Дэлхийн стандартад нийцсэн нунтаг төмөрлөгийн үйлдвэр

2023-01-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Улс орны хөгжилд үйлдвэрлэл хамгийн чухал. Үйлдвэрлэгч улс хөгждөг зарчимтай. Монгол Улсын эдийн засаг уул уурхай болон худалдаан дээр тогтож байна. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхий эдээр нь болон хагас боловсруулж олон улсад экспортолдог. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолдог үйлдвэр манайд цөөн байдаг. Тэдний нэг бол “Ачит ихт” компани. Дэлхийн зах зээл дээр 999 сорьцтой катодын зэсийг үйлдвэрлэдэг. Тэгвэл тус компанийн санаачлага болон санхүүжилтээр “Талын метал нунтаг” хэмээх нэртэй нунтаг төмөрлөгийн үйлдвэр өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад орсон байна. Тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд танилцсан юм. 
Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хоргүй үйл ажиллагаатай “Талын метал нунтгийн” үйлдвэр нь Улаанбаатар хотод буюу Сонсголонд байрладаг. Хоёр объектоос бүрдэх жижиг үйлдвэр биднийг угтлаа. Үйл ажиллагаа эхлээд удаагүй учир инженер техникийн цөөн хэдэн ажилтантай. Үйлдвэрийн барилгыг эрчим хүчний хэмнэлттэй технологиор барьжээ. Үйлдвэрийн эхний төхөөрөмжид зэс хайлж байсан бол эцсийн төхөөрөмжөөс нунтаг зэс гарч байв. Автомат үйлдвэр учраас хүний оролцоо бага аюулгүй байдал хангадсан байв. Тус үйлдвэр нь экспортод чиглэсэн, дэвшилтэд технологид суурилсан байгууламж юм. Катодын зэс болон хаягдал зэсийг боловсруулж, жилд гурван мянган тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн нунтаг зэс, гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөгийг үйлдвэрлэж, Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг металл нунтгийн эрэлт хэрэгцээ ихтэй үйлдвэрлэгч орнууд руу экспортлох зорилготой.


Дэлхий дээр нунтаг төмөрлөг үйлдвэрлэгч 24 улс байдаг. Тодруулбал, АНУ, Канад, Япон, Хятад, Энэтхэг, Франц, Герман, Араб, Бразил гэх мэт. Тэгвэл бид дээрх улсуудтай өрсөлдөх үйлдвэрийг барьж чаджээ. Дэлхийн зах зээлд метал нунтгийн хоёр сая тонн, зэс нунтгийн 120 мянган тоннын эрэлт байна. Катодын зэс дэлхийн зах зээл дээр 10 мянган ам.долларын үнэтэй байвал нунтаг зэс нь 12 мянган ам.долларын үнэтэйгээр зарагдана. 20 хувийн нэмүү өртөг шингээсэн гэсэн үг. Мөн дотоодын метал боловсруулалтын түвшинг ахиулах, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болох суурь тавигдаж байна.
Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Талын метал нунтаг ХХК-ын үүсгэн байгуулагч , ТУЗ-ын дарга П.Цагаан нарын байр суурийг хүргэж байна.

 

Энэ үеэр үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд ирж үйлдвэртэй танилцсан юм. 

 

Т.Энхтүвшин: ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ ҮЙЛДВЭРҮДИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

-Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулан экспортлохыг эрмэлзэж байна. Манай улс нүүрсээ угаадаг, төмрийн хүдэр, жоншоо баяжуулдаг болсон. Эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болвол татвар, нэмүү өртөг, өндөр цалинтай ажлын байртай болно. Тиймээс төрөөс энэ үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй. Нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн хувьд зэс, төмөр, тугалгын нунтаг үйлдвэрлэн европын улсууд руу экспортолж байна. Цаашдаа энэ төрлийн үйлдвэрүүдийг дэмжиж ажиллана. 
Ашигт малтмалын тухай хууль, хүнд үйлдвэрлэлийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Өөрчлөлтөөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүнд үйлдвэрүүдийг дэмжиж гаднаас оруулж ирэх тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, багасгах саналуудыг тусгасан” гэв. 

