Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг сонголоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хууль зүйн байнгын хорооны даргад Б.Энхбаяр гишүүнийг дэмжиж байна. Хянан шалгалтын түр хороо гэж байдаг. Хөгжлийн банкны хянан шалгалтын түр хорооны даргыг байнга сольчих юм. Дарга нь дэвшээд явчих юм. Сайн ажиллаад дэвшээд байна уу, эсвэл Хөгжлийн банкны шалгалтыг замхруулах гээд байна уу" гэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хороог байгуулсан. Энэ бол 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, ард түмний хяналтыг сайжруулах хэрэгтэй. УИХ-ын хууль тогтоох байгууллага нь хууль батлахаас гадна баталсан хуулийнхаа хэрэгжилтийг шалгадаг болсон. Үүний эхний үр дүн болж УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг гаргасан. Энэ хуулийн дагуу анхны байгуулагдсан түр хороо нь Хөгжлийн банкийх. Өнгөрсөн хугацаанд энэ түр хороо найман удаа хуралдсан. Харин ирэх долоо хоногт Хөгжлийн банкийг мөрдөн шалгах гэж хэлж болохоор Нотлох баримтыг шинжин судлах сонсголыг зохион байгуулна. Харин заавал түр хорооны даргаас болих ёстой гэвэл би байнгын хорооны даргаас татгалзана. Улиран одсон 2022 он бол бүхэлдээ хулгай ярьсан жил байсан. Энэ онд ч үргэлжлүүлээд ярина" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn