагатай 

 

-Гадны хөрөнгө оруулагчид юунаас болгоомжлоод яагаад орж ирэхгүй байна. Тэдний хэлж байгаа үгийн цаад агуулгыг бид зөвөөр уншиж ойлгох хэрэгтэй байна. Хөрөнгө оруулагчид хууль хэрэгжүүлдэг, шударга хуультай нөхцөлд хамтран ажиллахыг хүсч байна. Тэд Монголын хуульд, төрд найдаж байгаа. Мэдээж бизнес учраас тэд ашиг харж л хөрөнгө оруулна. Гэтэл манайхан гадныхан биднийг мөлжих гэж байна, ашиг олох гэж байна гэж хардаг. Бид харин ч Монголынхоо хөгжлийн төлөө тэр хөрөнгө оруулалтаар нь өөрсдөдөө ашигтай бизнесээ өргөжүүлээд хөгжөөд явах л ёстой. Энийг ойлгож, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж гадны хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ. 
-Гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээж, найдаж байгаа нөхцлийг бүрдүүлэх бодит боломж нь хэр байна гэж та үздэг вэ?
-Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалтыг татах өөрчлөлтийн ажлууд тодорхой хэмжээнд хийгдэж байгаа ч бүрэн татах хэмжээнд болж чадаагүй байна. Бид даяаршсан ертөнцөд амьдарч байна. Өөрсдийн сул талаа анхаарч засахгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Дэлхийн 193 орноос Монголыг сонгож хөрөнгө оруулах хүмүүсийн өмнө бид яалт ч үгүй давуу талаа харуулах шаардлагатай. 
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн одоогийн нөхцөл ямар байна. Таныхаар Их хурлын гишүүд өөрсдөө үүнийг хэр дэмжиж, ойлгож байна вэ?
-Гишүүдийн хувьд харьцангуй сайн ойлгож байгаа. Ялангуяа энэ парламентад залуу гишүүд олноор орж ирсэн учраас аль болох уян хатан, ойлгож хүлээж авч байгаа. Гэхдээ нэг ч бизнес хийж үзээгүй, нэг ч татвар төлөөгүй, гаднаас нэг цент ч оруулж ирж үзээгүй хүмүүс хамгийн ихээр шүүмжилдэг, нийгэмд янз бүрийн мэдээлэл өгдөг. Парламентын гишүүдээс гадна олон нийт эрүүл ухаанаар хандах хэрэгтэй байна. Түүнээс биш дээд тэнгэрээс заяатай өндөр дээд заяатай гээд яваад байвал манай эдийн засаг хөгжихгүй. Хөгжих эсэх бидний ухаанаас л шалтгаална.
Шуудхан хэлэхэд хөрөнгө оруулалтын хамгийн гол эрсдэл нь хэт улжтөржилт хийрхэл, мэдлэггүй байдал болчихсон. Жишээ нь 2013 оны үед Монголд гадныхан орж  ирсэн. Том банкууд орж ирэх боломж байсан. Гэтэл бид тухайн үед оруулаагүй, янз бүрээр хэлээд заримыг нь дээрэмдэж тоноод хөөгөөд явуулсан. Хөрөнгө оруулагчид бизнесийг дэмжсэн орчин байвал орж ирнэ л гэж байна. 2013 оныг хүртэл бизнесийг дэмжсэн бодлоготой байсан. Гэтэл үндсэрхэг үзэл нь хэтрээд “Дэлхий дээр түүхий эд дуусчихсан, Монголоос өөр газар байхгүй. Бид гэдийх ёстой” гэж хийрхсэнээс болоод гадны хөрөнгө оруулалт бараг бүгд гарсан. Одоо гэтэл бид буцааж авчрах гэж бас л олон асуудал болж байгаа. 

 

“Амчам” ТББ-ын Бодлогын газрын захирал С.Жавхлантөгс: ЭРХЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

-Хоёр улсын хоорондын худалдаа эдийн засгийг хэрхэн нэмэгдүүлэх, бизнесийнхний хувьд ямар боломжууд байна гэдэг талаар голлон ярилаа. Харамсалтай нь хууль эрх зүйн орчин өөрөө гадаадын хөрөнгө оруулалтыг татах биш түлхэх хандлагатай байна. Хамгийн энгийн жишээ, хэдхэн хоногийн өмнө батлагдсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийг гуравхан хоногийн дотор баталсан нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлох, санаа зовоосон асуудал болж байна. Энэ хуулийг олон нийтээр хэлэлцүүлээгүй ингэж хурдан баталж байгаа нь бид хөрөнгө оруулахад эрсдэлтэй юм байна гэсэн сануулгыг тэдэнд өгч, хөрөнгө оруулагчдыг гонсойлгож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 18, 19 (7003, 7004)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин