Сонгодог урлагийнхан сагс, волейбол, шатраар өрсөлдөв

2023-01-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Зааланд хурд, авхаалж самбаа гаргасан өрсөлдөөнтэй сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тоглолт өрнөж байлаа. УДБЭТ-ын хамт олон жил бүр ийнхүү спорт өдөрлөгөө уламжлал болгон зохион байгуулдаг аж. Соёлын түүчээ  болсон уран бүтээлчид, арын албаны ажилчидаа спортлог, эрүүл чийрэг  байлгах нь энэхүү арга хэмжээний зорилго гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм. Мөн уран бүтээлчид хичээл зүтгэлтэй, идэвхтэй оролцдог гэдгийг мөн хэлж байлаа. 
Энэ удаагийн спорт өдөрлөг ширээний теннис, дартс, шагайн харваа, шатар, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн зургаан төрлөөр гурван өдөр үргэлжилсэн байна. Энэ тухай УДБЭТ-ын маркетинг төлөвлөлтийн албаны дарга н.Хунцэнгэл “ Манай театр 285 ажилчин, уран бүтээлчтэй. Энэ жилийн тэмцээний онцлог нь шилдэг тоглогчдыг шалгаруулсан.  Мөн  долдугаар сард бусад мэргэжлийн урлагийн байгууллагуудын дунд болох тэмцээнд оролцох шигшээ багаа бүрдүүллээ” гэсэн юм. Энэ үеэр спорт өдөрлөгт оролцож буй уран бүтээлч,  ажилчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

 

ХӨГЖИМЧИД СПОРТООС ХОЛ БАЙДАГ Ч ТЭМЦЭЭНДЭЭ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

 

Энэ жил манай театр 60 дахь улирлын нээлтээ хийсэн онцлог жил болж байна. Үүний эхлэл нь энэхүү спортын өдөрлөг гэдгийг тус театрын  хөгжим ангийн дарга М.Хөлөгбаатар хэлж байлаа. Тэрбээр “Манай театрын  хөгжмийн анги 60-аад уран бүтээлчтэй. Хөгжимчид нэгдүгээр ангиасаа л хөгжмийн сургуульд сураад эхэлдэг учраас спортоос  хол байдаг. Энэ удаагийн өдөрлөгт  20 гаруй уран бүтээлч оролцож байна. Гар бөмбөг, сагсанбөмбөг барьж үзээгүй ч хүмүүс байгаа. Гэхдээ бид хүрэл медаль авч чадлаа. Бүгд хичээл зүтгэлтэй сайн оролцож байгаа. Манай хөгжим ангийн баг дартсын тэмцээнд эрэгтэй мөнгө, эмэгтэй хүрэл, шатрын тэмцээнд эмэгтэй, эрэгтэй мөнгөн медаль,  теннис  эрэгтэй, эмэгтэй хүрэл медаль авсан амжилттай  байна. Мөн энэ тэмцээнийг зохион байгуулснаар хамт олны нөхөрсөг байдал  батжиж  буйгаараа онцлогтой” гэлээ.


Харин тус театрын балетын бүжигчин М.Нямтайван “Жилдээ хүлээж байгаад оролцдог баяртай өдрүүдийн нэг бол спорт өдөрлөг. Урлагийн хүмүүс ч спортын авхаалж самбаа, ур чадвартай байж  салбартаа төдийгүй  бусад салбарт амжилт үзүүлэх боломжтой. Бүжиг, их спорт багаар ажиллах,  хурд хүчний чадвар шаарддагаараа төстэй учраас  бидний хувьд давуу талтай. Миний хувьд сагс, гар бөмбөгийн  тэмцээнд оролцлоо” гэв. 

 

“ТЭМЦЭЭНИЙХЭЭ ГАРААГ ХОС АЛТАН МЕДАЛИАР АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛСЭН”

 

УДБЭТ-д 30 гаруй жил үйлдвэр тайз ангийн гэрэлтүүлэгчийн албыг хашиж буй  нэгэн бол Д.Батцэнгэл. Тэрбээр “Ажилчдаа эрүүл, спортлог  байлгахыг эрмэлзэж жил бүр уламжлал болгон спорт өдөрлөг зохион байгуулж буй нь сайшаалтай гэдгийг онцолж байлаа.  20 хүний бүрэлдэхүүнтэй баг болон хуваагдаж, зургаан тэмцээндээ оролцож байна. Манай баг тэмцээнийхээ гарааг хос алтан медалиар амжилттай эхлүүлсэн.  Дартсын төрлөөр эмэгтэй, эрэгтэй алтан медаль, шатрын тэмцээнд эмэгтэй багийн тамирчин маань алтан медаль авсан” гэсэн юм. Харин тус театрын  гоцлол дуучин Г.Энхнаран “Би  хүүхэд байхаасаа урлаг, спортыг  зэрэг  хөгжүүлж эхэлсэн.   Спорт  бол хүний дотоод мөн  чанарыг харуулдаг зүйл” хэмээлээ.
Ийнхүү Монголын сонгодог урлагийн хөгжлийг бүтээлцэж буй УДБЭТ-ын хамт олон 60 дахь улирлынхаа спорт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 11 (6996)

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17