 

П.Цагаан: ДЭЛХИЙН НУНТАГ ЗЭСИЙН 1-2 ХУВИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ ЗОРИЛГОТОЙ

-Үйлдвэржээгүй улс цаанаа л буурай, гундуу, бусдаас хараат айл шиг харагддаг. Байгалийн баялагтай улс үйлдвэртэй байх хэрэгтэй. Үгүй бол түүхий эдийг хавсарга хэвээр үлдэнэ гэдгийг харуулахыг зорьж байна. Үйлдвэржинэ гэдэг техник технологийн дэвшил, инженер техникийн ажилтнуудын боловсрол, бүтээмж, экспорт, импортыг орлох гээд олон талын ач холбогдолтой. Манай хамт олон аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үеийн чухал материал болох нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн суурийг тавьж чадлаа. Миний хувьд төр түмнийхээ буянаар олон сургуульд суралцаж, олон газраар явсан. Ингэхдээ би улсынхаа хөгжилд хэрэгтэй зүйл хийх юмсан гэж мөрөөддөг байсан. Тэгвэл Англи, Герман, Швейцарын технологийг ашигласан нунтаг төмөрлөгийн үйлдвэрийг ашиглалтад оруулж чадлаа. “Covid-19” цар тахлын үе таарсан амаргүй цаг үед бүтээн байгуулалтаа хийлээ. Энэ хугацаанд хөрөнгө мөнгөө залилуулсан тохиолдол ч гарсан. Тодруулбал, хатаах төхөөрөмж захиалаад залилуулсан. Гэхдээ муу юм ч гэсэн сайн талтай байдаг.

Залилуулснаас болж хатаах төхөөрөмжөө Монголын инженер техникийн ажилтнууд болон ШУТИС-ийн багш нартай хамтран хийсэн. Харин санхүүжилтийн хувьд олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 10 сая долларын зээлийн баталгаа гаргуулж авсан. Боловсон хүчний хувьд гадаадад мэргэжил эзэмшсэн монгол инженерүүдээ ажиллуулж байна. Цаашид дэлхийн нунтаг металын зах зээлийн 1-2 хувийг үйлдвэрлэх зорилготой. Тулгамдаж байгаа асуудал гэвэл бүтээгдэхүүнийхээ төрөл зүйлийг нэмэхийн тулд гаднаас цэвэр метал импортлох хэрэгцээ үүссэн. Цайр, цагаан тугалга импортолж зэстэй хольж хүрэл, гуулийн нунтаг үйлдвэрлэмээр байна. Гэвч татвар, татаас өндөр байна. Бусад улс орнуудад боловсруулах үйлдвэрийг дэмжиж татвараас чөлөөлдөг. Тэгвэл өнөөдөр Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, гишүүд үйлдвэртэй танилцаж төрөөс дэмжиж ажиллахаа илэрхийллээ” гэсэн юм. 

 

“Талын метал нунтгийн” үйлдвэр нь байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх замаар эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, импортыг орлох, экспортын чиг хандлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг хангаж байна. Цаашлаад тус металл нунтгаар эцсийн бүтээгдэхүүн болох цахилгаан тоног төхөөрөмж, автомашин, гоёл, үнэт эдлэл, химийн үйлдвэрлэлд катализатор, гагнуурын электрод компьютер, гар утасны эд анги зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүнийг нунтаг металлургийн болон 3D хэвлэлийн аргаар үйлдвэрлэх боломжуудыг бүрдүүлж, илүү өндөр үр ашгийг байгалийн баялгаас хүртэх, боловсруулах үйлдвэрийн шинэ салбарын эхлэл болж байгаа юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (6999)

Иргэн
Энэ одоо төмөрлөг гэсэн хэллэг хэн хаанаас гаргаад ямарч инженерийн мэдлэггүй ИХ гишүүд үзэж гайхаад байнаа. Металл гэдгийг төмөрлөг гэхгүй. Зэсийг өнгөт металл, ган ширэмийг хар метал гэдэг. Чадахгүй бол заавал орчуулж хэрэгггүйдээ. Төмөр гэдэг бол (Fe) хиймийн элемент. Манайд хар металлыг хар ярианы хэлээр төмөр гэж ч заншсан байдаг. Ган, ширэм бол Төмөр гэдэг элементийн нүүрстөрөгч болон бусад элементүүдийн нэгдэл юм.
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин